2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01149

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт Б.******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух бүртгэлтэй, дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй ******* овогт А.******* /регистрийн дугаар: ЧИ68040908/-т холбогдох,

 

103,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.******* нь иргэн Б.******* надад тендэр авч өгнө гэж хэлэн нэр бүхий хувь хүн компаниудаас мөнгө авсан бөгөөд миний бие нь дээрхи хувь хүн болон компаниудад нь тухайн төлбөрийг барагдуулан явж ирсэн бөгөөд эдгээр иргэд нь тухайн өгсөн хүнээсээ мөнгөө авна гэж төлбөрийг би төлж ирсэн.

А.*******аас 103,000,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч би өөрөө Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тиймээс таньд ямар ч байсан төлнө гэж 2016 оны 03 дугаар сарын 29-нд мөнгө төлөхөө илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн.

Энэхүү баталгааны дагуу мөнгөө төлөхийг байнга шаардаж байсан боловч А.******* нь 2022 онд шүүхээс Шийтгэх тогтоол гарч хорих ял эдлэхээр болж миний мөнгийг өнөөдөр хүртэл төлөөгүй явж ирсэн.

Хариуцагч А.******* болон нэхэмжлэгч Б.******* миний хувьд хамт нэг шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн асуудал огт байхгүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор А.******* нь ял авч тухайн хэрэгтээ өнөөдөр хорих ялаа эдлэж байгаа билээ.

А.*******д холбогдох шийтгэх тогтоолыг миний бие тухайн нэхэмжлэлд хавсаргаж өгөх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулах боломжтой юм.

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжилж буй мөнгөтэй холбоотой ямар нэгэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй билээ.

Мөн өмнө нь 4 удаа шүүгчийн захирамжаар буцааж байгаа бөгөөд иргэн миний хувьд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлэхээр удаа дараа нэхэмжлэл гаргаж байхад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иргэн А.*******аас ямар үндэслэлээр 103,000,000 төгрөг нэхэмжилж буй тодорхойгүй гэж буцаасан ба баталгаагаар мөнгө төлөхөө илэрхийлсэн бичиг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардаж буй юм.

Иймээс А.*******аас 103,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч А.******* миний бие нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн 103,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Б.*******ийн шүүхийн шийдвэр дээр байгаа мөнгийг би төлөх ёстой гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан 103,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******ийн, 103,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн 103,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч А.*******ы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2023/ дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.*******ийг улсын тэмдэгтийн хураамж 672,950 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 103,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 672,950 төгрөгийн тал хувь болох 336,475 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжилсэн 103,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч А.*******ы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөгдсөн болохыг дурьдаж, харуицагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 336,475 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ