| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00418/И |
| Дугаар | 137/ШШ2025/00386 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00386
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,341,951.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... хот, .. дүүрэг, ...-р хороо,...-р давхар, П ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.А нь манай компанитай 2023 оны 12 сарын 06-ны өдөр ... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 574,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр... зээлийн дансны дугаартай, 1,082,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр ... тоот банкны зээлдэгчийн дансанд, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 1,115,000.00 төгрөгийг покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ... дансанд, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 1,530,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 1,030,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 16 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр... зээлийн дансны дугаартай, 1,910,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 2,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн . ..банкны тоот дансанд, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 3,000,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 6 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 04-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 516,599.39 төгрөг, шимтгэл 10,200.00 төгрөг, үндсэн хүү 133,749.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,183.29 төгрөг, нийт 683,732.38 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,082,000.00 төгрөг, шимтгэл 21,640.00 төгрөг, үндсэн хүү 318,730.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,275.86 төгрөг, нийт 1,478,646.30 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 929,099.17 төгрөг, үндсэн хүү 143,259.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,113.58 төгрөг, нийт 1,185,472.20 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,484,542.36 төгрөг, үндсэн хүү 451,433.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,379.92 төгрөг, нийт 1,953,356.27 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 804,226.31 төгрөг, үндсэн хүү 213,069.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,371.78 төгрөг, нийт 1,023,667,38 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,594,534.62 төгрөг, үндсэн хүү 474,559.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,423.73 төгрөг, нийт 2,090,518.06 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,879,420.40 төгрөг, үндсэн хүү 493,540.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,244.61 төгрөг, нийт 2,389,205.95 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,624,521.44 төгрөг, үндсэн хүү 841,802.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,529.16 төгрөг, нийт 3,520,853.27 төгрөг. Иймд зээлдэгч Э.Ариунболдоос үндсэн зээлийн төлбөрт 10,914,943.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,070,146.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,521.93 төгрөг, шимтгэл 31,840.00 төгрөг, нотариатын зардал 16,500.00 төгрөг, нийт 14,341,951.89 төгрөгийг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймгийн.. . сумын ...-р баг, ...тоотод оршин суух, Б овогт Э-н А /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.А миний бие П ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Э.А би П ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 14,341,951 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,341,951 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь зээлийн гэрээний үүрэгт 14,341,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,341,951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,660 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 114,830 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 114,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б