| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/00978/И |
| Дугаар | 191/ШШ2025/07683 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/07683
| 2025 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 191/ШШ2025/07683 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов .Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв .
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ХХК нь 2021 оны 05 сард иргэн М.гийн засварын газрын барилгын суурийн ажлыг гүйцэтгэх үедээ манай компаниас М250 маркын 105,5. мкв хэмжээтэй зуурмагийг нэг мквыг нь 215,000 төгрөгөөр тооцож, нийт 22,682,500 төгрөгийн үнэ бүхий зуурмагийг үнийг нь сарын дотор төлөхөөр тохирч зээлээр худалдаж авсан юмаа. Үүнээс 5,482,500 төгрөгийг төлж, 17.200.000 төгрөгийг төлөөгүй өдий хүрч байгаа бөгөөд тус компаны захирал ******* нь ажилчдын хамт гийн авто засварын газрыг барьж байгаад, дутуу орхиод, манайхаас авсан зуурмагийн үлдэгдэл мөнгийг ч өгөлгүй удахгүй буцаж ирээд өгнө гэж хэлж руу яваад эргэж очилгүй өдий хүрч байгаа бөгөөд, мөнгөө нэхэхээр уурлаж, 17 сая төгрөгийг ямар мөнгө гэдэг юм үхлээ юу гэх мэтээр элдэвээр хэл амаар доромжилоод, уулзахгүй зугатаад, сүүлдээ утсаа ч авахгүй алга болж мөнгөө төлөхгүй удаж манай компаныг хохироож байгаа түүнийг эрж олж уулзах гэж манай дэд захирал бид 2 ээлжлэн маш олон удаа ирж бензин шаттахууны зардалаар хохирсон. Аргаа өөрсдөө хол байдаг тул төлбөрөө нэхэмжилж гаргуулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр өмгөөлөгч хөлслөн нэмэлт зардал гаргаж хохирч буй тул тус шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
******* ******* ******* ******* ХХК аас 2021 оны 5 сард иргэн гийн засварын газрын барилгыг барихдаа манай компаниас зээлээр худалдаж авсан зуурмагийн үнийн үлдэгдэл 17.200.000/арван долоон сая хоёрзуун мянган/ төгрөгийг, үүний эрж олох, шүүхэд өргөл нэхэмжлэл гаргахаар ирсэн замын зардал 1,1 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1700000 төгрөг бүгд 20 caя төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 5 дахь талд байгаа зарлагын баримт, 27 дахь талд байгаа итгэмжлэлийн гарын үсэг ойролцоо харагдаж байгаа. Биш гэж маргаж байгаа бол ойролцоо гарын үсэгт тамга дарагдсан байна. Мөн М. болон ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т зааснаар материалыг гүйцэтгэгч тал гаргана гэж байгаа. Хариуцагч тал хундаам цутгасан дээр маргахгүй байна. Шүүхийн шийдвэрт М. хэлэхдээ манай хундаамыг цутгаж өгчхөөд л яваад өгсөн, дахиж ирээгүй гэдэг. Сүүлд гэрчийн мэдүүлэг өгсөн н.гийн хэлснээр бид бетон зуурмагийг хундаам цутгахад авсан гэж байгаа. Тэгэхээр хариуцагч тал бетон зуурмаг авсан. Иймээс мөнгөө төлөх ёстой. Замын зардал, өмгөөллийн хөлсний хувьд байгууллагын захирал нь нэхэмжилж байгаа учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2021 оны 5 дугаар сард иргэн М.гийн барилгын ажлыг эхэлж, Бага ХХК-иас 25,5 м.куб бетоныг худалдан авч, барилгын ажлын суурийг цутгасан бөгөөд 25,5 м.куб бетоны мөнгө болох 5,482,500 төгрөгийг бүрэн төлсөн.
Харин түүний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үлдэх 80 м3 бетоныг манай компани аваагүй, захиалагч М. авч гадна талбайгаа цутгасан. Манай компани болон М.гийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнд дээрх гадна талбайн ажил нь хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 80 м.куб бетоны үнийг манай компани төлөх үүрэггүй бөгөөд жинхэнэ хариуцагч биш юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу жинхэнэ хариуцагч М.гээр солих хүсэлтэй байна. 2021 онд 3 хоносон. Нэхэмжлэгч талаас 17,200,000 төгрөгийн бетон аваагүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд байсан. Миний гарын үсгийг хуурамчаар зурсан. Удаа дараа хүсэлт гаргаад, гарын үсгийн хэвээ өгсөн. Гэтэл шүүх шинжилгээнээс ирээгүй байна лээ. 05 дугаар сарын 03-ны өдөр онцгой байдлын газраас гарах зөвшөөрөл аваад, руу явж байсан. 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд цаасан нэхэмжлэх нэг ч харж байгаагүй. Цахимаар нэхэмжлэх үүсгээд л явуулдаг болсон. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа дараах үйл баримтаар илэрхийлнэ. Нэгт Б.******* нь онцгой комисст хүсэлт илгээж, аймгаас гарах тухай албан бичиг, руу буцах тухай албан бичгийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны 09:27 минутад мэйлээр илгээснийг, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичгээр зөвшөөрлийг өгсөн. Аймгийн онцгой комисст мэйлээр илгээсэн хүсэлт нь хэрэгт байгаа. Мөн үүнтэй холбоотой лавлагаа нь мөн олдохгүй байгаа. Зарлагын падааныг үйлдэхэд миний үйлчлүүлэгч байгаагүй. Хэрэв 05 дугаар сарын 24, 25-ны өдөр буцаж орсон бол аймгийн онцгой комиссоос орсон, гарсан хуудсыг илгээх ёстой байсан. Гэтэл ийм баримт илгээгүй. Мөн Ажил гүйцэтгэх гэрээний хувьд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн протоколд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов гээд М.гийн барилгын хундаам буюу суурийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цутгасанд маргахгүй гээд шийдвэрт тусгаж өгсөн. Түүнчлэн хавтаст хэргийн 22 дугаар талд байгаа нэхэмжлэгчийн тайлбараар тохироод, өдөр бүр өөрөө ирж ачуулж авч явж байсан, зарим үнийг нь цементээр орлуулж төлсөн гэснээс харвал ******* ******* ******* ******* ХХК нь өөрсдөө цементийн нөөцтэй байсан. Гэрээг уншвал ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 104,000,000 төгрөг төлөхөөр байгаа. Санхүүгийн баримтын хувьд 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэх хүлээн авсан гарын үсэг байна. Гэрээ хэрэгт байхгүй, санхүүгийн баримт нь барааны үнэ судлаад, нэхэмжлэхийг үүсгэж, холбогдох байгууллагад нэхэмжлэхийг өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэхийг хариуцагч тал хүлээж авсан талаар баримт байхгүй, тооцоо нийлсэн талаар баримт байхгүй. Санхүүгийн баримтууд нь хуулбараар байсан, шинжээчид эх хувиар өгсөн байсан. Нийлүүлсэн цементийнхээ зарлагын падаан хүлээж авсан гарын үсэг нь өөр өөр байгаа. Нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтууд дандаа нэг талын баримтыг гаргаж өгсөн. Гэрчийн мэдүүлэг мөн зөрүүтэй байгаа. Жишээ нь нэхэмжлэгч хэлэхдээ тохироод өөрөө ирж өдөр бүр ачуулж авдаг байсан гэж байгаа. Хавтаст хэргийн 164 дүгээр хуудаст гэрч н.йн мэдүүлэгт 5 удаа хүргэж өгсөн гэж байна. Хэн хүлээж авсан бэ гэхэд тэрийг мэдэхгүй байна гэсэн байна. Тэгэхээр нэхэмжлэгч Б.*******ыг өөрөө ирж авсан гэдэг боловч гэрч мэдүүлэгтээ бид нар өөрсдөө хүргэж өгсөн, хүлээж авсан хүнийг мэдэхгүй гэж байна. Мөн нэхэмжлэгч 17,200,000 төгрөг нэхэмжилж байгаа, гэтэл гэрч 17,600,000 төгрөг гэж мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдох ёстой байтал зөрүүтэй байна. Хариуцагч талаас гарын үсэг биш байна гэж хүсэлтээ өгсөн. Сүүлд нь би өөрөө шүүгчийн туслахтай мөн уулзаж байсан. Шүүх шинжилгээний газар руу материалыг өгсөн. Гэтэл шүүх рүү материалаа өг гэсэн. Тэгээд зааварчилгааны дагуу шүүгчийн туслахад материалаа өгсөн. Өмнө өгч байсан гарын үсгийн тайллууд байгаа. Тэгэхдээ шүүх шинжилгээнд өгсөн баримтууд хэрэгт байхгүй байна. Тэгэхээр Шүүх шинжилгээний газар санаатайгаар шинжилгээ хийхгүй, шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй, зайлсхийгээд байна уу гэдэгт анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Захирамжийн биелэлтийг хангах ёстой. Шинжээчийн дүгнэлтээр нотлогдох баримтуудыг нь ирүүлээгүй байгаа. Мөн хооронд явсан зардал гэж нэхэмжилсэн байсан. 192,000 төгрөг, 100,000 төгрөг, 1,000,000 төгрөг гээд бензиний зардал харилцан адилгүй харагдаж байна. Албан томилолт гэж байх ёстой байтал ийм баримт ирүүлээгүй. Мөн өмгөөллийн хөлс 1,700,000 төгрөг шаардсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ төлбөр тооцооны хэрэгсэл болохгүй гэсэн хуулийн зохицуулалт бий. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн үед байгаагүй гэдгээ нотлох зорилгоор Улсын онцгой комисст хандсан боловч баримт ирээгүй, мөн шүүхийн шинжилгээний газраас баримт ирээгүй. Гэхдээ нэхэмжлэгч талын гаргасан баримт болон тайлбарлаж буй үйл баримт хоорондоо зохицохгүй, логик дэс дараалалгүй байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ХХК-ийн нэхэмжлэх/хх-4/, ******* ХХК-ийн зарлагын баримтууд/хх-5/, ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар, и-баримтууд/хх-29/,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ******* ХХК-ийн 000215969 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Шийдвэр, фото зураг/хх-56-58/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасандавж заалдах гомдол, ХК-ийн Орлогын мэдүүл,эг
Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаарбүрдүүлсэн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13/2172 дугаартай албан бичиг, Онцгой байдлын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 32/537 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 25/03 дугаартай албан бичиг, Зарлагын баримтууд/хх-144-152/, Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 3/86 дугаартай албан бичиг, Ц.йн гэрчийн мэдүүлэг, Г.гийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан зуурмагийн үнийн үлдэгдэл 17,200,000/арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөг, замын зардал 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 20,000,000/хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үлдэх 80 м3 бетоныг манай компани аваагүй, захиалагч М. авч гадна .талбайгаа цутгасан гэж маргасан
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэгч талаас бетон аваагүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан гэх тайлбар гаргаж байна.
Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн М.тэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий 2-ын 2.1, 3-ын 3.4, 3.5, 3.5.2, 3.5.3-т зааснаар хариуцагч нь 18*15 хэмжээтэй, 5 метр өндөр Сэндвичин барилгыг өөрийн материалаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гүйцэтгэх, М. нь хариуцагчид ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Сэндвичин барилгын суурийн ажлыг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэсэн болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдэд иргэн М.гийн Сэндвичин барилгын ажилд бетон зуурмаг худалдан авсан болох нь хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасан ... 25.5/хорин тав аравны тав/ м.куб бетоны мөнгө болох 5,482,500/таван сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг бүрэн төлсөн ... гэх хариу тайлбар, гэрч Г., гэрч Ц.Ууган-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн болон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Зарлагын баримтын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн болон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Зарлагын баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргаж байх боловч хариуцагч нь тус баримтуудын дагуу нэхэмжлэгчээс бетон зуурмаг худалдан авсан болох нь бетон зуурмаг нийлүүлсэн талаарх гэрч Г.гийн гэрчийн мэдүүлэг, бетон зуурмагийг буулгасан талаарх гэрч Ц.йн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн ... 25.5/хорин тав аравны тав/ м.куб бетоны мөнгө болох 5,482,500/таван сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг бүрэн төлсөн ... гэх хариу тайлбар, суманд 18*15 хэмжээтэй, 5 метр өндөр Сэндвичин барилгын ажил гүйцэтгэх тухай 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2021 оны 5 дугаар сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Бетон зуурмаг худалдах, худалдах авах гэрээ-г амаар байгуулсан болох нь бетон зуурмаг нийлүүлсэн талаарх гэрч Г.гийн гэрчийн мэдүүлэг, бетон зуурмагийг буулгасан талаарх гэрч Ц.йн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн ... 25.5/хорин тав аравны тав/ м.куб бетоны мөнгө болох 5,482,500/таван сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг бүрэн төлсөн ... гэх хариу тайлбар, 18*15 хэмжээтэй, 5 метр өндөр Сэндвичин барилгын ажил гүйцэтгэх тухай 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2021 оны 5 дугаар сарын Бетон зуурмаг худалдах, худалдах авах гэрээ-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрүүдэд М250 маркийн нийт 80/40+40=80/ /ная/ м.куб бүгд 17,200,000/80х215,000=17,200,000/ /арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн болох нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн болон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Зарлагын баримтын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 80 м.куб бетон зуурмагийн үнэ 17,200,000/арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 17,200,000/арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас замын зардал 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь руу зорчсон болох нь ХХК-ийн Дизель түлшний баримтууд, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Дизель түлшний баримт, ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дизель түлшний баримтаар тогтоогдохгүй байна.
ХХК-ийн Дизель түлшний баримтууд, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Дизель түлшний баримт, ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Дизель түлшний баримт нь Дизель түлш худалдан авсан гэх баримт байх боловч хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь руу зорчсон болохыг нотлохгүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлсөнд 1,700,000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид нийт 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 17,200,000/арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нийт 17,200,000/арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 2,800,000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ