| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0507/Э |
| Дугаар | 519 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 519
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч, хохирогч Б.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ҮД:1280/
Шүүгдэгч, хохирогч Э.Л, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр /ҮД:0734/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хэрэйд овогт Бын О, Хариад овогт Эийн Л нарт холбогдох 1808009960613 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хэрэйд овогт Бын О /РД:.../.
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кадастарын инженер мэргэжилтэй, “...” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгнохайрхан дүүргийн 27 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хариад овогт Эийн Л /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Л нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 32б-ийн .. тоотод “нөхөр Э.Мтүүний эгч Б.О нарыг гэртээ оруулахгүй” гэсний улмаас Б.Отэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 32б-ийн .. тоотод Э.Лтэй “түүний төрсөн дүү болох Мийг гэрт нь оруулсангүй” гэсэн асуудлаас болж муудалцан улмаар хаалгаа онгойлгохоор нь гараараа болон
модон таягаар цохиж Э.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Э.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр оройдоо 22-23 цагийн орчимд Мтөрсөн эгч Оийн хамт гэрт ирээд хаалга нүдээд байхаар нь би хаалгаа тайлж өгөлгүйгээр шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа байна гээд хаалга цохихоор нь би хаалгаа тайлж өгтөл Мийн төрсөн эгч О шууд над руу дайрч намайг таягаар цохиод авахаар нь би зөрүүлээд нэг удаа алгадсан. Тэгтэл миний нүүрийг маажиж үснээс зулгаасан. Тэр үед дуудлагаар ирсэн 2 цагдаа бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 14-15 х/,
2.Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний төрсөн дүү Мэгчээ замаараа намайг гэрт буулгаад өгөө гэж хэлэхээр нь би дүүгээ аваад СХД-н 27-р хороо ...тоотод хүргэж ирсэн. Тэгээд манай дүү гэрийнхээ хаалгыг цохиод байсан боловч эхнэр Л нь хаалгаа тайлж өгөхгүй байсан тул цагдаа дуудсан. Удалгүй СХД-н 2 цагдаа ирээд цагдаа байна гэж хэлтэл Л хаалгаа тайлж өгсөн. Л хаалгаа тайлж өгөнгүүтээ намайг муу янхан минь гэж хэлээд нүүрлүү цохисон тул би үснээс нь зулгаасан. Тэгээд бид 2 харилцан нэг нэгнээ цохисон. Тэр үед цагдаа салгасан. ...” гэх мэдүүлэг, /хх 11-12 х/,
3.Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би эгч нь ярилцаад үзье гээд хаалгаа онгойлгооч Лхамаа гээд хаалгыг нь тогшсон чинь хаалганы цаанаас намайг хужаагийн шээс гаргасан янхан чамайг оруулахгүй, гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд хаалга онгойлгох үед Л миний нүүрний хамар хэсэгт гараа атгаж байгаад цохьсон, би үснээс нь зулгааж зодоон эхэлсэн цагдаа нар бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 85 х/,
4.Шүүгдэгч Э.Лгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хаалгаа тайлаагүй юм тэгтэл хамт явсан эгч болох О хаалганы гаднаас хэл амаар доромжилсон, би хаалганы цаанаас мөн хэрэлдэж байгаад цагдаа дуудсан. Би хаалгаа онгойлгосон чинь О өөдөөс таягаар гуя орчимд цохиод дараа нь үснээс зулгааж доош даран нүүр уруул, хэсэгт гараараа цохисон би зөрүүлээд нүүрэнд нь цохьсон тэр үед дуудлагаар ирсэн цагдаа нар салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 81 х/
5.Гэрч А.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...СХД-н 27-р хороо ...тоотод салсан нөхөр согтуу ирээд хаалга нүдээд байна гэх дуудлага аваад жижүүрийн цагдаа дэд ахлагч Тийн хамт уг дуудлаганд очиход хаалганы өмнө таягтай согтуу залуу нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Би .. тоот хаалгыг цохиод цагдаа байна гэж хэлтэл хаалгаа тайлж өгсөн. Хаалга онгойлгонгуут таягтай залуу гэртээ орно гэж дайрсан тэр залуугийн таягийг бариад зогсож байсан эмэгтэй шууд таягаараа хаалга тайлж өгсөн эмэгтэйг цохиод авсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй хоорондоо үсдэлцээд зууралдаад салахгүй байсан. Тухайн үед Т бид хоёр салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
6.Гэрч Г.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э бид хоёр очоод .. тоот хаалгыг цохиод цагдаа байна гэж хэлтэл хаалгаа тайлж өгсөн. Хаалга тайлж өгөнгүүт нь хаалганы гадна зогсож байсан эмэгтэй ахынхаа таягийг барьчихсан зогсож байгаад таягаараа хаалга тайлж өгсөн эмэгтэйг шууд цохиод авсан. Тухайн үед Э бид хоёр салгах гээд чадахгүй хоёр эмэгтэй хоорондоо зодолдоод салахгүй байсан. ...тэгээд арай гэж салгаад Цагдаагийн хэлтэс рүү авч явах үед хаалга тайлж өгсөн эмэгтэй нөгөө хаалга нүдсэн гэх эмэгтэйг цохиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,
7.Шинжээчийн 2..4 тоот дүгнэлт
1.Э.Лгийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний зовхины дотор хэсэг, баруун хөмсөгний гадна дээд, доод хэсэг, дээд эрүүний баруун хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун бугалганы дотор дунд хэсэгт зулгаралт, баруун тохой, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 23 х/,
8.Шинжээчийн 2..4 тоот дүгнэлт
1.Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б.Оийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун шуу, зүүн шанаа, баруун эгэмний доод хэсэг, цээжний дээд дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 25 х/,
9.Э.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30 х/
10.Э.Лгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 31 х/
11.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 33 х/
12.Б.Оийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 34 х/
13.Б.Оийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 35 х/
14.Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36 х/
15.Э.Лгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 х/
16.Б.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 х/
17.Эвлэрсэн тухай баримт /хх 90, 91 х/
18.Б.Оийн ажлын тодорхойлолт /хх 15 х/
19.Эмнэлгийн магадлагаа /хх 114 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Шүүгдэгч Э.Л нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 32б-ийн .. тоотод “нөхөр Э.Мтүүний эгч Б.О нарыг гэртээ оруулахгүй” гэсний улмаас Б.Отэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо 32б-ийн .. тоотод Э.Лтэй “түүний төрсөн дүү болох Мийг гэрт нь оруулсангүй” гэсэн асуудлаас болж муудалцан улмаар хаалгаа онгойлгохоор нь гараараа болон модон таягаар цохиж Э.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч, шүүгдэгч Б.Оийн “... 22-23 цагийн орчимд Мтөрсөн эгч Оийн хамт гэрт ирээд хаалга нүдээд байхаар нь би хаалгаа тайлж өгөлгүйгээр шууд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа байна гээд хаалга цохихоор нь би хаалгаа тайлж өгтөл Мийн төрсөн эгч О шууд над руу дайрч намайг таягаар цохиод авахаар нь би зөрүүлээд нэг удаа алгадсан. Тэгтэл миний нүүрийг маажиж үснээс зулгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 14-15, 85 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч, шүүгдэгч Э.Лгийн “... манай дүү гэрийнхээ хаалгыг цохиод байсан боловч эхнэр Л нь хаалгаа тайлж өгөхгүй байсан тул цагдаа дуудсан. Удалгүй СХД-н 2 цагдаа ирээд цагдаа байна гэж хэлтэл Л хаалгаа тайлж өгсөн. Л хаалгаа тайлж өгөнгүүтээ намайг муу янхан минь гэж хэлээд нүүр лүү цохисон тул би үснээс нь зулгаасан. Тэгээд бид 2 харилцан нэг нэгнээ цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 11-12, 81 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч А.Эы “...Хаалга онгойлгонгуут таягтай залуу гэртээ орно гэж дайрсан тэр залуугийн таягийг бариад зогсож байсан эмэгтэй шууд таягаараа хаалга тайлж өгсөн эмэгтэйг цохиод авсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй хоорондоо үсдэлцээд зууралдаад салахгүй байсан. Тухайн үед Т бид хоёр салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
Гэрч Г.Тийн “...Тухайн үед Э бид хоёр салгах гээд чадахгүй хоёр эмэгтэй хоорондоо зодолдод салахгүй байсан. ...тэгээд арай гэж салгаад Цагдаагийн хэлтэс рүү авч явах үед хаалга тайлж өгсөн эмэгтэй нөгөө хаалга нүдсэн гэх эмэгтэйг цохиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,
Шинжээчийн 2..4 тоот дүгнэлт
1.Э.Лгийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний зовхины дотор хэсэг, баруун хөмсөгний гадна дээд, доод хэсэг, дээд эрүүний баруун хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун бугалганы дотор дунд хэсэгт зулгаралт, баруун тохой, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 23 х/,
Шинжээчийн 2..4 тоот дүгнэлт
1.Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б.Оийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун гуяны дотор доод хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун шуу, зүүн шанаа, баруун эгэмний доод хэсэг, цээжний дээд дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 25 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Б.О, Э.Лхагвасүрэн нар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгч нарын хийсэн үйлдэл тэдний бие биенийхээ эрүүл мэндэд учруулсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Б.О, Э.Лхагвасүрэн нар хоорондоо зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулсан нь тэдний харилцан бие биенээ цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн тэдний эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 23, 25 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Б.О, Э.Л нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.О, Э.Л нар хуулиар тогтоосон насанд хүрсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.О, Э.Л нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч, шүүгдэгч Б.О, Э.Л нар бие биенээсээ эмчилгээний зардал нэхэмжлээгүй болох нь хохирогч нарын мэдүүлэг /хх 11-12, 14-15 х/, эвлэрийн баталгаа /хх 90, 91 х/ зэргээр тус тус тогтоогдсон тул Б.О, Э.Л нар бусдад төлөх төлбөргүй.
Б.О, Э.Л нарын хэн хэнийх нь буруутай үйлдэл, үг хэллэгээс болж уг гэмт хэрэг гарсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхдүүдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч нарт 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хэрэйд овогт Бын О, Хариад овогт Эийн Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455,000 төгрөгөөр торгох ялаар,
Э.Лг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.О, Э.Л нарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.О, Э.Л нарт мэдэгдсүгэй.
5.Б.О, Э.Л нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, Э.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ