Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2026/0494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Х******* ******* ХХК.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: И ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Г.Ч, С.Я /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн төлөөлөгч С., өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Х******* ******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцож ******* тоот нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 1,749 м.кв талбай бүхий газрыг 1,463,500,000 (Нэг тэрбум дөрвөн зуун жаран гурван сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авч дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдааны үнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан.

1.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 6/12 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргасан.

1.3.Ингээд өмчлөх эрхээ шилжүүлж, газрыг албадан чөлөөлөх ажиллагааг хийлгүүлэхээр манай байгууллагын зүгээс хүлээж байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан шүүхэд үүссэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэж мэдэгдсэн.

1.4.Лавлаж үзэхэд И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэг Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үүссэн талаар олж мэдсэн даруй тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.

1.5.Т д ц станц ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлаас 39 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор Т д ц станц ХХК болон И ХХК нь уг газрын хамтран эзэмшигч бөгөөд хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр И ХХК-д дээр дурдсан эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжаар И ХХК-д уг газрыг эзэмших, ашиглах эрх олгожээ.

1.6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн газар зохион байгууын албанд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-221/24755 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Төлбөр төлөгч групп ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Т д ц станц ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг 33 хуудас, дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, зууны байрны газрын эзэмшигчийн талаарх лавлагааг, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэх-ээр хүргүүлсэн байсан.

1.7.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгууын албанаас 2021 оны 12 дугаар 31-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03-06/7664 дүгээр албан бичигт дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч групп ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Т д ц станц ХХК-ийн нэр дээр нийслэлийн Засаг даргын 2018 оны А/521 дүгээр захирамжаар газар ашиглуулах эрхийн бүртгэлийг... гаргуулан хүргүүлж байна гэж хариу ирүүлсэн.

1.8.Уг албан бичгийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17290499/04 дүгээр Эд хөрөнгө Битүүмжлэх тухай тогтоол-оор Улаанбаатар хот, дүүрэг, ******* тоот нэгж талбарын дугаартай, Конторын зориутай 1,749 м.кв талбай бүхий газар-ыг битүүмжилсэн байсан.

1.9. групп ХХК болон Т д ц станц ХХК нь хууль зөрчиж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэгдсэн хөрөнгийг санаатайгаар бусдад шилжүүлсэн байна.

1.10.Нийслэлийн Засаг даргын зүгээс битүүмжлэгдсэн, хураагдсан, хуулийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон байсан газрын эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, улмаар дээр дурдсан газрын эрхийг И ХХК руу шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Уг асуудлаар нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.3-т заасны дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гомдлоо бичгээр гаргасан.

1.11.Гэвч уг маргаан таслах зөвлөлөөс Газрын тухай хуулийн 603 дүгээр зүйлийн 603.5-д заасан хугацаанд шийдвэрлээгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд хариу өгөөгүй учир арга буюу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.12.Тус компанийн зүгээс уг Улаанбаатар хот, дүүрэг, ******* тоот нэгж талбарын дугаартай, Конторын зориутай 1,749 м.кв талбай бүхий газрын эрхийг хуулийн дагуу худалдаж авсан дуудлага худалдааны ялагч бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу дуудлага худалдааны үнийг төлсөн хугацаанаас эхэлж уг газрын эрхийн эзэмшигч Болох ёстой байтал 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжаас шалтгаалан уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.

1.13.Иймд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжийн И ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хоёр.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.И ХХК-д Т д ц станц ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/85 дугаар албан бичиг ирүүлсний дагуу дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжаар конторын зориутай 1747 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.2.Иймд нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гурав.Гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

3.1.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/12024/00488 дугаар шийдвэр, тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 402 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн ази групп ХХК-аас 340,304,100 (гурван зуун дөчин сая гурван зуун дөрвөн мянга нэг зуун) төгрөг гаргуулж, ББСБ ХХК-д олгох шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг манай компани 2024 оны 12 дугаар сарын 03-ны өөрийн түрээслэгч байгууллагаас олж мэдсэн.

3.2.П. миний бие 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.тэй уулзаж нөхцөл байдлыг тодруулахад тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар манай компанийн эзэмшлийн Улаанбаатар хотын дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын , ******* дугаарт бүртгэлтэй, 1749 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаанд оруулан 1,453,452,213 төгрөгөөр худалдсан болохыг анх мэдсэн.

3.3.Манай компанийн эзэмшилд байгаа дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын , ******* дугаарт бүртгэлтэй, 1749 м талбай бүхий газрыг анх нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дугаар захирамжаар ХХК-ийн харьяа М-и ХХК-д 8007/0029 дүгээр газар, үл хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг олгосон бөгөөд энэ үеэс эхлэн тус газар нь П. миний хамаарал бүхий этгээдийн эзэмшилд байсаар ирсэн.

3.4.Хөгжлийн банкнаас гүүрэн санхүүжилт авч, хамтран ажиллах зорилгоор И ХХК болон Т д ц станц ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 17/12 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 17/12-а нэмэлт гэрээнүүдийн үндсэн дээр тухайн газар дээр байрлаж байсан П. миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т д ц станц ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байсан.

3.5.Манай И ХХК нь газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар Нийслэлийн газрын албанд хандсан бөгөөд энэ үед Т д ц станц ХХК-ийн захирал Л.*******ын гуйлтаар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/521 дүгээр шийдвэрийн дагуу 1749 м газрыг Т д ц станц ХХК, И ХХК-ууд хамтран ашиглах эрхийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн газрын албатай байгуулсан.

3.6.Мөн манай хоёр компани 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Т д ц станц ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан, энэ гэрээний дагуу Т д ц станц ХХК газар хамтран ашиглах эрхээс татгалзаж, гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар хоёр талаасаа Нийслэлийн газрын албанд хэд хэдэн удаа хандсан бөгөөд энэ асуудал шийдвэрлэгдэх явцад 2019 онд Ковид-19 халдвар гарсантай холбоотой уг асуудал хойшлогдсон.

3.7.Манай компаниас 2023 онд газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах, И ХХК-ийн нэр дээр 100 хувь ашиглах эрхийг буцаан шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн газрын албанд дахин тавьж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар шийдвэрийг үндэслэн эрхийн бүртгэлийн Э-2206013150 дугаарт бүртгэн гэрчилгээ олгогдоод байна.

3.8.Манай компани эзэмшил дээр байрлах Улсын бүртгэлийн Ү-2206005388 дугаарт бүртгэлтэй 072 м талбай бүхий 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь компанийн хувьцаа эзэмшигч П.******* өмчлөлд байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын түрээсийн талаар авах арга хэмжээний тухай А/267 дугаар тушаалыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийн өдөр хүртэл Нийслэлийн дүүргийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд түрээслүүлээд байгаа.

3.9.Улаанбаатар хотын дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын , ******* дугаарт бүртгэлтэй, 1749 м талбай бүхий газрыг И ХХК-ийн эзэмшлээс чөлөөлөх тухай ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй тул манай компанийн эзэмшлээс газрыг чөлөөлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлгүй байгаагүй.

3.10.Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар тухайн газрын эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдан авсантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй байхад тус компанийг тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Х******* ******* ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдэн хураагдсан, хуулийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон газрын эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, И ХХК-д шилжүүлсэн нь хууль бус гэж, хариуцагчаас нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт болно гэж, гуравдагч этгээдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага манай компанийн эзэмшилд байгаа газрын талаарх мэдээллийг бүрэн гүйцэт судалж, тогтоолгүйгээр битүүмжлэн дуудлага худалдаанд оруулсан нь хууль бус гэж тус тус тайлбарлан маргасан.

4.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

4.1.Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар (2 дахь хавтасны 137, 152 дахь тал) дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1496 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэл, худалдааны зориуаар Мй-Импекс ХХК-д газар ашиглах эрх олгож, 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах гэрээ (1 дэх хавтасны 178 дахь тал)-г 4 жилийн хугацаагаар байгуулж, 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийн 494 дүгээр гэрчилгээ (Хэргийн 177 дахь тал) олгосон.

4.2.Мй-Импекс ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацаа дууссан, оноосон нэр давхцаж 1997 оноос үйл ажиллагаа явуулах болсон ******* нэр дээр гэрээг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг дарга 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 350 дугаар захирамжийн холбогдох хэсгээр тус компанид дээрх газрыг 4 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг баталгаажуулж, газар ашиглах эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

4.3.И ХХК-ийн үүсгэн байгуулагч П.******* нь 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн тус компанийн эрх болон хувьцааг бүхэлд нь нэхэмжлэгч П.******* шилжүүлжээ.

4.4.Т д ц станц ХХК болон И ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1496 м.кв газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус Нийслэлийн газар зохион байгууын албанд гаргасан байх ба уг хүсэлтүүдийн дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/521 дүгээр захирамжаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1749 м.кв газрын эзэмших эрхийг Т д ц станц ХХК болон И ХХК-д олгож, хамтран ашиглах эрхийн гэрээг Нийслэлийн газар зохион байгууын албатай байгуулжээ.

4.5. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 488 дугаар захирамжаар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 340,304,100 төгрөгийг групп ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 85,176,025 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 85,076,025 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 85,076,025 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 85,076,025 төгрөгийг тус тус барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 11-222/8748 дугаар мэдэгдлээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар захирамжаар групп ХХК-аас 341.327.426 төгрөгийг гаргуулж, ХХК-д олгохоор, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2166 дугаар захирамжаар 25,000,000 төгрөгийг гаргуулж, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2892 дугаар захирамжаар 285,367,265 төгрөгийг гаргуулж, Дархан энерго ХХК-д, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаар захирамжаар 62,233,975 төгрөгийг гаргуулж Эрчим хүчний зохицуулах хороо УТҮГ-д олгох тухай мэдэгдлийг групп ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т д ц станц ХХК-д хүргүүлжээ.

4.7.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 17290499/04 дүгээр тогтоолоор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын ******* дугаартай дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах, 1749 м.кв талбайтай газар-ыг битүүмжилжээ.

4.8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 6/12 дугаар тогтоолоор групп ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т д ц станц ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 1749 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг Х******* ******* ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг гаргасан байна.

4.9.Т д ц станц ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 01/85 дугаар албан бичгээр Манай компани нь нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/521 дүгээр захирамжийн дагуу дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1749 м.кв газрыг албан конторын зориуаар И ХХК-тай хамтран эзэмшиж байсан, хоёр компанийн хамтран ажиллах гэрээ 2020 онд дуусгавар болсон тул манай компанийг хамтран эзэмшигчээс хасаж, 1749 м.кв газрыг И ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгууын албанд гаргажээ.

4.10.И ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/12 дугаар албан бичгээр ... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1749 м.кв талбайд Т д ц станц ХХК-тай хөрөнгө оруулж, хамтран ажиллах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан, энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас санхүүгийн болон бусад шалтгаанаар төсөл хэрэгжих боломжгүй болсон, газар ашиглах гэрээний хугацаа дуусаж байгаа тул гэрээг шинээр сунгуулахад Т д ц станц ХХК-ийг хамтран эзэмшигчээс хасаж, И ХХК-ийн нэр дээр гэрээг байгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгууын албанд гаргасан, нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1263 дугаар захирамжаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1747 м.кв газар эзэмших эрхийг И ХХК-д олгож, гэрээ байгуулжээ.

5.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

5.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгууын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгууын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь тухайн төлөвлөгөө, бүсчлэлийн шаардлагыг баримтлан шийдвэр гаргах үүрэгтэй.

5.2.Маргаан бүхий дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай, 1749 м.кв талбай бүхий газар нь анхнаасаа И ХХК-ийн эзэмшлийн газар болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байна.

5.3.Тодруулбал, хариуцагч нийслэлийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар уг газрыг Т д ц станц ХХК-д хамтран эзэмших эрх олгосон боловч 2023 оны А/1263 дугаар захирамжаар уг газрыг И ХХК-д буцаан олгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

5.4.Нөгөөтээгүүр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь групп ХХК-аас бусдад учруулсан хохирол, өр төлбөрийг гаргуулахдаа тухайн газрыг жинхэнэ эзэмшигч хэн болох, хамтран эзэмшиж байгаа эсэхийг судлалгүйгээр битүүмжилж, дуудлага худалдаанд оруулсан нь хууль бус болно.

5.5.Өөрөөр хэлбэл, групп ХХК-ийн бусдад учруулсан хохирол, өр, төлбөрийг барагдуулах, хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг нь бусдад дуудлага худалдаагаар зарах байдлаар И ХХК-ийн газар эзэмших эрхийг хязгаарлах хууль зүйн боломжгүй юм.

5.6.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориу, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;, 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид иргэн гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана. гэж тус тус заасан.

5.7.Хуулийн дээрх зохицууаас үзвэл маргааны нөхцөлд, тухайн газрыг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулахдаа жинхэнэ эзэмшигчийн эрхийг судлалгүйгээр шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.8.Тодруулбал, маргаан бүхий газрыг дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах хуульд заасан үндэслэл тухайн тохиолдолд үүсээгүй нь тогтоогдож байгаагаас харвал гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах боломжгүй, энэ нь хуульд нийцэхгүй ажиллагаа юм.

5.9.Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2023 оны А/1263 дугаар захирамжаар уг газрыг дахин И ХХК-д буцаан олгосон нь түүний эрхийг сэргээсэн, хуульд нийцсэн шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд бүрэн нийцэж байна.

5.10.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ******* ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/1263 дугаар захирамжийн И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР