Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2018/00084

 


2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2018/00084

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би *******Ү ХХК-ний нэхэмжлэлтэй Ц.*******гт холбогдох Орон сууцны захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалж орон сууцаа буцаан авах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******Ү ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн Ц.*******г нь манай *******Ү ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18/15 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 7 дугаар багт байрлах ******* ******* ******* дугаар ******* ******* тоот ******* м2 3 өрөө орон сууцыг 87.000.000 /наян долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан.

Энэ гэрээний дагуу манай компани Ц.*******гт тус орон сууцыг шилжүүлэн өгсөн болно.

Гэтэл үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгө 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг огт төлөхгүй манай компанид хохирол учруулж байна. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заахдаа: Б тал төлбөрөө хуваарийн дагуух хугацаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй ба энэ хугацааны дотор алданги тооцно. Энэ хугацаанаас хоцроосон бол А тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Иймд манай компани Ц.*******гтай байгуулсан тус гэрээг цуцалж Ц.*******гаас орон сууцаа буцаан авах нэхэмжлэл гаргаж байна. Манай компани гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Ц.*******гаас 2 жил гаруй хугацааны алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* 7 дугаар багт байрлах ******* ******* ******* дугаар ******* ******* тоот ******* м2 3 өрөө орон сууцыг Ц.*******гийн өмчлөлөөс гаргуулж манай компаний өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч *******Ү ХХК, хариуцагч Ц.*******г нар 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Иргэн Ц.*******г би 2018 оны 08 дугаар сарын 27-ны дотор орон сууцны үлдэгдэл мөнгө 37.200.000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ талууд харилцан ярилцаж эвлэрэв.

 

Эвлэрийн гэрээ байгуулсан:


Нэхэмжлэгч: *******Ү ХХК Хариуцагч Ц.*******г гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******Ү ХХК нь хариуцагч Ц.*******гт холбогдуулан Орон сууцны захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалж орон сууцаа буцаан авах гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 37.200.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 37.200.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 343.950 төгрөгний тал хувь болох 171.975 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 171.975 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******Ү ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:


1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******Ү ХХК болон хариуцагч Ц.*******г нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 37.200.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 37.200.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 343.950 төгрөгний тал хувь 171.950 төгрөгийг хариуцагч Ц.*******гаас, үлдэх 171.950 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******Ү ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.


 


 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ