2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 191/ШШ2025/01309

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би, 

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ХК д:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хаягт оршин суух, ******* овогт П.******* /рд:/,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт Я.******* /рд:/,

Хариуцагч: хаягт оршин суух, ******* овогт Б.******* /рд:/,

Хариуцагч: хаягт оршин суух, ******* овогт Б.******* /рд:/ нар холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,702,411 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.*******, Я.******* нар нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тоот бизнесийн зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 30,000,000 төгрөгийг зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.  

Дараах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

1. тоот ипотекийн гэрээ байгуулж Б. өмчлөлийн , тоот дугаартай тоот хаягт байршилтай 66.43 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. тоот ипотекийн гэрээ байгуулж Б.******* П.*******, Б.******* нарын өмчлөлийн , , тоот дугаартай Улаанбаатар хот, тоот хаягт байршилтай 329.25мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар,

3. тоот ипотекийн гэрээ байгуулж Б. өмчлөлийн , тоот дугаартай Улаанбаатар хот, тоот хаягт байршилтай 33.70 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 113 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 22,500,000.03 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,167,678.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 34,732.88 төгрөг, нийт 23,702,411.00 төгрөг төлөөгүй.

Нийт 23,702,411.00 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1 болон 4.4.2-д заасны дагуу уг зээлийн гэрээг ******* ******* цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээггүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Иймд П.*******, Я.*******, Б.*******, Б.******* нараас 23,702,411.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.*******, П.*******, Б.******* нараас , , тоот үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч бөгөөд хариуцагч Б.*******, Б.*******, Я.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 

  ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, П.*******, хариуцагч Б.*******, Б.*******, Я.******* нарт холбогдох 23,702,411 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.02.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 2,802,411 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна.

Хэрвээ графикийн хуваарийн дагуу төлбөрийг хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч П.*******, Б.*******, Б.*******, Я.******* нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 23,702,411 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 23,702,411 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

уг төлбөрийг хариуцагч П.*******, Я.******* нар 2025.02.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 2,802,411 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,

хариуцагч П.*******, Я.******* нар дээрх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн гэрээгээр барьцаалсан,

-хариуцагч Б.*******гийн өмчлөлийн, гэрчилгээний дугаар , Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай, 66.43 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-хариуцагч П.*******, Б.*******, Б.******* нарын хамтран өмчлөх, гэрчилгээний дугаар , Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, тоот хаягт байршилтай, 329.25 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар,

-хариуцагч Б. өмчлөлийн, гэрчилгээний дугаар , Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай 33.70 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 23,702,411 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 346,663 төгрөгийн тал хувь болох 173,332 төгрөгийг хариуцагч П.*******, Б.*******, Б.*******, Я.******* нараас, тал хувь болох 173,332 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* *******" ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,663 төгрөгөөс үлдэх 173,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 23,702,411 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

Уг төлбөрийг хариуцагч П.*******, Я.******* нар 2025.02.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.03.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.04.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.05.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 2,802,411 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх,

хариуцагч П.*******, Я.******* нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн гэрээгээр барьцаалсан,

-хариуцагч Б.*******гийн өмчлөлийн, гэрчилгээний дугаар , Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Бтоот хаягт байршилтай, 66.43 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-хариуцагч П.*******, Б.*******, Б.******* нарын хамтран өмчлөх, гэрчилгээний дугаар , Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, тоот хаягт байршилтай, 329.25 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар,

-хариуцагч Б. өмчлөлийн, гэрчилгээний дугаар , Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай 33.70 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч П.*******, Б.*******, Б.*******, Я.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 173,332 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 173,332 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,663 төгрөгөөс үлдэх 173,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч П.*******, Б.*******, Б.*******, Я.******* нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 




ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ