2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/07464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 10 191/ШШ2025/07464

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч 1:  тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД:*******/,

 

Нэхэмжл эгч 2:  тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн /РД:/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн ******* миний бие  тоот газар болон газар дээр баригдсан байшин бусад эд зүйлсийг 2002 оноос өмчилж ирсэн. Нийслэлийн засаг даргын захирамжаар 2005 онд манай газар дахин төлөвлөлтөнд орж бид хашаагаа татан барьж өмчилж байх хугацаанд Д. гэгч нь хашаа, хашаан дотор баригдсан байсан 4*5 хэмжээтэй амбаарыг буулган эвдэж, бидний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж ирсэн. Бидний өмчлөлийн газрыг чөлөөлж өгөхийг Д.аас удаа дараа шаардсан боловч газрыг чөлөөлөлгүй өнөөдрийг хүрсэн Д.ын бидний эд хөрөнгийг эвдэж устгасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ******* дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтэст өргөдөл гарган шалгуулж дүүргийн прокурорын газар хэрэг бүртгэлийн дугаар хэрэг нээн шалгаж байна. Бид өмчлөлийн дугаар, Г- дугаартай газрын гэрчилгээтэй тоот газрыг Д.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нэхэмжлэх гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д. нь шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.*******, Д.******* нар нь намайг ******* дүүргийн  гэх нэгж талбарыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа мэтээр намайг гүтгэж ******* дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Энэ ямар учиртай юм гэхээр, 2005 он орчимд манай хажуу айл 32-ын тойргоос урагш шинэ зам барих үед хашааныхаа үнэ нөхөн төлбөрөө 100% аваад нүүсэн юм. Хаяг нь одоо энэ яригдаад байгаа (А-10-) тоот. Энэ айл нүүхэд нь Шинэ замын ажил хашааных нь газар дээгүүр явсан, үлдсэн догол 90м2 орчмоор нь явган хүний зам явж байгаа юмаа. Би энэ талаар яагаад сайн мэдэж байна гэвэл 2007 он орчим ******* дүүргийн газрын албанаас дарга, мэргэжилтнүүд нь ирээд эдний 2х3 хэмжээтэй модон амбаар амбаараа тойрсон 6м орчим модон хашааг нь бид нараар гэрч хийлгэж байгаад 3-р цахилгаан станцын ар талд албаны журмын хашаанд буулгасан юм.

Манайхан ТҮЦ-ийн дайтай газар догол үүссэн учир догол арилгаж хашаа тат хог цугларна гэсэн учир хашааны доголоо арилгаж нөхөн хашаа барьсан учраас сайн мэдэж байна, энэ талаар олон хүмүүс байсан тул тэр хүмүүс гэрчилнэ.

Манайх тоотод 2007 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Манай айл тэндээс 2025 оны 4 дүгээр улиралд багтаагаад бүх юмаа авч нүүх гэж байгаа юм. Гол нь одоо тэнд манайх байх шаардлагагүй болсон. Тэр хавийнхаа бүх ажлыг амжуулсан байгаа. Нийслэлийн чөлөөлөгдсөн газарт төмөр хашаа татаад дууссан учраас нэхэмжлэгч нарын тоотын хажуу талд байрлах тоотыг чөлөөлнө. Манайх тус газрыг чөлөөлснөөр нэхэмжлэгч нарын яриад байгаа 20-30 м.кв нь чөлөөтэй гараад ирнэ.

Хамгийн гол миний санаа зовоод байгаа зүйл маань манай тооттой нэхэмжлэгч нарын газарт 124 м.кв газрыг давхцуулж олгосон учраас маргаан үүсэх магадлалтай гэж үзэж байна. 124 м.кв талбайтай газар гэж яриад байгаа газар нь 32-ын шинэ замын хажуу талын явган хүний замд, мопедны зам дээгүүр орчихсон байгаа. Одоо миний буулгах гэж байгаа гараж дээр нэхэмжлэгч нарын газрын 2-3 метр л ороод ирсэн байгаа гэв.

 

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь хариуцагч Д.ад холбогдуулан өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6. Хариуцагч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан ч шүүх хуралдаанд ...маргах зүйлгүй...удахгүй газар дээр барьсан байгууламжийг буулгаж, нүүнэ... гэж тайлбар гаргаж байна.

 

7. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Маргаан бүхий хаягт байршилтай, 124 м.кв хэмжээ бүхий, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр иргэн Д.*******, Д.******* нар бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5/ дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 85-130-р тал/

 

7.2 Хариуцагч Д. нь хөрш зэргэлдээ газар болох хаягт байршилтай газрыг эзэмшиж байгаа болон тухайн газартаа нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрын хэсгийг хамруулан байгууламж барьж ашиглаж байсан үйл баримтын талаар зохигч мараангүй.

 

7.3 ******* дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамж тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай 287 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр захирамжаар иргэн Д.*******, Ж. нарт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн болох нь Нийслэлийн Засаг даргын захирамж, хавсралт, Газар зохион байгуулалтын албаны албан бичгээр тус тус нотлогдож байна.

 

7.4 Тус газар дээр иргэн Д.ын нэр дээр 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бүртгэл үүсээгүй талаар Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01-08/ дугаар албан бичигт тодорхойлсон байна.

 

7.5 Д.*******ын өмчлөлийн хашааг үл таних хүн буулгасан, мөн дотор нь байсан 4х3 харьцаатай түргэн үйлчилгээний цэгийг буулгасан гэх хэргийг шалгаж Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан. Зохигч хэн аль нь уг тогтоолд гомдол гаргаагүй талаар тайлбарласан.

 

8. Хариуцагч Д. нь маргаан бүхий тоотын хөрш залгаа тоот байршилтай газрыг 2007 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

8.1 Д. нь ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр тус газрыг тордон, ашиглаж байсан, уг үүрэг дууссан учир одоо газрыг чөлөөлж, нүүнэ гэх тайлбарыг гаргадаг.

 

8.2 Хариуцагч нь ХХК гэх хуулийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт гарган өгсөн ба Гэр хорооллын дэд бүтцийн газар, ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төмөр торон хашааг засварлах, тордох, манаа хийх түүний харилцааг зохицуулах гэрээ, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, ХХК-ийн захирал Д. нарын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагджээ.

 

9. Зохигч маргаан бүхий газрын тодорхой хэсэгт хариуцагч байгууламж барьж ашиглаж байгаа гэх үйл баримттай маргахгүй бөгөөд шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан гэрэл зурагт тулгуурлан тайлбарлаж хэн аль нь маргахгүй байна. Хариуцагч уг байгууламжаа буулган авч, газрыг чөлөөлж нүүнэ гэж тайлбарлаж байна.

10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3 дахь хэсэгт Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан тул өмчлөгч буюу нэхэмжлэгч нар нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын өмчлөлийн тоот хаягт байршилтай, 124 м.кв хэмжээ бүхий, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар-ын хариуцагчийн ашиглаж буй хэсгийг хариуцагч Д.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА