Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2018/00078

 

Нэхэмжлэлийн шаадлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би ******* корпорациХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 376.706 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* корпорациХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4******* тоот гэрээ байгуулан *******1 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас , төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 - р зүйлийн 26.2.2 - т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 376.706 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү Улсын тэмдэгтийн хураамжинд 11951 төгрөг төлсөн болно гэжээ.


Нэхэмжлэгч ******* корпорациХХК-ний Сэлэнгэ салбарын захирал Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д******* овогтой Б*******д /*******1/ холбогдох зээлээр худалдан авсан Wifi router-ийн 376706 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч Д.Б******* нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 376.705.99 төгрөг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* корпорациХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 376.706 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн нь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11951 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5975.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5975.5 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* корпорациХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 376.706 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11951 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5975.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5975.5 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН