| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00479/И |
| Дугаар | 191/ШШ2025/01248 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01248
2025 02 11 191/ШШ2025/01248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Иргэн Г.*******, Л. нар нь тус компанитай 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн № тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 57,600,000 төгрөгийг нэг сарын 2,99 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг үндсэн зээлдэгч Г.*******гийн нэр дээрх тоот данс руу шилжүүлсэн байдаг. Зээлийн барьцаанд иргэн Г.******* нь автомашин худалдан авах нөхцөлөөр улсын дугаартай маркийн автомашиныг ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулсан болно.
Зээлдэгч нар нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчин үндсэн зээл, хүүгийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш огт хийгээгүй, ба 209 хоног хугацаа хэтрэлттэй байна. Тус байгууллагын зүгээс Г.*******г авсан зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч барьцаа болох автомашин үерт автаж эвдэрсэн, засварт өгөөд засуулсан ч засварын мөнгөө төлөөгүй болохоор засварын газраа байгаа гээд төлөхгүй алга болсон.
Зээлдэгчийн гэх дугаар руу удаа дараа залгахад ажил тогтворгүй болохгүй байна. Наад машиныг чинь анхнаасаа ахдаа авч өгсөн. Эсвэл тэгээд шүүхдээ өгөхгүй юу гэх зэргээр хариу өгсөн. Бид зээлдэгчтэй байгуулсан гэрээний хаяг болон бусад хаягаар удаа дараа очсон ч тухайн хаягт амьдардаггүй байгаа юм.
Түүний бүртгэлтэй оршин суудаг хорооны эрх бүхий ажилтантай 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр очиж уулзаж, түүний талаар асууж тодруулахад Энэ хорооны хаяг дээрээ бүртгэлтэй боловч, хаяг дээрээ амьдардаггүй болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолтыг өгсөн ба тэндний хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм.
Зээлдүүлэгч талын зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г.*******, Л. нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.01.14-ний өдөр Б., Ж. нарт олгосон итгэлжлэл, дүүргийн дугаар хорооны Л., Г.******* нарын оршин суудаггүй талаарх тодорхойлолт, мэдэгдэх хуудас хүлээн авсан тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн № тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1-15/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт Ганбатын *******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-19-20/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь дүүрэгт бүртгэлтэй байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 4/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн № тоот барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх мэдэгдэл зэргээс үзэхэд ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нар хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 11-13/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан дүүргийн тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь дүүргийн дугаар засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх 6-7,19-20/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нарын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт Г.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Л. нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ