2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01147

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч: оффист байрлах, ******* ББСБ ХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт Ц.******* /регистрийн дугаар /-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 22,097,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******* ББСБ ХК нь зээлдэгч Ц.*******ийн ******* аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16,650,000 төгрөгийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 137 сарын хугацаанд сар бүрийн 06-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийхээр тохиролцож зээлийн графикийг байгуулсан. Уг зээлийг зээлдэгчийн Хаан банкны ******* тоот дансруу шилжүүлсэн.

Харилцагч Ц.******* үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа нь зээлийн гэрээний 7.2.1 заалтыг болон зээлийн графикийг ноцтой зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ өлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч Ц.*******аас үндсэн зээл 16,650,000 зээлийн хүү 5,447,735 нийт 22,097,735 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Ц.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

ЛэндМН ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох 22,097,735 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025.02.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,097,735 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 22,097,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,097,735 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.02.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,097,735 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 22,097,735 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 268,470 төгрөгийн тал хувь болох 134,235 төгрөгийг хариуцагч Ц.*******аас, тал хувь болох 134,235 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 22,097,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.02.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 1,097,735 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 134,235 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 134,235 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ