Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 23

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн *******,*******ий газрын дарга М.*******эд холбогдох 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дээрх даатгалын дэвтэрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэн Б.*******гийн нэхэмжлэлийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 2009 онд Завхан аймгийн *******,*******ий хэлтэст Завханмандал сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилогдсон. Мөн 2012 онд Завхан аймгийн *******,*******ий хэлтэс нь Завхан аймгийн *******ийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс гэсэн 2 хэлтэс болж Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Завханмандал сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл намайг Завхан аймгийн ******* халамж, үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/27 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.7, Монгол улсын *******ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, *******,*******ий ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаалыг зааж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Уг тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч уг зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдааны ирц хүрэхгүй байгаа учир салбар зөвлөл хуралдах боломжгүй байна. Өргөдлийг хэлэлцэж дүгнэлт гаргах боломжгүй байгаа учир дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөж байна гэсэн хариу авсан тул өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: *******, халамж үйлчилгээний газрйн даргад холбогдох Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Дээрх маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар тус захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрх эдлэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ тухайгаа тус шүүхэд бичгээр илэрхийлсэнбайна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* халамж үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 30100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР