2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/05604

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 24 191/ШШ2025/05604

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух, Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух,Д.Г-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах,  орон сууцыг өөрийн болон хүүхдийн өмчлөлд авах, 22-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Г өмчлөлд үлдээх, эдгээр хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, дундын хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгч Б.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагч Д.Г

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.*******тай 2013 онд анх танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд бидний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Г. төрсөн.

Хамт амьдрах хугацаанд Д.******* нь гэртээ тогтдоггүй, гэрээс гадуур хонодог, ажилтай байна гээд гэр бүл, хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, цэргийн ангид ажилладаг байсан боловч цалин хөлсөө гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулдаггүй, санхүүгийн асуудалд оролцдоггүй байсан.

Энэ хугацаанд миний зүгээс Д. 2015-2018 оны хоорондох сургалтын төлбөр 4,000,000 төгрөгийг нь төлж, Монголын үндэсний техникийн их сургуульд инженер мэргэжлээр 2,5 жилээр сургасан боловч энэ мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй. Мөн 2018 онд автомашины комьпютер оношилгооны 1 сарын курст 350,000 төгрөгөөр сургасан, 2018-2019 онд караоке түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг төлж байсан. Гэвч удалгүй караокегээ ажилууллахгүй орхисон.

Д.******* нь 2017 онд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд ажлаасаа гарснаас хойш эрхэлсэн ажилгүй, архи дарс хэрэглэх нь ихэсэж, гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэж, архи уусан үедээ агсан согтуу тавьж, намайг зоддог болсон. 2023-2024 онуудад согтуу үедээ намайг болон аав, ээжийг маань доромжилж, хоёулаа салъя, салахдаа байраа авна гэх зэргээр дарамталж, зодсон учраас Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр баривчилгаанд явж байсан. Гэхдээ Д.Гантулгыг дээрх үйлдлийг гаргах бүрт Цагдаагийн байгууллагад дуудага өгч чадахгүй байх тохиолдол олон гарч байсан.

Түүнийг ажлаасаа гарснаас хойш түүний сургалтын зардал, гэр бүлийнхээ хэрэглээний зардлыг би өөрөө ажил хийж зохицуулж ирсэн. Түүний архи ууж агсам согтуу тавьж, дарамталдаг дарамтнаас болоод одоо сэтгэл санааны гутрал, айдаст ороод байна.

Бид 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 101А байрны 23 тоот 2 өрөө байрыг хувь лизингээр Нарны хүү сарны охин" ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж 67,625, 000 төгрөгөөр бариулахаар захиалгын гэрээ байгуулсан. Энэ орон сууцны зээлийн эргэн төлөлтийг миний бие өөрийн цалингаас төлдөг. Д.******* нь 15,500,0000 төгрөгийг, би өөрөө 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлж бсан, үүнээс өөрөөр тэрээр зүйлд нэмэр болж байсан зүйлгүй. 2020 онд байранд орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй олгогдоогүй байгаа болно.

67,625,000 төгрөгийн үлдэгдэл зээл нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 24,656,434 төгрөгийг хасвал нийт 42,968,566 төгрөг төлөгдсөн болно. Уг төлбөрийн 3/1 хувь болох 14,322,855 төгрөгийг нөхөр Д.*******д өгнө.

2021 оны 10 сард 22-43 УНУ улсын бүртгэлийн дугаартай амьжиргаа цагаан автомашиныг 9,000,000 төгрөгөөр өөрийн хаан банкны 5037179591 тоот данснаас шилжүүлж уг авто машиныг Д.*******д авч өгсөн. Машиныг тэрээр 7,000,000 төгрөгөөр үнэлсний 3/2 хувь болох 4,600,000 төгрөгийг Д.*******ас авна, машиныг түүнд үлдээж, дээрх хоёр хөрөнгөтэй холбоотойгоор орон сууцнаас нөхөрт ногдох хувь болох 14, 322,855 төгрөгөөс машинаас өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг хасч зөрүү 8,322,855 төгрөгийг нөхөрт өгөхөд татгалзах зүйлгүй болно.

Эзэмших эрхийн гэрчилгээний дагуу хашаа баригдсан байгаа боловч уг хашаанд Д.******* ямар хэмжээний хөрөнгөө оруулсныг нотолсон зүйл байхгүй, тэгээд ч төрөөс эзэмшүүлсэн газраас ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй юм. Приус 30 маркийн машиныг Б.******* өөрөө худалдаж авсан, Д.******* хичнээн хичнээн төгрөг гаргасан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ нотолсонгүй гэж үзэж байна.

Иймд хүү Г.ийг өөрийн асрамжид авч, эцэг Д.с хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох, 2 өрөө орон сууцыг Б.******* болон хүү Г.ий өмчлөлд авч, үлдэгдэл зээлийг хувааж, оногдох хэсгийг Д.*******д өгнө. 22-43 УНУмашиныг Д.******* 7,000,000 төгрөгөөр үнэлсний 3/2 буюу 4,600,000 төгрөгийг Д.*******ас авна гэв.

 

 

2. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2013 оны 9 сард Б.*******тэй танилцаж хамтран амьдарсан, бидний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Г. төрсөн.

Гэтэл хамтран амьдрагч Б.******* нь 10 гаруй жил хамтран амьдарчихаад өөрөө ганцаараа үр хүүхдээ өсгөдөг, намайг мөнгө төгрөг өгдөггүй, байнгын согтууруулах ундаа хэрэглэдэг, архичин, гэр бүлийн хүчирхийлэгч болгон ор үндэсгүй гүтгэж доромжилж байна.

Харин түүний зан ааш 2017 оноос эвдэрч, сүүлийн 4-5 жил байнгын архи согтууруулах ундаа хэрэглэн найз нөхөдтэйгөө нийлж зугаацах, зугаалах зэрэг нь хэтэрч, шөнийн 1-2 цагт байнга гэртээ ирдэг, заримдаа ирэхгүй байх зэргээр амьдрал үргэлжлэх болсон.

Түүнд учир байдлыг хэлэхээр шөнө орой орилж чарлаж цагдаад дуудлага өгдөг, гэтэл хэрүүл маргаан үүсгэсэн Б.******* хохирогч болж, гол хэрэгтэн, буруутан, гэр бүлийн хүчирхийлэгч нь намайг болгож удаа дараа арга хэмжээ авахуулсан. Дээрх шалтгааны улмаас Б.******* нь нөхөр, үр хүүхдээ хайрлаж хамгаалан амьдралаа авч явахын оронд гэр бүлийн тогтворгүй байдлыг бий болгож, садар самуун ёс суртахуунгүй, ноцтой байдлыг удаа дараа үүсгэж, өдөр тутмын амьдралдаа санаа тавихгүй болж хүү бид 2-ыг хоолтой хоолгүй зөнд нь орхих болсон.

Үүний улмаас хамтран амьдрах ямар ч боломжгүй болгож 2024.07.19-ний өдөр намайг амьдарч байсан гэр орноос минь хөөж гаргаад дахин гэрт ирвэл цагдаад гомдол гаргана гэж сүрдүүлсэн тул очих газаргүй тул дүүгийндээ түр амьдарч байна.

Б.******* нь надаас өмнө өөр хүнтэй амьдарч байсан, хүүхэдтэй хүн байсан бөгөөд өөрөө ийм хүмүүжлийн доголдолтой хүн чинь хүүг маань өсгөж хүмүүжүүлнэ гэдэгт итгэхгүй байна.

Түүнээс гадна ТИС-ийн инженерийн мэргэжлээр 2,5 жилийн сургалтын төлбөр 4,000,000 төгрөг, 2018 онд компьютер оношилгооны 1 сарын курсийн 350,000 төгрөг, караоке ажиллуулсны түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг өөрөө төлсөн гэснийг зөвшөөрөхгүй.

2019 оны 06 сарын 18-ны өдөр 2 өрөө байрыг лизингээр Нарны хүү сарны охин ХХК-тай гэрээ байгуулж 62,500,000 төгрөгөөр худалдаж авахаар үнийг тохирч байсан.

Байрыг захиалж авах үедээ Барилгын Цэргийн ангид ажиллаж байсан, Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд 1 жилийн хугацаатай яваад ирсэн. Үүний нөхөн олговор 29,000,000 төгрөгийг БХЯ-наас өгсбн, үүнээс байрны урьдчилгаа 20,500,000 төгрөгийг өгсөн, Приус 20 маркийн автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн Энхийг сахиулах ажиллагаанд явахдаа бүтэн нэг жилийн цалингаа ар гэртээ үлдээгээд явж байсан. Үүнээс гадна хамт амьдарч байхдаа Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд блокоор барьсан хашаатай, 0.7 га газартай болсон. 2016 онд цэргийн ангид ажиллаж байхдаа хашааг блокоор барьсан бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээ гарахгүй гэж байснаа хашаа барьсны дараа 2018 онд гарсан.

Б.*******тэй хамт амьдарч байхдаа бий болгосон 2 өрөө байрыг 150,000,000 төгрөг, 2022 оны Приус 30 машиныг 20,000,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Баянголын аман дахь 0,07 га газарт барьсан хашааг 40,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Байрыг авч үлдсэн хүн нь цаашдаа өрийг төлөөд явна гэж үзэж байна.

Иймд хүүгээ эхийн асрамжинд байлгаж, тэтгэлэг төлнө. Орон сууц, газар, 5140 УБГ улсын дугаартай Приус 30 маркийн машинаас ногдох хэсгийг гаргуулна. 2243 УНУ улсын дугаартай амьжиргаа цагаан машиныг өөрийнхөө өмчлөлд авч үлдэнэ, түүнээс ногдох хэсгийг өгнө гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Энх өрх Эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын, Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч А.Батбаатартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.25-ны өдрийн 2024/ЗШ/3339 тоот шийтгэвэр, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.06.18-ны өдөр Нарны хүү сарны охин ХХК болон Д.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээл төлөлтийн хуваарь, төрсний бүртгэлийн лавлагаа, Нарны хүү сарны охин ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, 51-40 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, /хх 1-7, 29-33, 51-64, 110, 117-118/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: Д. иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Д.Энхбаатарыг оролцуулах хүсэлт, Хаан болон Голомт банкны дансны хуулга, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 22-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 11,20-21, 73-75, 85-91, 102-106, 111-114,

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн,  орон сууц цахим мэдээллийн санд бүртгэлгүй талаарх хариу,Ашидбилгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх, хүү Г.ий саналыг асуусан тэмдэглэл /хх 34-48, 128-161, 165/ зэрэг бичгийн баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 101 А байр, 23 тоот орон сууцыг өөрийн болон хүүхдийн өмчлөлд авах, 22-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д. өмчлөлд үлдээх, эдгээр хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дундын хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

2.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нар 2013 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Г. төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дунд сургуулийн захирал, Энх өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 3-5, 64/

 

3б. Зохигч талууд хоорондын таарамжгүй байдлын улмаас 2024 оны 7 сараас тусдаа амьдарсан, үүнээс хойших хугацаанд хүүхэд эх Б.*******гийн асрамжид амьдарч байгаа, зохигч үүнтэй маргаагүй болно. 

 

3в.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т: Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу хүү Г.ийг эцэг Д.*******ар овоглон төрсний гэрчилгээ олгосныг хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

3г. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-т Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүхдийн асрамж, тэтгэлгийн  асуудлыг шүүх Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтад заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3д. Нэхэмжлэгчийн, хүү Г.ийг өөрийн асрамжинд байлгах шаардлагын талаар хариуцагч маргасан, үүнтэй холбоотой хүүхдийн саналыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу өмгөөлөгч байлцуулан авсан болно. /хх165/

 

3е. Мөн хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийг шинжээчээр томилсон, шинжээчийн багийн ерөнхий дүгнэлт хэсэгт : ....Г.ийг эх Б.*******гийн асармжид үлдээх саналтай байна ... гэжээ. /хх 39/

 

4.Иймд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хүү Г.ийг нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар шийдвэрлэв.

 

5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т:Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан.

 

5а. Хүүхэд эцэг эхээс тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх нь түүний эрх бөгөөд эцэг, эхийн хэн аль нь хүүхдийг энэ эрхээ хэрэгжүүлэхэд хориг, саад болох үндэслэлгүй, тодруулбал, хүүхэд өөрийн эцэг Д.*******тай уулзах нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна түүний эцэг байх эрхийг хязгаарлаагүй тул тэрээр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд эх Б.*******тэй адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

5б. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т : эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-д: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Г.ийг тэжээн тэтгэх тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр эцэг Д.*******ас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Зохигчийн орон сууц, эзэмших эрхтэй газар, тээврийн хэрэгслээс өөрт оногдох хэсэг гаргуулах тухай үндсэн болон сөрөг шаардлагын тухайд:

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, талууд 2013 оноос 2024 оны 7 сар хүртэлх хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарсан байх ба ийнхүү хамтран амьдрах хугацаанд бий болгосон гэх Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 101 А байр, 23 тоот орон сууц, 22-43 УНУ, 51-40 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, гэр орон сууцны хашааны газар зориулалттай 650 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах талаар маргасан.

 

6а. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлнэ, 7.2Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж заасан.

 

6б. Үүнээс үзэхэд талууд гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад дээрх хуульд заасны дагуу бүртгүүлээгүй байгаа нь тэдний хооронд гэрлэгсдийн эрх, үүрэг үүсээгүй, цаашилбал тэдний хувьд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6в. Харин зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байсны хувьд маргаж буй эд хөрөнгийг бий болгоход хэн хэрхэн ямар байдлаар оролцсон болохыг, тодруулбал тухайн хөрөнгөд оруулсан гэх хөрөнгөө өөрөө нотлох үүрэг хүлээнэ.

 

7. Зохигчийн хүсэлтээр маргаж буй эд хөрөнгийн талаарх зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Ашидбилгүүн ХХК-ийг томилсон, шинжээч нь орон сууцыг 148,833,124 төгрөг, эзэмших эрхтэй газрыг /хашаатай/ 30,563,366 төгрөг, й тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөг, DAIHATSU Hijet Truck маркийн 22-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөг, нийт 201,396,490 төгрөг гэж үнэлсэн. /хх 133-161/

 

8. Хэрэгт, Д.*******, Б.******* болон Нарны хүү сарны охин ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Санхүүгийн түрээсээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан,

гэрээгээр Нарны хүү сарны охин ХХК нь , 54.1 мкв талбай бүхий орон сууцыг 67,625,000 төгрөгөөр худалдах,

Д.*******, Б.******* нар 2017.11.20-ны өдөр үнийн дүнгээс урьдчилгаа 20,500,000 төгрөг төлсөн, үлдэх 46,612,500 төгрөгийг хавсралт 1-д заасны дагуу 120 сар буюу 2019.06.17-2029.05.20-ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцжээ. /хх 54-53/

 

8а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаас үзэхэд дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгэгээ олгогдоогүй, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна. /хх 128-130/

 

8б.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг өөрийн болон хүү Г.ий өмчлөлд авч үлдэх, хариуцагч нь орон сууцнаас оногдох хэсэг гаргуулахаар шаардсан боловч маргаж буй орон сууцны өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр талуудын өмчлөлд шилжсэн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл талууд өмчлөгчийн хувьд дээрх орон сууцыг шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

8в. Иймд талууд дээрх орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлсний эцэст дээрх шаардлагыг шийдвэрлүүлэх боломжтой буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэж энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9.Нэхэмжлэгч Б.******* нь 51-40 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр, Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, гэр орон сууцны хашааны газар зориулалттай 650 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болох нь газар эзэмших эрхийн лавлагаагаар,

Хариуцагч Д.******* нь 22-43 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 114, 117-118/

 

9а.Дээрх хөрөнгөнөөс нэхэмжлэгч нь 22-43 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөрт болон хүү Г.д оногдох хэсэгт 4,600,000 төгрөг гаргуулахаар шаардсантай хариуцагч маргаагүй тул түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

9б. Харин хариуцагчийн, дээр дурдсан эзэмших эрхтэй газар, 51-40 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээс өөрт оногдох хэсэг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч маргаж байгаа тохиолдолд эдгээр хөрөнгийг бий болгоход өөрийн оруулсан хөрөнгө, түүний хувь хэмжээг нотлох үүргийг хариуцагч хүлээнэ.

 

9в. Хариуцагч нь дээрх хөрөнгийг бий болгоход өөрийн оруулсан хөрөнгө, түүний хувь хэмжээг нотолсон баримтыг шүүхээд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу өөрийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

9г. Иймд хариуцагч Д.*******ас 4,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Б.*******д холбогдох, эзэмших эрхтэй газар, 51-40 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээс өөрт оногдох хэсэг гаргуулах тухай хариуцагч Д. сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн тэтгэлэгт тооцож 110,367 төгрөг, 4,600,000 төгрөгт оногдох 88,550 төгрөг, шинжээчийн зардалд 50,000 төгрөг, нийт 248,917 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 250,000 төгрөг гаргуулан шинжээч Ашидбилгүүн ХХК-д тус тус олгож,

Нэхэмжлэгч Б.*******гээс шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулан Ашидбилгүүн ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,917 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. /хх 2, 53-54, 104, 133-134/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.ийг эх Б.*******гийн асрамжинд байлгасугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг ******* овогт ******* ******* /рд:*******/-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-т заасныг тус тус баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д.******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан хариуцагч Д.*******д холбогдох, Б 54.1 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн болон хүү Г.ий өмчлөлд авч үлдэх тухай, нэхэмжлэгч Б.*******гийн, нэхэмжлэгч Б.*******д холбогдох, уг орон сууцнаас оногдох хэсэг гаргуулах тухай, хариуцагч Д. сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******ас 4,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******, хүү Г. нарт олгож, нэхэмжлэгч Б.*******д холбогдох, эзэмших эрхтэй газар, 51-40 УБГ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээс өөрт оногдох хэсэг гаргуулах тухай, хариуцагч Д. сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 198,917 төгрөг, шинжээчийн зардалд 300,000 төгрөг, нийт 498,917 төгрөг гаргуулан, 250,000 төгрөгийг шинжээч Ашидбилгүүн ХХК-д, 248,917 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д тус тус олгож,

Нэхэмжлэгч Б.*******гээс шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулан Ашидбилгүүн ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,917 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ