| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00077/И |
| Дугаар | 148/ШШ2018/00081 |
| Огноо | 2018-02-27 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 148/ШШ2018/00081
20*******8 оны 02 сарын 27 өдөр
Дугаар *******48/ШШ20*******8/0008*******
Сэлэнгэ аймаг
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр ******* *******, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* настай, *******, одоо хувиараа эрхэлдэг Боржигон овогт Х Аийн // нэхэмжлэлтэй;
Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний нөхөр Л.А нь *******987 оны 09 дүгээр сарын28-нд төрсөн. Миний бие нь Л.Атай 20*******6 оны 05 дугаар сараас үерхэж байгаад хамтран амьдарч бидний дундаас 20*******7 оны ************** дугаар сарын 08-ны өдөр охин А.Э төрсөн. Нөхөр маань хадланд явж байхдаа гэртээгээ шатаж түлэгдэн Улаанбаатар хотод эмчилгээнд явж 20*******7 оны *******2 дугаар сарын *******2-нд гарч тэр өдрөөс хойш бид хоёр охинтойгоо тусдаа амьдардаг байсан. Нөхөр маань хэвтэрт өвчтэй байсан учраас бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй юм.
20*******8 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нөхөр маань нас барсан. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Л.А бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь ...20*******8 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нөхөр маань нас барсан. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Л.А бид хоёрын хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Х.А нь Л.Атай хамтран амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
20*******7 оны ************** дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин А.Эгийн 43430000******* бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар, Л.Аын нас барсан талаарх №0000*******73908 дугаартай Нас барсны гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн ******* сумын Даагат *******ийн засаг даргын 20*******8 оны 02 дугаар сарын *******9-ний өдрийн 20 дугаартай Х.А, Л.А нарын хамтран амьдарч байсан талаарх тодорхойлолт, гэрч П., Т.Э, Н.Х нарын шүүхэд гаргасан Х.А, Л.А нарын хамтран амьдарч байсан талаарх тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Х.А, Л.А нарын хамтран амьдарч байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн**************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.*******4-т зааснаар Х А, гийн А нарын хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн **************9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар **************9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА