2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00209

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 15 191/ШШ2025/00209

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух,  овогт Ш.******* /рд:*******/,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, овогт Л.******* /рд:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 202 оны 05 дугаар сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.*******, Л.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Худалдах, худалдан авах буюу авто зогсоол захиалгаар бариулах *******,2ш, *******, ш тоот гэрээний үндсэн дээр худалдан авсан авто зогсоолынхоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцагч талаас зохих журмын дагуу гаргуулах тухай.

Нийслэлийн дугаар хорооны нутаг дэвсгэр дээр 2015 онд хорооллын барьж ашиглалтад өгсөн. ******* ******* ХХК-иас 10 мкв зогсоолыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны *******,2ш, *******,ш дугаартай худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж авсан.

Тухайн зогсоолыг худалдаж авснаас хойш ******* ******* ХХК нь иргэн миний худалдаж авсан авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг улсын комисс хүлээж аваагүй байгаа гэх шалтгаанаар эзэмшигч миний нэр дээр гаргаж өгөхгүй намайг хохироож байгаа тул уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Удаа дараа худалдаж авсан авто зогсоолын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авах тухай уулзаж, ярилцаж, асууж сураглаж, хүсэлт өгч байсан боловч ямар нэг шалтаг шалтгаан хэлж өдийг хүрсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.*******, Л.*******, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас  хаягт оршин суух, Л.*******, Ш.*******,

нөгөө талаас  давхарт байрлах, ******* ******* ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар энэхүү гэрээг байгуулав.

1.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дүүргийн мкв дулаан автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар тохиролцож эвлэрэв.

2.Нэхэмжлэгч тал энэ маргаантай холбоотой асуудлаар шүүхэд дахин хандах эрхгүй болно.

Иймд тус шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа Л.*******, Ш.******* нарын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох хэргийг талуудыг оролцуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.*******, Ш.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.*******, Ш.******* нарын, дүүрэг, тоот хаягт байрлах, тоот хаягт байрлах,  мкв, тоот хаягт байрлах мкв, нийт  мкв дулаан автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж ,50 төгрөгийн тал хувь болох , төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас, тал хувь болох , төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******, Ш.******* нарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,50 төгрөгөөс үлдэх , төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.*******, Ш.******* нарын, дүүрэг, тоот хаягт байрлах,  тоот хаягт байрлах,  мкв, тоот хаягт байрлах  мкв, нийт  мкв дулаан автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК бүхэлд нь зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид , төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 10020030091 тоот данснаас , төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******, Ш.******* нарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,50 төгрөгөөс үлдэх , төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ