| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/10339/И |
| Дугаар | 191/ШШ2025/01243 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01243
2025 02 11 191/ШШ2025/01243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт Ж.******* /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Ж.******* миний бие Швейцарь улсад ажиллаж амьдарч байсан дүүгийнхээ хүсэлтээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* Цамхаг ХХК-тай ******* орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх гэрээний дагуу ******* дүүргийн дүгээр хороооны нутаг дэвсгэрт баригдсан тоот 63.24 мкв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцон нийт 63.240.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Миний хувьд гэрээний төлбөрийн 30 хувь болох 19,302,000 төгрөгийг төлж, төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчилж төлж дуусгасан. ******* Цамхаг ХХК тухайн орон сууцыг гэрээ байгуулсан цаг хугацаанд буюу 2014 онд барьж дуусаагүй бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр №******* тоот орон сууц захиалах гэрээг дахин байгуулсан.
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан №******* тоот Орон сууц шдоалах гэрээ-ний дагуу захиалсан орон сууц 2017 онд ашиглалтанд орсон ба оны 10 дугаар сард байрны түлхүүрээ гардуулан өгсөн.
Улмаар ******* ******* ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан боловч холбогдох бичиг баримтыг үйлдэж өгөхгүй байсаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст төлбөр тооцоо дууссан тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.*******ын нэр дээр гаргаж өгнө үү гэсэн утгатай №06 тоот албан бичгийг хийж өгсөн.
Улмаар дээрх албан бичгийг холбогдох баримтын хамт ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг бөглөж өгөхөд А. гэх хүнээс өргөдөл хавсаргаж өгөхгүй бол танай хаяган дээр тэмдэглэгээ хийсэн байна гээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай хариу өгсөн.
Ингээд ******* Цамхаг ХХК-ийн А. гэх хүнтэй уулзахад би ******* Цамхаг ХХК-ийн захирал М. хамтарч уг орон сууцыг барьсан ба бидний хооронд өр авлагын асуудал байгаа учраас уг асуудлыг шийдэхээс өмнө танай гэрчилгээг гаргуулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь М. очиж уулзах гэхээр уулздаггүй ба утсаар нь холбогдохоор Би мэдэхгүй байна, миний эрүүл мэндийн байдал муу байгаа эмнэлэгээр явж байна гээд хүлээж авдаггүй байсан. Энэ хугацаанд дээрх хүмүүсийн хоорондын хувийн асуудлаас болж миний бие орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна.
Миний зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд ******* Цамхаг ХХК-д холбогдуулан Орон емчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/Ш32024/ захирамжаар хариуцагч ******* Цамхаг ХХК-ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд ******* Цамхаг ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №******* дугаартай Орон сууц захиалах гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 1-9/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 15/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, орон сууц захиалах гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, Ж.******* болон ******* ******* ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан №******* дугаартай Орон сууц захилах гэрээнээс үзэхэд ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 3-5/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд дурдсан тоот хаяг нь Дээрх хаяг тус хороонд байдаггүй болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна. /хх 6-8/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийн хаяг тодорхойгүй, хаана бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ