| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00073/И |
| Дугаар | 319/ШШ2025/00534 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00534
2025 08 08 319/ШШ2025/00534
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Асьфа констракшн” ХХК-д холбогдох эд хөрөнгийн хохирол *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч “Асьфа констракшн” ХХК-д холбогдох эд хөрөнгийн хохирол *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нар нь хариуцагч “Асьфа констракшн” ХХК-д холбогдох эд хөрөнгийн хохирол *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн.
“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” үндэслэл тогтоогдсон тул Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нарын нэхэмжлэлтэй “Асьфа констракшн” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нарын хариуцагч “Асьфа констракшн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асьфа констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нарт олгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй...” гэжээ.
Шинжээчээр томилогдсон “Дамно үнэлгээ” ХХК нь дүгнэлтээ, шинжээчийн зардлыг гэрчилсэн баримтын хамт шүүхэд бичгээр ирүүлээгүй тул шинжээчийн зардлыг энэхүү шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэх боломжгүй.
Иймд “Дамно үнэлгээ” ХХК нь эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн ажлын хөлсөө нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нар нь хариуцагч “Асьфа констракшн” ХХК-д холбогдох эд хөрөнгийн хохирол *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нарын хариуцагч “Асьфа констракшн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Асьфа констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Отгонцэнгэл нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ