Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сугар Болортуяа |
Хэргийн индекс | 2201000330185 |
Дугаар | 2024/ДШМ/1137 |
Огноо | 2024-10-10 |
Зүйл хэсэг | 22.1.1., |
Улсын яллагч | Н.Нямдорж /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1137
2024 10 10 2024/ДШМ/1137
***, *** нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нямдорж /томилолтоор/,
яллагдагч ***, түүний өмгөөлөгч С.Чинзориг /цахимаар/,
яллагдагч ***, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/2025 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Содбаярын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 86 дугаартай эсэргүүцлээр ***, *** нарт холбогдох эрүүгийн 2201000330185 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. *** овгийн ***ийн ***, 1981 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *** аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ *** ажиллаж байсан, ам бүл 1, *** дүүргийн *** дүгээр хороо, ***-р хэсэг, *** байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, *** хотхоны *** байрны *** тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД: ***/;
2. *** овгийн ***ын ***, 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт, *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж *** байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, “***” хотхоны *** дүгээр байр, *** тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД: ***/;
*** нь Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл /Үйл ажиллагааны зарчим/-ийн 6.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг тус тус зөрчиж,
***ий “тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлчлүүлэгчдээ азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг олж өгөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болох зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,
Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д, “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж,
- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 2,150,000 төгрөгөөр,
- 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн М.***эд 600,000 төгрөгөөр,
- 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***од 600,000 төгрөгөөр,
- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***ад 1,200,000 төгрөгөөр,
- 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 650,000 төгрөгөөр,
- 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “***” улсын дугаарыг ***д 900,000 төгрөгөөр,
- 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг ***т 1,000,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг ***д 500,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “***” улсын дугаарыг Г.***эд 450,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 700,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 700,000 төгрөгөөр,
- 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 500,000 төгрөгөөр,
- 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Х.***эд 650,000 төгрөгөөр,
- 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 800,000 төгрөгөөр,
- 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***од 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***ид 1,600,000 төгрөгөөр,
- 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 1,300,000 төгрөгөөр,
- 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,600,000 төгрөгөөр,
- 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,860,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 2,000,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 600,000 төгрөгөөр,
- 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***ид 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 600,000 төгрөгөөр,
- 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,500,000 төгрөгөөр,
- 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 600,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 700,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 800,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 2,000,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн *** 850,000 төгрөгөөр,
- 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 800,000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34,210,000 (гучин дөрвөн сая,хоёр зуун арван мянга) төгрөгийг ***ий эзэмшлийн Голомт банкны *** тоот дансаар дамжуулан, ***ийн нэр дээрх Хаан банкны *** тоот данс, ***ийн нэр дээрх Хаан банкны *** тоот дансаар ашиглан 23,550,000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн давуу байдлыг өөртөө, ***д 10,660,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон,
*** нь ***тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, түүний үйлдсэн “*** нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***мэргэжилтнээр 2019 оны 7 дугаар сарын08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа, холбогдох хууль тогтоомж зөрчиж, өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт “улсын дугаар худалдан авагчийг олж өгөх, өөрийн дансаар төлбөрийг дамжуулан авах” арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж,
- 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 2,150,000 төгрөгөөр,
- 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн М.***эд 600,000 төгрөгөөр,
- 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***од 600,000 төгрөгөөр,
- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***ад 1,200,000 төгрөгөөр,
- 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 650,000 төгрөгөөр,
- 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “***” улсын дугаарыг ***д 900,000 төгрөгөөр,
- 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг ***т 1,000,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг ***д 500,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “***” улсын дугаарыг Г.***эд 450,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 700,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 700,000 төгрөгөөр,
- 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 500,000 төгрөгөөр,
- 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Х.***эд 650,000 төгрөгөөр,
- 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 800,000 төгрөгөөр,
- 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***од 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***ид 1,600,000 төгрөгөөр,
- 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 1,300,000 төгрөгөөр,
- 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,600,000 төгрөгөөр,
- 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,860,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн М.***эд 2,000,000 төгрөгөөр,
- 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 600,000 төгрөгөөр,
- 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***ид 1,500,000 төгрөгөөр,
- 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 600,000 төгрөгөөр,
- 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 1,500,000 төгрөгөөр,
- 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 600,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “***улсын дугаарыг иргэн ***д 700,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***д 800,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 2,000,000 төгрөгөөр,
- 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн *** 850,000 төгрөгөөр,
- 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн ***т 800,000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34,210,000 (гучин дөрвөн сая,хоёр зуун арван мянга) төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот дансаар авч, өөртөө 10,660,000 (арван сая, зургаан зуун жаран мянга) төгрөгийн, ***д 23,550,000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
***ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч ***гийн өмгөөлөгч С.Чинзориг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд *** нь тус программ руу нэвтрэхдээ админ эрхээ ашиглаж орсон эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох, гэрч нар эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн байсан бөгөөд “админ эрхийг ашигласан байж болзошгүй, боломжтой” гэх мэдүүлгүүдийн эргэлзээг арилгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул мөрдөн байцаалтад буцаах. Дээрх ажиллагааг хийснээр манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дээрдэх боломжтой гэж үзсэн бөгөөд өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол ...шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэж заасан тул эрүүгийн 2201000330185 дугаартай хэргийн онцлог нөхцөл байдлыг харгалзан мэргэшсэн баг бүрдүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулах зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч ***, *** нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэм хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2201000330185 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Содбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд *** нь тус программ руу нэвтрэхдээ админ эрхээ ашиглаж орсон эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоолгохоор мэргэшсэн баг бүрдүүлэн шинжээч томилох. Гэрч нар нь эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд “админ эрхийг ашигласан байж болзошгүй, боломжтой” гэх мэдүүлгүүдийн эргэлзээг арилгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд *** нь тус программ руу нэвтрэхдээ админ эрхээ ашиглаж орсон эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох шаардлагагүй болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэрэгт авагдсан. Гэрч ***гийн “…улсын дугаар сонголт, захиалгын веб программ байгаа АТҮТ-ийн холбогдох ажилтнаас сери нээх бэлтгэл ажлаа хангасан гэдгийг ***д мэдэгддэг байсан. Тэгээд нэгэнт Авто тээврийн төвөөс нээж болно гээд ***д мэдэгдсэн бол *** VRS программын сери нэх товчийг дарна. Тэр товчийг дарснаар дугаар захиалгын цонх руу 5 баганаар хуваагдаж эхэндээ 500 дугаар ордог, энэ 500 дотор 0001-9999 дугаарын аль нь ч байх магадлал байх бүрэн боломжтой. Үлдэгдэл дугааруудын хувьд хайлтын цонх гэж байгаа. Тэр 0000-ын цонхыг өөрчлөөд өөрийнхөө хүссэн дугаарыг хайлт хийхэд тэр хайсан дугаар нь гарч ирэх боломжтой бөгөөд дугаараа сонгоод захиалах боломжтой...” гэх мэдүүлэг / 2хх 187-189/
Гэрч ***ын “...VRS программ хүчээр өөрийн хүссэн дугаараа сонгож авах боломж байхгүй. Харин программ байршиж серверийн өгөгдлийн сангийн тусгай хандах эрхийг ашиглан эдгээр үйлдлийг хийх бүрэн боломжтой...” гэсэн мэдүүлэг /2хх 235-236/
Гэрч ***ийн “...Өгөгдлийн сан руу Авто тээврийн төвийн бүртгэлийн ажилтан хэн ч бай нэвтэрч орох боломжгүй, супер эрхтэй админууд нэвтэрч орох боломжтой. Өгөгдлийн санд нэвтэрч байгаа хэрэглэгч нь засах, устгах, нэмэх үйлдлүүдийг алийг нь ашиглах эсэхээс хамаарч админы эрхийн түвшин харилцан адилгүй байдаг. Харин супер админ нь дээрх үйлдлүүдийг бүгдийг нь хийх боломжтой...” гэх мэдүүлэг /2хх 238-241/
Гэрч ***ийн “...***.mn программ нь бол иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийн дугаар захиалж авах программ юм... урд өмнө нь сонирхол татахуйц улсын дугааруудыг яамны тусгай эрхтэй этгээд нэвтрэх кодоороо олж дэлгэцэд гаргах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг өөрөөр хэлбэл үйлдэл хийдэг байсан. Өмнө нь *** байсан одоо Шаарийбуу гэж залуу хариуцаж байгаа. Яамны тусгай эрхтэй админ нь сүлжээ болон нэвтрэх нэрээрээ үндэсний дата төвийн сервер дээр байгаа мэдээллийн бааз руу сүлжээ, нэвтрэх нэрээрээ үндэсний дата төвийн сервер дээр байгаа мэдээллийн бааз руу сүлжээ, нэвтрэх кодоороо нэвтэрч орж болно. Нэвтэрч орсон тохиолдолд бааз дээр хадгалагдсан мэдээллийг (тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах,өөрчлөх, устгах) зэргийг бүгдийг хийж болно. Яамны тусгай эрхтэй админаас бааз руу нэвтэрч байгаа үйлдэлд Автотээврийн үндэсний төвөөс хяналт тавих боломжгүй. Ганц л эрхтэй хүн нь урьд өмнө нь *** байсан одоо, Шаарийбуу гээд мэргэжилтэн байгаа… захиалгын төлөвийг өөрчилж болно, шар төлөвт байгаа дугаараас захиалж болго…” гэх мэдүүлэг /2хх 201-203/
Гэрч ***ийн “...программын дагуу эрх нь яамны эрх бүхий албан тушаалтанд олгогдсон. Яамны давуу эрхтэй админ нь шинэ сери дугаарын захиалах төлөвт оруулах эрхтэй. Систем руу нэвтэрч шинэ сери нээх үйлдлийг өмнө нь *** хийх эрхтэй байсан...” гэх мэдүүлэг /2хх 228-229/
Яллагдагч ***ий “...***гаас номер авч, машин авсан хүмүүстээ зардаг байсан... энгийн бид нарт олддог байсан бол ***гаар дамжуулж оруулахгүй. Манайхаас машин авсан хүмүүсийн сонирхсон дугаар эсвэл гоё тоо орсон дугаар бүртгэлийн программаас олддоггүй юмаа. Тэгээд ***гаар дамжуулж оруулахгүй. Манайхаас машин авсан хүмүүсийн сонирхсон дугаар эсвэл гоё тоо орсон дугаар бүртгэлийн программаас олддоггүй юмаа. Тэгээд ***гаар дамжуулж олдог байсан ... Машин авсан хүнийхээ регистрийн дугаарыг мөн машиных нь арлын сүүлийн 5 тоог ***гийн viber луу текст хэлбэрээр бичээд явуулдаг байсан. Тэгж явуулаад ***г хүлээдэг. *** хэсэг хугацааны дараа над руу холбогдоод дугаарын чинь захиалаад оруулчихсан, захиалчихсан шүү Автотээврийн аль нэг салбар дээр нь очиж дугаараа хэлээд аваарай гэдэг...” мэдүүлэг /6хх 197-199/
Анхан шатны шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл,
Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн VRS программд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн өгөгдлийн сан, серверт хандах эрхийг хүлээлцсэн акт, дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд эдгээр нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзээгүй болно.
Түүний өмгөөлөгч Б.Чинзоригийн хүсэлтийн агуулгаас үзэхэд “...*** ***гийн оролцоогүйгээр дугаарыг өөрөө захиалсан байх магадлалтай ...” гэсэн хүсэлт гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй бөгөөд түүний мэдүүлэгт хөтлөгдсөн ***өөс ***д шилжүүлсэн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, дугаар худалдан авсан гэрчийн мэдүүлэг, ***гаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож буй үйл баримтыг үгүйсгэх нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүхээс “гэрч нар нь эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд “админ эрхийг ашигласан байж болзошгүй, боломжтой” гэх мэдүүлгүүдийн эргэлзээг арилгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хийсэн боловч гэрчийн мэдүүлгүүдийн эргэлзээг арилгахаар ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Хэрэв гэрчээс дахин мэдүүлэг авах, зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаан дуудан оролцуулж мэдүүлэг авах бүрэн боломжтой бөгөөд энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д зааснаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан тул нэр бүхий 32 иргэнд тээврийн хэрэгслийн дугаар худалдахад хэдэд нь ***гийн оролцоо байсан болох, системийн эрхээрээ нэвтэрсэн эсэх, албан тушаалын байдлаа ашигласан эсэх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудал болно. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.21 дэх хэсэгт “тусгай мэдлэг” гэж тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг” гэж мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж тус тус заасан бөгөөд 32 удаагийн дугаар худалдан борлуулсан тухай өдрийн үйлдэл нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, харилцсан дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ нь “тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах” асуудалд хамаарахгүй байна. Хэрэв шүүхээс шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжаар шинжилгээ хийлгүүлэхээр шинжээч томилох боломжтой ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хэсэг буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин гуравдугаар бүлэгт журамлан зохицуулсан. Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч өмгөөлөгч Б.Чинзоригоос гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШТЦ/812 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Улмаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШТЦ/397 дугаартай Шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэргийн давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч Б.Чинзориг, Х.Баатарбилэг нарын гомдлоор хянан хэлэлцээд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/712 дугаартай магадлалаар “1/Анхан шатны шүүхийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч ***, *** нарын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ талуудын маргаж буй асуудалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, 2 /хэргийн үйл баримтыг тогтоохдоо прокурорын яллах дүгнэлт дурдсан агуулгаар буюу прокуророос хэргийн талаар тогтоосон үйл баримтыг өөрчлөөгүй атал хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн” зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон болно. Давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1895 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3, 12, 33.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон. Тус шүүх хуралдаанд шүүгдэгч *** эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн тул шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Өмгөөлөгч Б.Чинзоригоос дээрх шүүх хуралдааны хойшилсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/2025 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Л.Содбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд *** нь тус программ руу нэвтрэхдээ админ эрхээ ашиглаж орсон эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоолгохоор мэргэшсэн баг бүрдүүлэн шинжээч томилуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх гэхээр маш хүндрэлтэй асуудал үүсэж байгаа. Гэрч нарын мэдүүлэгт “*** нь админ эрхийг ашигласан байж болзошгүй” гэсэн байдаг. Админ эрхээр сервер рүү хамаагүй орж болохгүй. Тэр сервер рүү хандаад өөрийн хүссэн дугаараа захиалаад аваад байдаг асуудлыг прокурор үнэхээр тогтоосон гээд яллах дүгнэлт үйлдээд, яллагдагчаар татаад байгаа бол хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож өгнө үү. *** нь хэдэн сарын хэдний өдөр уг программ руу админ эрхээрээ хандаад ийм үйлдэл хийсэн гэдгийг тогтоох ёстой. Мэргэшсэн шинжээч энэ байдлыг тогтоох боломжтой болохоос биш мөрдөгч тогтоох боломжгүй. Уг программыг зохиосон хүмүүсийн нэг нь мэдүүлэг өгөөгүй байдаг. Программтай холбоотой асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай. Таамаглаж хүнийг яллаж болохгүй. Би анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал зарлуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэм буруугийн хурал гэж андуурч зарласан болохоо шүүгч өөрөө хуралдаанд тайлбарлаж хэлсэн. Прокурор тухайн үед ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байж өнөөдөр эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч ***ий өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож шийдвэрлэх нь мөрдөгч, прокурор, шүүхийн хуулиар олгогдсон эрх биш үүрэг юм. ***, *** нарын гэм бурууг шийдвэрлэхийн тулд зайлшгүй шинжээчийн дүгнэлтийг гаргах ёстой. Прокурорын яллах дүгнэлтэд *** нь системийн админ эрхээ ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн гэж ялладаг. Тэгээд ***, *** хоёрын хооронд хийгдсэн дансны гүйлгээ байх тул хамтран уг эрхээ ашигласан гэж үздэг. Систем ашигласан болох нь шинжээчийн дүгнэлтээр л тодорхой болно. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан. Үүнтэй холбоотой өмгөөлөгч С.Чинзориг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан гэдэг нь дахиад хэргийг прокуророос хүлээж авсан үеэс эхэлж байгаа мэт ажиллагаа явуулах байгаа. Энэ талаар хуулийн нарийн зохицуулалт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Иймд захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***, *** нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/2025 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч ***гийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлтийг хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь, шүүгчийн захирамжийн үндэслэлд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ямар нөхцөл байдлыг тогтоолгох, энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг тогтоож, тодорхойлохгүйгээр зөвхөн “...хэргийн онцлог нөхцөл байдлыг харгалзан мэргэшсэн баг бүрдүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй...” гэж үзэж хэргийн прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах хуулийн зохицуулалттай болно.
Иймд, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн ***, *** нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
***, *** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/2025 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. ***, *** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА