| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2024/00637/И |
| Дугаар | 192/ШШ2025/07323 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/07323
2025 09 17 192/ШШ2025/07323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “******* ******* ******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* *******” *******д нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жилд хагас суралцаад шилжсэн. Сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр нь 4,900,000 төгрөг бөгөөд суралцагч ийн сургалтын төлбөрт дараах хөнгөлөлтүүдийг үзүүлсэн. Үүнд: 2019-2020 оны хичээлийн жилд анхны элсэгчийн 10% хөнгөлөлт, мөн суралцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу 30% хөнгөлөлт, нийт 40% буюу 1,960,000 төгрөгийн хөнгөлөлт, 2020-2021 оны хичээлийн жилд Ковидын үеийн хөнгөлөлт 5% буюу 220,500 төгрөгийн хөнгөлөлт, 2021-2022 оны хичээлийн жилд хагас улирал суралцсан тул төлбөрийн 50% буюу 2,450,000 төгрөг тус тус хөнгөлсөн. Суралцагч ийн 2019-2021 онд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жилд хагас улирал суралцах хугацаандаа төлбөл зохих 10,069,500 төгрөгөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн ба үлдэгдэл нь 9,569,500 төгрөгийг төлөөгүй, төлбөрийн үлдэгдлийг суралцагчийн асран хамгаалагч той төлж барагдуулахаар “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд ийн “******* ******* *******” *******д суралцсан хугацааны сургалтын төлбөрийн үлдэгдэл нийт 9,569,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ. Маргааны агуулгаас харахад сургасан хугацаанд маргахгүй. Сургалтын төлбөрийн хэмжээ буюу хөнгөлөлт үзүүлсэн, төлбөр төлсөн, төлөгдөөгүй төлбөрийн хэмжээнд маргахгүй байна гэж ойлгогдож байна. Төлбөрийг би хариуцахгүй гэдэг агуулгаар маргаж байна гэж ойлгогдлоо. Тэгэхээр гэрээний сүүлийн хуудас дээр гарын үсэг зуруулчихсан юм шиг ярьж байна. Гэвч өөрийнх нь гараар бичсэн хүсэлт авагдсан байгаа. Энд сургалтын төлбөрийг төлж барагдуулна. Суралцсан хугацааны төлбөрийг төлөөгүй, дээрээс нь энэ төлбөрөө ямар хугацаанд төлөхөө өөрийн гараар бичээд, өөрөө гарын үсэг зурсан ийм үйл баримт байгаа. Тэгэхээр сургуулиас ямар нэгэн гэрээ танилцуулахгүйгээр гэрээний ар тал дээр гарын үсэг зуруулчихсан зүйл байхгүй. Мөн хариуцах ёсгүй гэдэг дээр Иргэний эрх зүйн харилцаа чинь хэн хэний оронд ямар харилцаа үүссэн тэрийг тодорхойлж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дүгээрт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудад үүссэн. Үүний дагуу сургуулийн зүгээс сургалтын үйл ажиллагааг явуулсан. Энэ сургалтын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Сургууль хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан, сурагч суралцсан. Тэгээд төлбөрийн чадваргүй болсон гэсэн үндэслэлээр өөр ******* руу шилжих болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдаад байна. Энэ гэрээ нь ийн эмээ гэдэг хүн байгуулсан байгаа. гэдэг хүнтэй байгуулчхаад н. гэдэг хүнээс нэхвэл эсрэгээрээ энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөрийг заавал эцэг эх нь төлнө гэсэн хатуу хуулийн хориглосон, бусад этгээдийн төлбөр төлөх эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй. ийн төлбөрийг төлж болно. Би хэрвээ үнэхээр ийн төлбөрийг төлнө гэж байгаа бол *******тай би очиж гэрээ байгуулна гэсэн. Үүн дээр Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд хүсэл зоригоо тодорхой илэрхийлээд гэрээгээ байгуулчихсан харилцаа байна гэж харж байгаа. Тийм учраас гэдэг хүнээс нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа тодорхойлж өгсөн. гоос үлдэгдэл төлбөрийг гаргуулах үндэслэлтэй. Эхлээд хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дүгээрт заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Мөн ялгаагүй шүүхийн процессоор, хууль хэрэглэх талаасаа илэрхий бус ойлголт гэж үзэж байгаа. Сургалтын байгууллагаас таныг заавал 100 хувь сургана гэх боломж байдаггүй, үр дүн амлах боломжгүй харилцаа байдаг учраас хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсдэг. Хөлсөөр ажиллах гэрээний онцлогийн хувьд ажил үүргээ тогтсон норм стандартын дагуу гүйцэтгэх ёстой, хариуд нь тогтсон төлбөрөө төлөх ёстой харилцаа байгаа. Тогтсон норм стандарт, сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдаж байсан гэдэг нь төрийн байгууллагын хяналтаар тодорхойлогдоно. Нийслэлийн боловсролын газраас шалгасан шалгалт байгаа. Түүний дүн, түүнд ирүүлсэн албан бичгээр манай сургуулийн хувьд батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт орж байсан. Энэ сургалтын төлбөрийн үр дүн анхнаасаа 4,900,000 төгрөг байсан. Бүх гэрээнүүд дээр бүх жилүүд дээр адилхан байгаа. Ковидын үед түүнээс хойших үед сургуулиас сургалтын төлбөр нэмэгдээгүй, ийн хувьд 2 жил бүтэн, 1 жил хагас сурсан. Шилжих үед эмээ нь ирж холбогдох бичиг баримтыг авч шилжүүлгийг хийсэн. Ямар нэгэн шилжүүлэлт хийгдээгүй сурагчийг өөр сургуулиас авч сургах ийм боломж байхгүй. Эхлээд сургуулиа олж очдог. 2 дугаарт нөгөө сургуулиасаа хасалт шилжүүлэг хийгдсэн бичгээ авчхаад нөгөө ******* дээр очиж сурдаг. Тэгээгүй тохиолдол дээр ямар үр дагавар үүсдэг вэ гэвэл ******* завсардсан гэдэг ойлголт үүсдэг. Ерөнхий боловсролын ******* завсардах нь хуулиар хориотой буюу завсардахад хүргэсэн *******, аж ахуйн нэгж байвал Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг үр дагавартай. Тиймээс сургалтын хөтөлбөр тасалдах боломжгүй. Сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу таслалгүй олгосон гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа гэрээний дагуу, мөн хүсэл зоригийн илэрхийллээс тодорхойлбол гэрээний төлбөрийг эмээ байгуулъя гэдэг нь хуульд харшилсан. Ийм хэлцэл хэлцэл биш гэж үзэх, хуулиар заавал эцэгтэй нь гэрээ байгуулна гэсэн хязгаарласан зохицуулалт байхгүй. Иргэний эрх зүйн зарчим чөлөөт байдлын зарчим дээр тулгуурладаг. Хэн ч ирээд гэрээ байгуулж, хуульд харшлаагүй бол боломжтой юм. Эмээ нь ирж гэрээ байгуулсан, 2 дугаарт сургалтын төлбөрөө төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ илэрхийлэл нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан илэрхийлэл, хуулиар хязгаарласан хязгаарлалт байхгүй. Тэгэхээр төлбөрийг төлөх ёстой. Төлөөлөх эрхийн хувьд өмгөөлөгч хуулийн заалт тодорхой дурдлаа. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх этгээдээр томилсон этгээдийг н. гэдэг хүнийг томилсон тушаал нь байна. Олгогдсон тамга тэмдэг байна. Энэ гарын үсгээ зурж баталгаажуулаад тамга тэмдгээ дарсан байгаа учраас өдөр тутмын үйл ажиллагааг нь эрхлэн явуулах эрхтэй гэж үзнэ. Энэ тухай баримтыг шүүхэд ирүүлсэн учраас өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр ийн сургалтын төлбөрийн үлдэгдлийг гоос гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг надад холбогдолгүй тул чөлөөлж өгөхийг хүсье. Би анх эхлээд энэ *******д 2019 оны 09 дүгээр сард хүүхдээ өгсөн. 2019 оны 09 дүгээр сард 500,000 төгрөг өгөөд хүүхдээ явуулж байсан чинь 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 4 сарын хугацаанд ерөөсөө захирал байхгүй, ангийнх нь багш 2, 3 солигдоод, захирал нь 4, 5 солигдоод болохгүй болохоор эцэг эхчүүд ******* дээр очиж гэрээ хийе, хүүхдүүдээ сургая, багш нараа олж ирээч, 2 дугаар давхрыг нь тэр чигээрээ лаборатори болгоно гэсэн чинь алга байна гээд их шаардлага тавьсан юм. Тэгтэл энэ сургуулиас хариу өгдөггүй. Бид зээ хүүтэйгээ хамт амьдардаггүй, тэгээд 1 өдөр над руу манай охин Мобикомд хэлтсийн даргаар ажилладаг байхдаа Япончууд ирчихлээ би Тэрэлжид вакумжуулсан сургалтад явлаа. Та манай хүүхдийг маргааш очоод нийслэл рүү шилжүүлээд өгөөч. Тэгэхгүй бол дүнг нь гаргахгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд би энэ ******* дээр нь очсон чинь ******* дээр хүн байхгүй, ганцхан захирлын нарийн бичгийн дарга гээд нэг хүүхэн байсан. Тэр хүүхэн захирал эмнэлэгт хэвтэж байгаа, н.Дэлгэрмаа гээд нэг захирал байгаа гэсэн. Тэр захирал дээр очсон чинь наашаа эцэг, эх явуулаад байгаа юм, та очоод ******* дээр байж бай гээд, тэгээд хүмүүсийг дуудаж очоод зөндөө удаад, 15 цагаас өмнө л шийдэгдэх ёстой байсан. Тэрнээс хойш болчих юм бол манай хүүхэд дахин улирах гээд байсан юм. Тэр мэдээлэл нь Нийслэл дээр очихгүй бол улирах гээд тэгээд би төлбөр нь ийм байна гэхээр би мэдэхгүй шүү дээ, ээж аавтай нь уулзаагүй гэсэн чинь та төлнө, хэд хэд хуваагаад төлнө гээд биччих гээд тэгэхээр нь би хэлснээр нь сандраад биччихсэн. Тэгсэн та энэ дээр ирээд гарын үсэг зураад болоо гэхээр нь гарын үсэг зураад явчихсан. Тэгээд ээжийг нь ирэхээр би хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа манай охин гарын үсэг зуруулж авсан нарийн бичгийн дарга хүүхэнтэй уулзах гээд очсон чинь ажлаасаа гарчихсан, дараагийн нарийн бичиг нь надад ирээгүй учраас тэр бичиг баримтыг би танд үзүүлэх эрх байхгүй, мэдэхгүй гэсэн байсан. Тэгээд манай хүүхэд орхичихсон, 2022 оны 06 дугаар сард намайг ******* дүүргийн шүүх дээр дуудсан. Ердөө надад хамаагүй, миний асран хамгаалдаг хүүхэд ч биш, бид нар хамт ч амьдардаггүй, эд нар чинь хамт амьдардаг гээд биччихсэн байгаа. Охин дандаа хөдөө яваад гэрээ хийж өгөхгүй байсан. Тэгээд шал худлаа юм болсон. Манай хүүхэд чинь гэрээгээ хийх гэж зүтгээд байсан. Тэгээд энэ хүүхдэд хэлсэн. Чи буруу хүнээр явж байна. Тэр ээжтэй нь учраа ол. Би яахыг нь мэдэхгүй. Тэгээд 2022 он, 2023 онд таг чиг байгаад 2024 оны 01 дүгээр сард гэнэт шүүх дээр дуудсан. 16 цагаас өмнө энэ сургуулиас шилжлээ гэсэн бичгийг явуулахгүй бол тэр хүүхэд улирах гээд байсан. Тэр ******* ч мэддэг байсан. Тэгж хэлээд л надаар зуруулсан юм. Тэгээд ээжийг нь очиход хүүхдийн бичиг баримтыг өгөөд өөр ******* руу шилжүүлчихсэн. Яагаад ээжийг нь очиход зүгээр бичиг баримтыг нь өгч шилжүүлчхээд, яг дүнгээ гаргах гэхээр манай сургуулиас шилжсэн гэдэг бичгээ Нийслэл рүү өгөөгүй байсан. Тэгээд тэрийг л үгүйсгэж би очоод энэ хэрэгт холбогдчихсон. Тэрнээс биш миний хувьд энэ хүүхдийн талаар би нэг ч төгрөг төлж чадахгүй, төлөх шаардлага байхгүй байна. Уг нь тэр нарийн бичиг хүүхэнтэй уулзвал намайг санах байх. Энэ хүүхэд 2019 он, 2021 онд хичээлд суусан гээд байгаа юм. 2020 онд корона болоод ерөөсөө 2 жил үргэлжлээд тэгээд намар нь коронатай үед чинь хүүхдээ шилжүүлж болохгүй байсан. Угаасаа л бүх юм хаалттай байсан. Тэгээд энэ ******* ер нь болохгүй юм байна гээд коронагийн үед хүүхдүүд хичээл ороогүй гээд, цахимаар хичээл ороогүй, тэгээд улсаас эд нар чинь татаас авдаг шүү дээ. Одоо ч хувийн сургуулиудаар татаас өгчихсөн. Энэ *******даа хичээлд суугаагүй, хичээл заалгаагүй, тэгээд 2, 3 жил короно үргэлжлээд хичээлд суусан, хичээл заасан, тэгээд мөнгө нэхээд байгаа юм. Хүүхдээ шилжүүлье гэхээр энэ корона саад болчхоод шилжүүлэхгүй байж байгаад, корона дуусангуут хүүхдээ шилжүүлсэн юм. Тэрнээс биш *******д нь яваад халуун хүйтэн усыг нь хэрэглээд, паарыг нь ажиллуулаад, үйл ажиллагаа явуулаад, хичээл номоо сураад, багш нар нь хичээлээ заагаад ингэчихсэн бол хамаагүй. Бид нар чинь дэмжих байсан. Тийм процесс угаасаа болоогүй учраас 500,000 төгрөгт 4 сар хүүхдээ сургачихсан, энэ хангалттай гэж үзээд шилжүүлье гэхлээр бид нар өөрсдөө шилжүүлээд өгчихсөн юм. Тэгээд ээжид нь бичиг баримтыг өгч байхдаа яагаад эднийх тэр гарын үсэг зуруулж гэрээ дээрээ зуруулаагүй юм. Тиймээс *******д нь яваад сурчхаад мөнгөө төлөхгүй гээд байгаа юм биш, бид төлбөртэй *******, мөнгийг нь даачихна, хүүхдээ сургачихъя гээд мөнгийг нь төлөхөөр гэрээгээ хийгээд зүтгээд эдэнтэй гэрээ хийгээгүй. Эцсийн эцэст би юу ч мэдэхгүй, юу ч мэдэхгүй намайг очиход та зүгээр ингэчих гээд л та хүүхдээ энийг шилжүүлээд өгчихье гэх дээр л би гарын зурсан юм. Тийм учир утгатай. Тэрнээс биш эднийхээс үйлчилгээ авчихсан мөнгөө төлөхгүй гэж хэлээгүй. Хүн болгон хүүхдээ сайн сургаад, хүүхдээ зөв хүн болгох гэж 2 жил алдаад, энэ хүн чинь өөрөө хохирчихсон байгаа юм. Хичээл ном заагаагүй. 4 сар дотор багш нар олдохгүй, оюутан нар зааж байсан гэж байгаа юм. Захирал нь 5 удаа солигдсон, нэхэмжлээд байгаа их мөнгөний үйлчилгээ аваагүй, хүүхдийг нь сайн сургаад өгсөн бол дээрээс нь бид мөнгө нэмээд өгдөг шүү дээ. Манай хүүхэд ээжид нь яагаад тэр бичиг баримтыг нь өгөөд өөр *******д орчихсон юм. Бичиг баримтыг нь өгөөд өөр *******д ороод дүн нь гарсан байгаа юм. Анхнаасаа би энэ хүүхдийнхээ юмыг төлнө барина гэж гэрээ хийсэн хүн биш. Энэ чинь шилжчихсэн хойно нь очиж би бичсэн байгаа. Энэ хүүхэд 2019, 2021 онд ямар ч гэрээ хийгдээгүй, ээжтэй ч надтай ч хийгдээгүй. Гарын үсэг зурсан нь миний буруу болчихдог. Тэрнээс биш яг эд нарын хэлээд байгаа шиг тэгсэн бол та нар яагаад 2019 ондоо эцэг эхтэй нь гэрээ хийгээгүй, 2020 онд яагаад гэрээ хийгээгүй, 2021 он дуусаад яагаад гэрээ хийгээгүй юм. Тэгээд ээж нь гэрээгээ хийх, мэдээжийн хэрэг хүүхдээ өгчихсөн хүн чинь сайн ******* гээд багш нараар шаардаад гэрээгээ хийе гэж би тэр мөнгөө төлье гээд хөөцөлдөөд байсан. Хүүхдийн хичээл орохоос өмнө нь гэрээ хийдэг болохоос биш шилжчихсэн хойно нь гэрээ хийдэггүй. Би нэг албан газар орох ч гэсэн эхлээд гэрээ хийдэг. Тийм учраас миний алдаа ерөөсөө тэр охины үгэнд ороод бичиж өгсөн миний алдаа. Тиймээс дараа нь шүүх болоод би өчнөөн төгрөгийн төлбөр төлчихнө гэдэг ерөөсөө бодоогүй гэв.
3. Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3/, итгэмжлэл/хх 4, 26, 102/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 5/, Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ын удирдах зөвлөлийн даргын 17 дугаар Үндсэн ажилтнаар авч ажиллуулах тухай тушаал/хх 6/, Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх/асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ №СГ/277/21 тоот/хх 7-9/, гийн Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* *******” сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл/хх 10/, гийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 11/, Суралцагчийн төлбөрийн тооцооны хуудас/хх 12/, Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ын 13/23 тоот тодорхойлолт/хх 24/, Нийслэлийн ******* дүүргийн боловсролын хэлтсийн 172 тоот албан бичиг/хх 25/, Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ын удирдах зөвлөлийн даргын 13 дугаар тушаал /хх 27, 127/, Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ын удирдах зөвлөлийн даргын 11 дугаар тушаал /хх 28/, Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******”-ийн суралцагчийн эцэг, эх/асран хамгаалагч/-тэй байгуулах 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ №105/19г/хх 29-30/, ийн ээж ын “******* ******* ******* дунд *******”-ийн ТУЗ-д гаргасан хүсэлт/хх 31/ зэргийг,
Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар/хх 14 ар тал/, хариу тайлбар/хх 99 тал/ зэргийг,
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” ******* нь хариуцагч д холбогдуулан 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.ыг хамтран хариуцагчаар татсан боловч хариуцагч н. БНСУ-д эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж байгаа, нэхэмжлэлийг цахим байдлаар танилцах, хариу тайлбар гаргах боломжгүй, итгэмжлэл өгөх бололцоогүй нөхцөл байдалтай байгаа гэж хариуцагч буюу түүний эх тайлбар гаргадаг, нэхэмжлэгч тал даалгавар гүйцэтгүүлэх ажиллагааны журмаар ажиллагаа гүйцэтгүүлэх шаардлагагүй, хамтран хариуцагчаас татгалзана гэх тайлбар гарган оролцдог тул нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.
5. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* *******” *******д нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жил хагас суралцаад шилжсэн тул мөн хугацааны 1 жилийн сургалтын төлбөр нь 4,900,000 төгрөг бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд нийт 40% буюу 1,960,000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилд Ковидын үеийн хөнгөлөлт 5% буюу 220,500 төгрөг, 2022 оны хичээлийн жилд хагас улирлын төлбөрийн 50% буюу 2,450,000 төгрөгөөр тус тус хөнгөлөн төлбөл зохих 10,069,500 төгрөгөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн тул хасаж үлдэгдэл нь 9,569,500 төгрөгийг суралцагчийн асран хамгаалагч той төлж барагдуулахаар “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан тул нэхэмжлэл үндэслэлтэй, гэрээний сүүлийн хуудас дээр гарын үсэг зурсан тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу сургуулийн зүгээс сургалтын тогтсон норм стандарт, сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын үйл ажиллагаа явуулсан, шилжүүлэг хийгдээгүй сурагчийг өөр *******д сургах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
7. Хариуцагч татгалзалдаа тус *******д зээгээ 2019 оны 09 дүгээр сард 500,000 төгрөг өгөөд хүүхдээ сургаж эхлэхэд 09-12 дугаар сар хүртэл 4 сарын хугацаанд захирал нь байхгүй, ангийнх нь багш, захирал нь солигдоод байдаг байсан ба хүүхдээ өөр *******д сургахаар шилжүүлэг хийлгэх гээд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг очиход захирлын нарийн бичгийн дарга гээд хүүхэн 16 цагаас өмнө шийдэгдэх ёстой, түүнээс хоцорвол танай хүүхэд анги дэвшиж чадахгүй улирах гээд байна гэхээр нь та төлнө, хэд хэд хуваагаад төлнө гээд биччих гэж хэлснээр нь сандраад биччихсэн, энэ гэрээн дээр гарын үсэг зураад болно гэхээр нь гарын үсэг зураад явчихсан, ээж н. нь уг баримтыг үзье гэхэд би танд үзүүлэх эрх байхгүй, мэдэхгүй гэсэн байсан, тэгээд орхичихсон байтал шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэн, энэ нэхэмжлэл надад хамаагүй, миний асран хамгаалдаг хүүхэд биш, бид нар хамт амьдардаггүй, энэ сургуулиас шилжлээ гэсэн бичгийг явуулахгүй бол тэр хүүхэд улирах гээд байсан тэгж хэлж надаар зуруулсан, ээжийг нь очиход зүгээр бичиг баримтыг нь өгч шилжүүлчхээд, яг дүнгээ гаргах гэхээр манай сургуулиас шилжсэн гэдэг бичгээ Нийслэл рүү өгөөгүй байсан үүнийг үгүйсгэх гэж очоод энэ хэрэгт би холбогдчихсон, би нэг ч төгрөг төлж чадахгүй, 2019-2021 онд хичээлд суусан гээд байгаа ч 2020 онд корона 2 жил үргэлжлээд коронатай үед хүүхдээ шилжүүлж болохгүй байсан, бүх юм хаалттай байсан, коронагийн үед хүүхдүүдэд цахимаар хичээл ороогүй, хичээлд суугаагүй, хичээл заалгаагүй учир ******* нь ер нь болохгүй юм байна гээд шилжүүлэхээр шийдэж, ******* нь улсаас татаас авсан хэр нь мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манай зээ хүү *******д яваад халуун хүйтэн усыг нь хэрэглээд, паарыг ажиллуулаад, үйл ажиллагаа явуулаад, хичээл номоо сураад, багш нар нь хичээлээ заасан бол бид нар дэмжих байсан, ийм процесс болоогүй учраас нэхэмжилсэн мөнгөний үйлчилгээ аваагүй, хичээл орохоос өмнө гэрээ хийх атал шилжчихсэн хойно нь гэрээ хийгээд нарийн бичиг охины үгэнд ороод бичиж өгсөн миний алдаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” ******* болон хариуцагч нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* *******” сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх/асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ/хавсралтын хамт/ байгуулагдан тус *******д хүүхдээ суралцуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн сургалтын үндсэн төлбөр 4,900,000 төгрөгийн төлбөрийн хэмжээтэй, 11а ангийн сурагч ын Батбилэгийн төлбөрт 2,450,000 төгрөг төлөхийг зөвшөөрч эцэг эх харгалзан дэмжигчийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан./хх7-9/
Хариуцагч нь тус сургуулийн 11а ангийн суралцагч буюу сурагч ын Батбилэгийн эмэг эх/эх н.ын ээж/ болох нь тогтоогддог, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийг 4,900,000 төгрөг мөн эсэх талаар болон н.ын хүсэлтээр сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд үзүүлсэн гэх үйл баримтуудын талаар талууд маргаагүй.
Хариуцагч нь тус сургуулийн захиргаанд зээ хүү ийн төлбөрийг цаашид төлөх боломжгүй Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ******* руу шилжүүлэх болсон тул сурсан 3 жилийн хугацааны сургалтын төлбөрийг 2022 онд багтаан төлөхөө 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн болох нь тогтоогдов./хх10/
Үүнээс гадна хавтаст хэрэгт нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ын суралцагчийн эцэг, эх/асран хамгаалагч/-тэй байгуулах 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ авагдсан боловч асран хамгаалагч н. гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдлаар хэрэгт авагдсан авагдсан, мөн 2020-2021 оны хичээлийн жилд гэрээ байгуулсан эсэх талаар нотлох баримт нэхэмжлэгч тал гарган өгөөгүй./хх 29-30/
9. Дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргасан нь үндэслэлтэй байна. Иймд асран хамгаалагчтай 2019-2020, 2020-2021 оны гэрээ байгуулаагүй, түүнчлэн мөн онуудын буюу 2 жилийн гэрээ байгуулаагүй тул татгалзал үндэслэлтэй байна.
Гэрээний агуулгаас үзэхэд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сурагч ийн асран хамгаалагч төрсөн эх н.ыг хамтран хариуцагчаар татсан боловч татгалзсан.
Одоо эмэг эх буюу гэрээ байгуулсан этгээдээс хөлсөөр ажиллах гэрээний үүргээр нэхэмжлэлийн шаардлага гарган нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцохоор заасан тул хариуцагч нэхэмжлэгч талтай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэх Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* *******” сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх/асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ/хавсралтын хамт/-нд гарын үсэг зурж хагас жилийн төлбөр 2,450,000 төгрөгийг төлөхийг илэрхийлсэн байх тул тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.
10. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хариуцагч нь суралцагч ийн хууль ёсны төлөөлөгч болох нь тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын хариуцагч гоос 2019-2020, 2020-2021 оныг дуусталх хугацааны 2 жилийн хөнгөлөлттэй сургалтын төлбөрийг нэхэмжилснийг эмэг эхтэй гэрээ байгуулаагүй, ийн хууль ёсны төлөөлөгч-эцэг эх биш төдийгүй асран хамгаалагч, харгалзан дэмжигч мөн болох нь тогтоогдоогүй тул энэ хэсгийг хангах боломжгүй төдийгүй, хариуцагч талын сургуулийн захиргаа, суралцагчийн эцэг, эх/асран хамгаалагч/ нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ/хавсралтын хамт/-г байгуулах эрхгүй этгээдтэй байгуулсан гэх татгалзал үндэслэлгүй.
Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. Иргэний эрх зүйн харилцаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд насанд хүрээгүй иргэнийг хууль ёсны төлөөлөгч төлөөлөх бөгөөд хууль ёсны төлөөлөгчид Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх, харгалзан дэмжигч хамаарна.
Хэдийгээр хариуцагч гийн гараар бичсэн өргөдөлд нэхэмжлэлд дурдсан хэмжээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх боловч уг баримтад үнийн дүн тусгагдаагүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх нь шүүхэд төлөөлөхөөр заасан ч нэхэмжлэгч тал хууль ёсны төлөөлөгч н.аас үүргийг гүйцэтгэлийг шаардах эрхээсээ татгалзсан, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3-т зааснаар гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцахаар заасан тул 7,119,500/9,569,500-2,450,000/ төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагч гоос шаардах эрхгүй юм.
11. Хариуцагч гийн нэг ч төгрөг төлөхгүй, коронатай үед хүүхдээ шилжүүлж болохгүй бүх юм хаалттай, цахимаар хичээл ороогүй, хичээлд суугаагүй, хичээл заалгаагүй, захирал болон ангийн багш олон солигдсон, манай зээ хүү сургуулийн танхимын халуун хүйтэн ус, цахилгаан, паарыг хэрэглээгүй, багш нар нь хичээлээ заагаагүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүйг дурдав.
12. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.ийг нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр тус хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх татгалзал Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг Боловсролын ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан эрхлэгч, захирал удирдахаар заасан тул тус татгалзал үндэслэлгүй байна.
13. Иймд хариуцагч гоос хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрээ байгуулсан хугацааны хагас жилийн сургалтын төлбөрийн 2,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,119,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч н.т холбогдуулан гаргасан 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” ******* нь татгалзсан болохыг дурдаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос 54,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч гоос 2,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,119,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч н.т холбогдох 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гоос 54,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын “******* ******* ******* *******” *******-ад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***