| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03000/И |
| Дугаар | 191/ШШ2025/07309 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/07309
2025 09 03 191/ШШ2025/07309
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн, иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:******* /,
Хариуцагч: тоотод хаягт оршин суух, ******* овогт гийн /РД:/ нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь өөрийн эзэмшлийн Subaru-impreza xv-G23 улсын дугаартай авто машиныг төрсөн дүү Ж.д түр хугацаагаар унуулж байсан. Манай дүү Ж. нь А.*******гаас 2024.10.23-ны өдөр 3.000.000 төгрөг зээлэхдээ барьцаанд нь миний машиныг үлдээгээд маргааш нь буюу 2024.10.24-ны өдөр 3.300.000 төгрөг болгон буцааж өгөөд машинаа авах гэтэл А.******* нь Б. гэх хүнд ямар ч зөвшөөрөл авалгүй бидэнд мэдэгдэлгүй өгөөд явуулчихсан байсан. Манай дүү Ж. болон А.******* нар хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүй. Б. гэх хүнийг огт танихгүй байсан тул бид гэрийн хаягийг А.*******гаас тодруулж асууж сураглаад очиход миний машиныг гэрийнхээ гадаа тавьчихсан байсан. Б.өөс өөрийн машинаа буцааж авахаар шаардахад би А.*******гаас авлагатай надад мөнгө өгөхгүй бол машиныг чинь буцааж өгөхгүй гэж хэлсэн.
Иймд А.******* болон Б.ийн хууль бус эзэмшлээс Subaru- Impreza xv-G23 улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Ж.******* нь А.*******, Б. нарт холбогдуулан өөрийн эзэмшлийн автомашиныг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нараас автомашинаа авсан. Гомдол санал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг 00 минутын шүүх хуралдаанд биечлэн оролцож амжихгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.*******, Б. нарт холбогдуулан Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан хойшилсон хугацаанд нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзалбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хариуцагч А.*******, Б. нарт холбогдуулан гаргасан Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Ж.*******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА