2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 11 191/ШШ2025/01226

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Глобал ХХК эрэн сурвалжлуулах тухай дараах хүсэлтийг гаргаж байна.

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Глобал ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь өөрийн ресторанд ******* Глобал ХХК-ийн жуулчдыг хүлээн авч, ******* Глобал ХХК-ийн захиалгын дагуу амт чанарын шаардлага хангасан хоолоор үйлчлэх, хариуцагч ******* Глобал ХХК түүнд тохирсон төлбөрийг гэрээний 2.3-т зааснаар 15,15 хоногоор хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэвч ******* Глобал ХХК нь Хамтран ажиллах гэрээ-ний 2.3-т заасан төлбөрийг 15,15 хоногоор хувааж хийх үүрэг болон 4.4-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тодруулбал, хариуцагч нь нийт 38,088,780 төгрөг төлөхөөс 2022 оны 09 сарын 26-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 27-нд 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл ,088,780 төгрөгийг 2022 оны 11-р сарын 01-ний өдөр төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгчийг ноцтой хохироож байна.

******* Глобал ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон утсаар шаардаж, мэдэгдэж байсан ч үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг 2023 оны 05 сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахыг шаардаж Төлбөр барагдуулах мэдэгдэл-ийг ******* Глобал ХХК-д 2023 оны 05-р сарын 02-ны өдөр хүргүүлсэн. Тус мэдэгдэлдээ үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Хамтран ажиллах гэрээ-ний 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг тооцохыг мэдэгдсэн боловч хариуцагч ******* Глобал ХХК одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрт ,088,780 төгрөг, алдангид 9,044,390 төгрөг нийт 27,133,170 төгрөгийг ******* Глабал ХХК-аас гаргуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Глобал |ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг хэмээн Хамтран ажиллах гэрээ-нд тодорхойлсон хаяг болох дүүрэг,  тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь дүүргийн -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон гэсэн үндэслэлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 04-ны өдрийн 102/Ш32024/ дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс ******* Глобал ХХК /хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-ийн ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа хаягийг хайсан боловч олдоогүй болно

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Глобал ХХК /хуулийн этгээдийг ижлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.12.23-ны өдөр П.д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 102/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тоот ******* ******* ******* ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, жуулчны меню, ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн 2023.05.22-ны өдрийн тоот ******* ******* ХХК-д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай баримт, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх 1-14/      

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд 811217 регистрийн дугаартай Д. оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, дүүрэг,  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх -20/ зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг,  хамтран ажиллах гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: *******э хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь дүүрэгт бүртгэлтэй байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 4/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тоот ******* ******* ******* ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 04ий өдрийн 102/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэрэг баримтаар ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 5,7-10/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийн тодорхойлсон дүүрэг,  тоот хаягт болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан дүүрэг,  дугаар хороо, байр хороолол тоот хаягт оршин суудаггүй, тус хороонд байдаггүй боловч одоогоор оршин суудаггүй болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,   дүүрэг,  дугаар х хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн ажилтны тэмдэглэл зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх -20/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд 811217 регистрийн дугаартай Д. оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд 811217 регистрийн дугаартай Д.Отгонбаатар нарыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд 811217 регистрийн дугаартай Д.Отгонбаатар нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.




 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ