Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 533

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Н.Нямдорж,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Ч.Ням /ҮД:0097/,

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ц.Даваасүрэн /ҮД:1436/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд Мийн Од холбогдох 1808015310324 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын ..гэх газар оршин суух,

- Увс аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Увс аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 429 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жилийн хорих ялыг 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хасаж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 07 сар 07 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Борлууд Мийн О /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О архидан согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нөөлөгтийн 4-01 тоот хашаанд хохирогч Ц.Бтай “хамтран амьдрагч Ч.Оыг зодсон” асуудлаас болж муудалцан улмаар хашаанд хураалгаатай байсан банз модоор түүний толгойн тус газар цохиж “амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулан” алсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд.Үүнд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байж байхад гаднаас манай дүү О, түүний нөхөр Г Э, түүний нөхөр Бнар гаднаас орж ирсэн. Тухайн үед Г, О нар согтуу байсан. Өмнө нь Г өөрийнхөө эхнэрийг дэлгүүрийн энд зодоод байна гээд Э эгч хашааны завсраар манай нөхөр Бд хэлж байсан юм, тэгээд манай нөхөр мотоциклоо асаагаад очоод Гд ална шүү аятайхан байгаарай гэж хэлчихээд эргээд мотоциклоо унаад ирсэн юм. Тэгээд манай нөхөр дэлгүүр явсан хойгуур Г, О, Б, Э нар ирж байгаа нь энэ юм. Удалгүй 10 минутын дараа гэж санаж байна манай нөхөр Б мотоциклтойгоо хүү Бын хамтаар хүрээд ирсэн... ...Б 13 настай хүү Бын хамт дэлгүүр явсан хойгуур Г манайд орж ирсэн. Манай дүү О хамт орж ирсэн. Манай гэрт хөрш айлын Бирчихсэн сууж байх үед орж ирсэн. ...Тэгж байтал гаднаас талийгаач, хүү Бын хамт хашаагаар орж ирэх чимээ сонсогдсон. Мотоциклотой байсан учир мотоциклийн дуугаар Г түрүүлээд гарсан. Би ч гэсэн араас нь дагаж гарсан. Би Гд чи битгий цохиж бариарай гэж хэлсэн. Тэгээд би түрүүлээд талийгаачид Г чамтай уулзана гэнээ гэж хэлсэн. Г Б ахаа учраа ольё гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач Б уурлаад гэрлүүгээ орсон. Би лоом хэзээ нь барьсаныг санахгүй байна. Гэрлүүгээ орохоор нь би араас нь орох гээд гэрийн үүдэнд ирэхэд талийгаач сүх бариад надтай зөрөөд гарсан. Тэгэхээр нь би гадаа үүдэнд байж байхад миний хажууд манай хөрш айлын Б, манай Ба 2 зогсож байсан. Б барьж байсан сүхээ өргөж далайсан ч зүйл байхгүй, гартаа барьсан чигтээ байж байхад Г гэрийн үүдэнд хураасан байсан банзнаас ногоон өнгийн будагтай 2 м орчим урттай банзаар эгц урдаас нь толгой руу нь цохьсон, тэгэхэд талийгаач урагшаа толгойгоо тонгойж бөхийлгөхөд дагз хүзүү чиг рүү нь цохигдоод газар сөгдөөд суухад Г өөдөөс нь өшиглөсөн. Тэгээд Б, түүний эхнэр Э нар салгаж банзыг авсан. Талийгаачийг гэр лүү хөтлөөд оруулсан. Гэрт орсон хойно нэг харахад сүх, лоом 2-ыг гэрийн баруун орны хөндий доор тавьчихсан байсан, хэн нь оруулж ирснийг анзаараагүй. Би Гг араас ороод ирчихнэ гээд хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгэхэд талийгаач хүзүүнд юм орчихлоо, хүзүү базаад өгөөч гэж хүү Бадаа хэлэхэд Ба түүний толгойг базалж өгсөн. Тэгээд байж байхад Г орж ирээд талийгаачаас уучлалт гуйгаад гар нь хавдчихсан байсан, тулчихсан байна гээд татаж өгөөд байсан. Түүнийг өшиглөх үед талийгаачийн гар нь эвгүй болчихсон байсан. ..Гд энэ хүн үхвэл хэн хариуцах юм бэ гэж хэлэхэд би хариуцана гэж хэлж байсан.  ... 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 03 цагийн үед манай нөхер орон дээрээ хэвтэж байгаад таталт өгч эхэлсэн, тэгээд би 3 дугаар ангийн охиныхоо хамт гар хөлийг нь бариад арай гайгүй болсон, тэгээд би бүлээн цай ам руу нь хийж өгсөн, тэгээд нөхөр маань цай болноо гээд хэлж байсан, тэгээд би эмнэлэг дуудах уу? гэсэн чинь манай нөхөр хэрэггүй гайгүй болно гэж хэлсэн. Өглөө 05 цагийн үед би сэрсэн ба нөхөр маань унтаад байсан. 09 цагийн үед Г рүү ороод энэ хүн чинь бие нь муу байна гэж хэлэхэд би цохиогүй ш дээ гээд байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн. Партизаны эмч 10 цаг өнгөрч байхад ирээд үзээд яаралтай 3 дугаар эмнэлэг рүү авч явна гээд аваад явсан. 3 дугаар эмнэлэг дээр ирээд толгойны зургийг нь авсан чинь яаралтай ГССҮТөв рүү явахгүй бол болохгүй хүн байна толгойдоо гэмтэл авсан хүн байна гэж хэлсэн. ГССҮ төвд хагалгаанд ороод дараа нь сэхээнд хоносон. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 07 цагийн үед нөхөр лүүгээ ортол ухаангүй байдалтай байсан, тэгээд 03 цагийн үед нас барчихсан. ...би 4 хүүхэдтэй, маш их гомдолтой байна. ... би лоомыг хаанаас авсныг мэдэхгүй байна. Лоом барьж байсныг хараагүй, харин сүүлд гэрт лоом оруулж ирчихсэн байсан. Лоом бол гэрт байдаггүй байсан. Талийгаач гэрээсээ сүх барьж гарч ирсэн юм. Харин О банзыг 50 см урт гэж буруу хэлсэн байна, 2 метр орчим урт модоор цохисон. ...манай гэрийнхэн Эийг Энхцэцэг гэж дууддаг гэрийн нэртэй, намайг болохоор гэрийнхэн Цэцэгээ гэж дууддаг юм. Хүмүүс энэ байдлаараа мэдүүлэг өгсөн байж магадгүй. Харин Ггийн албан ёсны нэрийг нь мэдэхгүй, бид нар Г л гэж дууддаг. Сая л манай дүү О Увс аймгаас дагуулж ирсэн, 8 сартай жирэмсэн ирсэн юм. ...” гэх мэдүүлэг, /хх 25-30 х/,

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Од гомдолтой байна. Миний 4 хүүхэд үлдсэн, би өөрөө давхар биетэй хоцорсон. Маш их гомдолтой байна. Тухайн өдөр О Отай согтуу ирээд 1 шил архи аваад ТҮЦ-ний тэнд уугаад 5 цагийн үед О Бахтай утсаар яриад манай нөхөр намайг зодох гээд, намайг алах гээд байна, ирж аваарай гэж дэлгүүрийн худалдагч Дэлгэрмаа эгчээр залгуулж хэлүүлсэн байсан.  Манай эгч үхрээ сааж байсан дуудаад болохгүй болохоор нь намайг дуудсан. Бид нарыг очиход О, О нар согтуу байсан, намайг миний араас хөөгөөд архины шил бариад ална гэхээр нь гэр лүүгээ зугатсан. Тэгээд талийгаач мотоциклоо асаагаад Батай унаад явахад нөгөө 4 ирж явсан. Би талийгаачийг хэрэггүй чи буцаж ор гэж хэлээд гэртээ орсон. Талийгаач орой 10 цагийн үед Батай хамт дэлгүүрээс талх авах гээд явсан. О манай гэрт орж ирсэн, манай гэрт Ббайсан, би 4 хүүхэддээ орийг нь засаж өгөөд байж байхад О нутгийнхаа ахтай танилцмаар байна гэхэд нь чи харанхуй шөнө битгий хэрүүл гаргаад бай гэхэд зүүн талын орон дээр сууж байгаад мотоциклын дуу гарангуут гэрээс гарсан. Гэрийн үүдэнд банзнууд хураалттай байсан. Талийгаач хашааны хаалгаар орж ирэхэд О тэр банзнуудаас 2 метрийн урттай банз авсан, талийгаач нэг юм хэлсэн чинь тайвширсан. Тэгэхэд О нохойн баас гээд хэл амаар доромжлоод байсан. Манай талийгаач сүх барьж далайгаагүй О түрүүлж банзаар 2 удаа цохиод, өшиглөөд, гаран дээр нь цохиод гар нь хавдсан. Манай хүүхдүүд уйлаад байсан, би гэртээ оруулаад хаалгаа түгжсэн байсан. Тэгэхэд О дахиж ирээд нэг мөсөн болгочихьё л доо гээд байсан. Б, Энхээ 2 салгасан. Би цагдаа дуудахад 1 цагийн дараа ирсэн. Цагдаа нарыг ирэхэд манай талийгаач орон дээр бөөлжиж байсан. Цохисон хүн хаана байна гэхэд нь Бын гэрт байгаа гэж хэлсэн. Талийгаачийг цагдаа нар дуудахаар нь би хамт гарсан. Би Оийг манай гэрт хүчээр орж ирээд нутгийнхаа ахтай танилцаж болохгүй гэхэд намайг хэл амаар доромжилсон гэж хэлсэн. Оршуулгын зардал, 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, байшин барих гээд зээл авсан гээд нийт 64,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг шүүх /хуралдааны тэмдэглэлээс/

3.Шүүгдэгч М.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 03 сарын 26-ны өдөр О бид хоёр жирэмсний хяналтанд үзүүлээд буцаж автобусаар 21-р хороо Партизан руу явсан. Тэнд баз Бынд байдаг байсан. Тэднийд очихоор явсан. Автобусны буудалд Оын эгч Энхцэцэг, түүний нөхөр Бнар тосч авахаар ирсэн. Ингээд 4-лээ Бынх руу очиж явтал Б хүүхдээ сундалдаад мотоцикльтой ирээд хөөе пизда ална шүү гээд цаашаа явсан тэгэхээр нь хэнийг ална гээд байгаа юм бэ гэхэд чамайг ална шүү гээд над руу хэлээд цаашаа хөдлөөд явсан. Би Бынд ороод хоол идээд гараад бие засчихаад Бтай учраа ольё гээд орсон. Тэгэхэд Б байхгүй, эхнэр нь байж байсан. Би цай уугаад ах яачихваа гэхэд айлаас палк мод авна гээд  явчихлаа гэж байсаи. Би цай ууж суугаад гараад явахад хашааны хаалгаар Б мотоцикльтойгоо ороод ирсэн. Тэгээд мотоциклоосоо буугаад хашаан дотор байсан амбаар руу гүйсэн. Тэгээд буцаж ирэхдээ лоом барьж чамайг алнаа гэсэн. Би тэгэхэд та зүгээр байсан хүнийг яахлаараа ална гэдгийн гэхэд нөгөө лоомоо хаячихаад буцаж гэр лүүгээ ороод төмөр иштэй цагаан сүх бариад гараад гүйгээд ирэхэд нь би зугатсан. Тэгэхэд буцаад сүхээ бариад ороод гарч ирэхдээ хутгатай гарч ирэх шиг болсон. Би хутга байна гэж бодсон. Тэр нь хутга биш жижиг труба төмөр байсан. Тэгхээр нь би түүнийг барьж аваад хавсараад унагачихсан. Тэгтэл тэр зүүн гар өвдөөд байна, гар тулгарчих шиг боллоо гэсэн. Тэгээд тэр гэр лүүгээ гүйгээд орчихсон. Би араас орох гэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тэгээд Бынд түүний эхнэр Отгоннжаргал бид дөрөв очсон. Тэнд байж байгаад би Бгаас уучлалт гуйя гээд 4-лээ Бгийнд очиход Б эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд Б би хүнээс мод авах гэж явж байгаад маргалдаад жаахан ууртай байсан ахыгаа уучлаарай гэсэн.  Тэгээд би Б ах намайг хаанахын хэн бэ? гэж асуухад нь Увсын Тэсийнх гэхэд би ч гэсэн тэндхийн 9 дүгээр багт байсан гэж ярьж байсан. Тэгээд ярилцаж байгаад Бынх руу буцсан. Тэднийд байж байхад Партизаны цагдаа гээд 3 цагдаа орж ирээд энд маргаан зодоон болсон уу гэж асуусан. Тэгэхээр нь жаахан маргаан болсон, зодоон болоогүй гэж хэлсэн. Тэгэхэд хувцсаа өмсөөд гараад ир гэхээр нь хувцсаа өмсөөд гарч ирэхэд Б гэдэг хүнийг дуудаад ир гэхээр нь би очиж Б ахыг дуудаж авчрахад Б ах бид хоёр сүртэй асуудлаас болсон зүйл байхгүй, бид 2 жаахан юмнаас маргасан гэхэд та ямар гомдол байна, би энэ хүнийг аваад явлаа гэхэд Б ах өөрөө надад гомдол тэмцэл байхгүй, наад хүнээ авч яваад хэрэггүй гэсэн. Тэгээд маргааш өглөө цагдаагийн хэсэг дээр ирээрэй гээд яваад өгсөн. Буцаж Б ахынд ороод байж байхдаа эмнэлэг дуудах уу гэхэд үгүй үгүй гээд эмнэлэг дуудуулаагүй.  Тэгээд Б ах унтлаа гээд хэвтсан. ...” гэх мэдүүлэг  /хх 103-107 х/

4.Шүүгдэгч М.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Отай Улаанбаатар хотод автобусаар ирсэн.  Бболон түүний эхнэрийн хамт Отгожаргал бид дөрөв байж байхад Б гэж хүн урдаас мотоциклтэй ирээд намайг ална шүү гэсэн. Та ямар учраас намайг ална шүү гэж байгаа юм бэ гэхэд хүүхэдтэйгээ хамт буцаад явсан. Бын гэрт ороод хоол идээд байж байхдаа би Б ах надад ямар учраас уурласан юм бол, би уучлалт гуйна гээд Б гэдэг айлд ороход Б өөрөө байгаагүй эхнэр нь байсан. Удалгүй Б ирэхээр нь та яагаад намайг ална шүү гэж байгаа юм бэ гэхэд мотоциклоосоо буугаад лоом аваад над руу хүрээд ирсэн. Би цаашаа зугатсан, сүх аваад ирэхээр нь би хавирч унагасан. Тэгээд Б гэртээ орсон. Би гэрт нь ороод уучлалт гуйх гэхэд эхнэр нь хаалгаа тайлж өгөөгүй. Тэгэхээр нь буцаад Бын гэрт ороод буцаад уучлалт гуйх гээд Бгийн гэрт ороход Б гэртээ байсан. Ямар учраас надад уурласан бэ гэхэд би хүнээс мод авна гээд хэлсэн байсан тэгээд жаахан ууртай байсан гэж надад хэлсэн. Би яах вэ эмнэлэг дуудах уу гэхэд яах юм бэ ах нь зүгээр байна гэсэн. Тэгээд бид хоёр жаахан ярилцахад ах нь Увс аймагт байж байгаад Улаанбаатар хотод нүүж ирсэн гэсэн. Гар тулсан байна гэхээр нь гарыг нь татаж өгөөд, миний шилэн хүзүү хөшөөд байна гэхээр нь ямар учиртай хөшсөн бэ гэхэд ах нь цагаан будаатай хоол идсэн чинь дээшээ цөс хөөрөөд байгаа юм шиг байна гэсэн. Тэгээд О, Ббид нар байхад та нар харьж амар би одоо унтлаа гэсэн. Бид нар Бын гэрт ирэхэд 3 цагдаа ирээд чамайг хэн гэдэг вэ гэхээр нь намайг О гэдэг гэж хэлсэн. Сая чи энэ айлд маргалдсан уу, дуудлагын дагуу ирлээ гээд Б гэдэг хүнийг дууд гэхэд нь Б ахад хэлэхэд хэн дуудаад байна гэхэд нь цагдаа дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд Б ах цагдаа нарт О бид хоёр жаахан маргалдсан гэхэд тэр 3 цагдаа энэ хүнийг аваад явах уу гэхэд хэрэггүй гээд тэр цагдаа нарыг явуулсан. Тэр 3 цагдаа намайг маргааш өдөр 12 цагт ирээрэй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

5.Гэрч А.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г, О 2 манайд хоол идээд байж байхад Г буюу О би Б ахтай уулзаад ирье гээд манай гэрээс гарсан. Түүний араас эхнэр О нь гарсан. Тэгээд би гэртээ унтах гээд хүүхдүүдийнхээ орыг засах гээд байж байхад гадаа хүн аллаа гэх орилох чимээ гарахаар нь би ганцаараа гараад харсан чинь Бгийн хашаанд гэрийнх нь үүдэнд Г 1 метр орчим ногоон өнгийн банз барьчихсан урд нь Б ёолоод доошоо хараад явган сууж байсан. Тухайн үед Б гартаа сүх барьчихсан байсан. Тэгээд Г гүйцээчихэнэ шүү, алнаа гээд гартаа барьсан банзаараа Б руу далайхад нь би Гг барьж аваад банзыг нь гараас нь авч Бгийн гэрийн үүдэнд шидсэн. Тэгээд Г Б 2-ыг салгаад Гг эхнэр Отай нь гэрлүүгээ авч орсон. ...” гэх мэдүүлэг /хх 35-40 х/

 

6.Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэнэт хүүе хүн аллаа ш дээ Бааска ахаа. Энхээ эгчээ гээд О, Ц 2-ын дуу гарсан. Тэгэхэд Э түрүүлээд гарч яваад би ч араас нь удаагүй гарч очиход Бгийн хашаан дотор 2 метр орчим урттай банз барьчихсан байхыг нь Э хараад чи хүн аллаа ш дээ болиоч гээд модыг нь булааж авсан. Би ч араас нь очоод салгаад хашаанаас гаргах гэж салгах үйлдэл хийсэн. Талийгаач Б болохоор гэрийнхээ үүдний орчим сөхрөөд суучихсан, гарт нь сүх байгаа харагдсан. Мөн тэр үед талийгаачийн хүү Ба, эхнэр Ц, манай хөрш айлын Бнар байсан ...” гэх мэдүүлэг /хх 41-44 х/

 

           7.Гэрч Ч.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Г талийгаачийг ямар ч байсан далайгаад 1 цохисон. Хэд цохисныг нь мэдэхгүй байна. Миний харснаар л нэг удаа цохисон, яг хаана нь цохисон талаар харанхуй байсан болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна, барагцаагаар толгой хавьд нь цохих шиг болсон. Цохихдоо хажуу тийшээ савах байдлаар цохьсон юм. Б ах цохиулаад ёолоод газар сөгдөөд суучихсан. ...урьдны мэдүүлэг дээр яг тэр үед архи ууж байсан уу гэж ойлгоод Г архи уугаагүй эрүүл байсан гэж хэлсэн юм. О бид 2 хотоос 17 цагийн үед Рашаантад ирсэн. Тэгээд тэнд байх дэлгүүрээс 1 шил 0,5 л архи авч О уусан. Би бага зэрэг амссан. Тэгээд дахин архи авч өг гээд түүнээсээ болж бид 2 маргалдаад намайг зодох гээд шил барьж ална гээд дайраад байхад нь би айгаад дэлгүүр лүү ороод ирсэн. Тэгтэл дэлгүүрийн худалдагч манай эгч Э рүү утсаар залгаж “дүүг чинь нөхөр нь архи авч өг гээд цохиод байна” гэж ярьсан. Тэгтэл Б, Э, Ц 3 дэлгүүр лүү ирсэн. ...Б ах сүхийг айлгах зорилгоор л барьж гарч ирсэн байлгүй. Лоомоо гадаа хаячихаад гэр лүүгээ ороод буцаж гарч ирэхдээ сүх бариад гарч ирсэн. Сүхээрээ далайх юм уу ямар нэгэн үйлдэл хийсэн талаар сайн мэдэхгүй байна, харанхуй байсан. Ямар ч байсан сүхээрээ далайх ч юмуу ямар нэгэн илүү хөдөлгөөн хийгээгүй, мөн ална, тална гээд заналхийлсэн зүйл ч хэлээгүй. О Бг 5 орчим алхмын зайтай газраас л цохьсон болов уу?. Их ойрхон байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх 46-52 х/

 

             8.Гэрч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цаг нэлээн өнгөрч байхад Б ахын гэрт хүүхдэд нь цэцгийн сав өгөх зорилгоор гэрт нь орсон. Намайг орох үед эхнэр Цэцэгээ нь 3 жаахан хүүхэд 4-лээ сууж байсан. Тэгээд би гэрт ороод сууж байтал гаднаас нэг танихгүй хүн ганцаараа орж ирээд Бтай уулзая гээд байсан. ...ингээд байж байтал удахгүй талийгаач Б хүүхэдтэйгээ мотоциклоо унаад орж ирсэн. Тэгээд намайг гэрт сууж байхад гадна орилох чимээ гарсан. Гараад харахад тэр танихгүй залуу нилээн урт банзаар талийгаачийн хүзүү, толгойг нь хавсраад 1 удаа цохисон. Тэгээд талийгаач  толгойгоо бариад л орилоод гэртээ орж ирээд зүүн гар нь бага зэрэг хавдчихсан толгой өвдөөд байна гээд суугаад байсан ... ” гэх мэдүүлэг /хх 53-55 х/

 

             9.Насанд хүрээгүй гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би мотоцикль бариад явсан бөгөөд дэлгүүр хаачихсан байхаар нь буцаж гэрийнхээ гадаа ирээд хашааны хаалгаар орох гэхэд үүдэн дээр Г гэдэг хүн О эгчтэй ирчихсэн байсан. Би гэрийн гадаа мотоциклоо зогсооход Г гэх хүн чи түрүүн уулзъя гээд байсан уу гөлөг минь, буугаад ир гэсэн. Аав тэгэхэд үсрээд буусан. Тэгээд байшингийн тэнд байсан лоом бариад дайрах гэж байгаад тайвшраад лоомоо газар хаяаад гэр лүүгээ орох гэж байхад Г гэдэг хүн чи авгай хүүхдийнхээ ард нуугдаад гэрээ тойрсон банхар л байна ш дээ гэж хэлэхэд аав уурлаад өөдөөс нь очсон. Тэгэхэд Г ах ногоон будагтай 2 метр урттай банз авсан. Тэгэхэд аав газар байсан сүх авах гээд тонгойсон чинь дагз хавь руу нь банзаараа савж ирээд цохьсон. Тэгээд хөлөөрөө гар луу нь өшиглөсөн. Тэгэхэд зүүн гарын тал нь сүүлд хавдсан байсан. Тэгэхэд аав өвдөглөөд толгойгоо бариад суучихсан байхад гүйцээчихье гээд дахин дайрахад Бүүдний хаалгаар орж ирээд банзыг нь авч салгасан. Энхцэцэг эгч бас гүйж орж ирсэн. Салгангуут аавыг гэр лүү оруулаад хаалгаа түгжсэн. ...” гэх мэдүүлэг /хх 56- 59 х/

 

            10.Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим болов уу, О гэх хүүхэн манай дэлгүүрийн орчим ирчихсэн байсан. Манай дэлгүүрээр орж архи билүү том пиво ч билүү аваад хойшоо зайдуу очиж уусан байх. Нэг харахад манай хойд талын цайны газрын орчим л байгаад байсан. Тэгээд тэр 2 бараг тэнд өнжсөн. Тэгж байгаад 19 цагийн орчим байна уу нөгөө хүүхэн орж ирээд 2000 төгрөг гаргаж ирээд 0,33 л архи өгөөч гээд гуйгаад байсан, өгөөгүй гаргасан. Удалгүй тэр хүүхэн орж ирээд уйлаад байхаар нь яасан бэ гэхэд намайг зодоод байна гэсэн. Тэгээд л зогсож байгаад гарсан. Хамгийн сүүлд орж ирээд эгчийг дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би утсаараа өөрийнх нь хэлсэн дугаар луу залгасан. Олон удаа дуудуулж байж эгч нь утсаа авахаар нь дүүг чинь хүн зодоод байна, дэлгүүрт байна ирж ав гэсэн ...” гэх мэдүүлэг /хх 60-61х/

 

11.Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2002 онд нутгаасаа шилжиж гарсан, эргэж буцаж явалгүй байсаар өнгөрсөн зун л нэг явсан. Тэгэхэд л ээжтэй нь очиж уулзсан даа. Оийн ээж Орлогор бөөрний хүнд хагалгаанд орсон, даралт ихтэй хүн байдаг юмаа. Оийн хувийн зан байдлын талаар сайн мэдэхгүй байна, ах дүү нар нь их даруухан л хүүхдүүд байдаг, энэ одоо яаж яваад ийм хэрэгт холбогдоод явж байдаг юм бэ мэдэхгүй байна. Би хувьдаа дүүгийнхээ хүүхдүүдийг их даруухан хүүхдүүд гэж боддог юм. Түүний ээж Орлогор, аав Мөнхбилэг нар нь Увс аймгийн Тэс сумандаа малчин хийгээд амьдардаг, хэдэн малтайгаа байдаг. О дээрээ 3 эгч, 1 ах, 2 эрэгтэй дүүтэй. ...Ах дүү нар нь гарын дүйтэй их ажилсаг улсууд байна лээ. Гэрийн тооно, унь, хаалга, хувцасны шкаф, гал тогооны шүүгээ, зуух юу л байна бүгдийг нь өөрсдөө хийдэг, даруухан хүүхдүүд байна лээ. Өнгөрсөн зун л очиж хараад дүү нарыгаа бахархаж ирсэн. О өмнө нь 4-5 жилийн өмнө нэг удаа ирж байсан, тэгээд л олж ирсэн юм шиг байна лээ. Би түүнийг хотод ирсэн гэж сонсоо ч үгүй. ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х/

 

           12.Гэрч Д.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Мөнхбилэгийн Отэй 2013 онд гэр бүл болсон. 2014 онд охинтой болсон. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Надтай гэр бүл болоод амьдарч байхдаа 2015 онд дэээрмийн хэрэгт ял шийтгэгдсэн. 2017 оны 02 сард суллагдсан. Надтай суухаас өмнө нэг удаа хэрэгт орсон гэж сонссон. Тэр талаар нь сайн мэдэхгүй байна. шоронгоос гарч ирээд хамт амьдарч байгаад 2017 оны 10 сард Улаанбаатар хотод дүүгийн хуриманд оролцохоор ирсэн. Ингэж ирээд ажил төрөл хийнэ гээд байсан юмаа. Энд ирснээсээ хойш Отэй уулзаагүй. Намайг хотод ирсэнээс хойш О гэдэг хүүхэнтэй яваад байна гэж сонсоод эргэж очоогүй. Бид хоёр Тэс сумын 3-р багийн хаьяа гэх боловч түүний шоронгоос суллагдсанаас хойш Улаангом хотын 6-р баг Найрамдалын 8-18 тоотод түр оршин сууж албан ёсоор багтаа бүртгүүлээгүй, манай ээжийн хашаанд гэр бариад амьдарч байсан. Мөнхбилэгийн О нь бол зан байдлын хувьд хааяа л нэг архи уудаг, уухаараа хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Хааяа гэдэг нь сардаа нэг юм уу хоёр удаа архи уухыг хэлээд байгаа юмаа. Тэр үг дуу цөөтэй, гэр орны ажилд сайн, гарын дүйтэй, гэрийн мод хийдэг байсан. Тэрээр шоронгоос гарч ирснээс хойш гэрийн мод хийгээд ногоо тариад дажгүй байдаг байсан чинь мөнгө төгрөгтэй болохоороо өнжин алга болдог болоод байсан юмаа. Сүүлд сонсоход энэ О гэх хүнтэй л орооцолдоод яваад байсан юм байна лээ. Ил шулуун зантай. Би хотод ирснээс хойш Отэй холбогдож байгаагүй. Би түүнийг хүнтэй болоод хүүхэдтэй гэж сонсоод салья л гэж щийдсэн. О нь сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй. Ухаан санаа бүрэн. Гаж буруу зуршилгүй. ...” гэх мэдүүлэг / хх 70-72 х/,

          13. Шинжээчийн 796 тоот дүгнэлт:

           1.Талийгаач Ц.Бгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задла- шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь яснь их далавч хэсэг, дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүү- чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулай- аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархз* няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3.Талийгаач Ц.Б нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь ясны их далавч хэсэг. дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

           4.АВО системээр В 3-р бүлгийн цустай байна.

 5.Задлан шинжилгээгээр элэгний хатуурал архаг өвчинтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

 6.Эмнэлэгт эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох боломжгүй болно. гэх дүгнэлт /хх 82-84 х/            

14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 435 дугаар дүгнэлт:

            1.М.О нь гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.

     2.М О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

     3.М О нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

4.М.О нь гэмт хэрэг үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. гэх дүгнэлт /хх 92-94 х/

 

15.М.Оийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 153 х/

16.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 164 х/

17.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 137 х/

18.2012.04.26-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх 139-140 х/

19.Зан байдлын тодорхойлолт /хх 140 х/

20.2015.05.15-ны өдрийн 24/А дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх 142-145         21.2017.02.23-ны өдрийн 29 дүгээр хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө

тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /хх 147-148 х/

22.М.Оийн засрал хүмүүжлийн тодохойлолт /хх 149 х/

23.Хохирлын баримтууд /хх 197-230, 2 хх 4-5 х/ зэрэг болно.

 

М.Оийн яллагдагч, шүүгдэгчээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мэдүүлгийн эх сурвалж тодорхой биш тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээс бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

            2018 оны 03 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч М.О нь архидан согтуурч хамтран амьдрагч Ч.Оыг зодож, улмаар тус хорооны Рашаант нөөлөгтийн 4-01 тоот хашаанд очиж Ц.Бтай дээрх асуудлаас болж муудалцан хашаанд хураалгаатай байсан банз модоор түүний толгойн тус газар цохиж “амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулан” алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн “... Б барьж байсан сүхээ өргөж далайсан ч зүйл байхгүй, гартаа барьсан чигтээ байж байхад Г гэрийн үүдэнд хураасан байсан банзнаас ногоон өнгийн будагтай 2 м орчим урттай банзаар эгц урдаас нь толгой руу нь цохьсон, тэгэхэд талийгаач урагшаа толгойгоо тонгойж бөхийлгөхөд дагз хүзүү чиг рүү нь цохигдоод газар сөгдөөд суухад Г өөдөөс нь өшиглөсөн. Тэгээд Б, түүний эхнэр Э нар салгаж банзыг авсан. ...” гэх мэдүүлэг, /хх 25-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Бын “...гэнэт хүүе хүн аллаа ш дээ Бааска ахаа Энхээ эгчээ гээд О, Ц 2-ын дуу гарсан. ... гарч очиход Бгийн хашаан дотор 2 метр орчим урттай банз барьчихсан байхыг нь Э хараад чи хүн аллаа ш дээ болиоч гээд модыг нь булааж авсан. ... Талийгаач Б болохоор гэрийнхээ үүдний орчим сөхрөөд суучихсан, гарт нь сүх байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 41-44 х/,

           Гэрч Ч.Оын "... Г талийгаачийг ямар ч байсан далайгаад 1 цохисон. Хэд цохисныг нь мэдэхгүй байна. Миний харснаар л нэг удаа цохисон, яг хаана нь цохисон талаар харанхуй байсан болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна, барагцаагаар толгой хавьд нь цохих шиг болсон. Цохихдоо хажуу тийшээ савах байдлаар цохьсон юм. Б ах цохиулаад ёолоод газар сөгдөөд суучихсан. ...” гэх мэдүүлэг /хх 52 х/,

           Гэрч Ө.Бийн “...Тэгээд намайг гэрт сууж байхад гадна орилох чимээ гарсан. Гараад харахад тэр танихгүй залуу нилээн урт банзаар талийгаачийн хүзүү, толгойг нь хавсраад 1 удаа цохисон. Тэгээд талийгаач  толгойгоо бариад л орилоод гэртээ орж ирээд зүүн гар нь бага зэрэг хавдчихсан толгой өвдөөд байна гээд суугаад байсан ... ” гэх мэдүүлэг /хх 53-55 х/

           Насанд хүрээгүй гэрч Б.Бын “...Г ах ногоон будагтай 2 метр урттай банз авсан. ... аав газар байсан сүх авах гээд тонгойсон чинь дагз хавь руу нь банзаараа савж ирээд цохьсон. Тэгээд хөлөөрөө гар луу нь өшиглөсөн. Тэгэхэд зүүн гарынх нь ар тал сүүлд хавдсан байсан. Тэгэхэд аав өвдөглөөд толгойгоо бариад суучихсан байхад гүйцээчихье гээд дахин дайрахад Бүүдний хаалгаар орж ирээд банзыг нь авч салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 56- 59 х/

          Шинжээчийн 796 тоот дүгнэлт:

           1.Талийгаач Ц.Бгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задла- шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь яснь их далавч хэсэг, дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүү- чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулай- аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархаг няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3.Талийгаач Ц.Б нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн чамархайн яснаас суурь ясны их далавч хэсэг. дагзны ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал, тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн суурийн хэсгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

           4.АВО системээр В 3-р бүлгийн цустай байна.

5.Задлан шинжилгээгээр элэгний хатуурал архаг өвчинтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.

6.Эмнэлэгт эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн зүйл тодорхойлох боломжгүй болно. гэх дүгнэлт /хх 82-84 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч М.Оийг хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэх прокурорын дүгнэлтийн талаар:

           Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол М.О хашаанд байсан банзаар Ц.Бгийн толгойн тус газар цохисон үйлдлийн улмаас түүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хүнийг алах гэмт хэргийн объектив талын шалгуурыг хангаж байна.

 

          Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

           Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

           Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар М.Оийг өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, бусдын амь нас хохирох хор уршигт хүргэх боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. М.О нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 435 дугаар дүгнэлт /хх 92-94 х/-ээр тогтоогдсон.

 

             Шүүгдэгч М.О: “... Би хохирогч Бг банзаар цохиогүй, харин нэг удаа хавсарч унагаасан өөр үйлдэл хийгээгүй, гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна ...” гэх,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн:Шүүгдэгч М.О рүү хохирогч сүх барьж дайрсан тул аргагүй хамгаалалт хийсэн, мөн эд мөрийн баримт болох банзнаас хурууны хээ зэрэг хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй, талийгаач хэрэг болохын өмнө 13 настай хүүхдээрээ мотоцикль жолоодуулж, түүний араар сууж явсан гэдэг тул мотоциклоос унаж гэмтэл авсан байх боломж бас байгаа, гэрч нар нэг удаа цохисон гэсэн байхад талийгаачид маш олон тооны гэмтэл учирсан байдаг, мөн гэрч нар 1 цохисон 2 цохисон гэх мэтээр зөрүүтэй мэдүүлдэг тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү? гэх асуудлуудыг дараахь нотлох баримтуудаар няцааж байгаа болно.Үүнд:

 

           Шүүгдэгч М.Оийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй харин ч түүний мэдүүлэг нь хохиргчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц /хх 25-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч Б.Б/хх 41-44 х/, гэрч Ч.О /хх 52 х/, гэрч Ө.Б/хх 53-55 х/, насанд хүрээгүй гэрч Б.Ба /хх 56- 59 х/, шинжээчийн 796 тоот дүгнэлт /хх 82-84 х/ зэргээр няцаагдаж байгаа болно.

 

            Хохирогч Б нь өөрийн эхнэрийн дүү Ч.Оыг өмөөрч шүүгдэгчтэй муудалцсан бөгөөд шүүгдэгч М.О хохирогчийг хэл амаар доромжилсноос болж эхэлж “лоом” авч дайрах гэснээ тайвшраад гэрлүүгээ орох гэхэд шүүгдэгч “чи авгай хүүхдийнхээ ард нуугдаад гэрээ тойрсон банхар л байна ш дээ гэж хэлэхэд” /хх 56- 59 х/ нь уурлан өөдөөс нь очиход хашаанд байсан банзаар түүний толгойн тус газар цохисон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц /хх 25-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч Б.Б/хх 41-44 х/, гэрч Ч.О /хх 52 х/, гэрч Ө.Б/хх 53-55 х/, насанд хүрээгүй гэрч Б.Ба /хх 56- 59 х/, шинжээчийн 796 тоот дүгнэлт /хх 82-84 х/ зэргээр тогтоогдсон.

Гэрч нарын мэдүүлгээр хохирогч сөхрөөд унасан байхад түүний гарын ойролцоо сүх байсан, мөн  шүүгдэгчийн зүй бус үйлдэл, хэл амаар доромжилсон үг хэллэгт хохирогч уурлаж, бухимдсан байдлууд тогтоогдож байгаа боловч хохирогч Ц.Б нь сүх барин шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг халдах гэж байсан гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч тодорхой зайнаас 2 м орчим урттай банзаар цохисон зэргээс үзэхэд халдлага бодитой эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учраас өмгөөлөгчийн аргагүй хамгаалалт хийсэн гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.  

Гэрч Ч.О, Б.Б, Ө.Бнар нэг удаа цохисон, гэрч Б.Ба хоёр удаа цохисон гэх зөрүүтэй тайлбар өгсөн гэж өмгөөлөгч мэтгэлцэж байгаа боловч дээрх гэрч нараас Б.Ба хэрэг эхлэх үеэс нь гадаа хамт байсан, харин бусад гэрчүүд гадаа “хүн аллаа” гэсэн чимээнээр гарч ирсэн, гэрч нарын мэдүүлгээр дахиад банзаар цохих гэхэд нь гэрч Ббанзыг салгаж авсан болох нь тогтоогдсон бөгөөд гэрч нар мэдүүлэгтээ өөрсдийн харсан зүйлээ мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлгийг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн эд мөрийн баримт болох банзнаас шүүгдэгчийн хурууны хээ болон хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй ч гэрч нар хашаанд байсан банзаар цохисон гэдгийг бүгд мэдүүлсэн болно. Талийгаач мотоциклоос унасан байж болзошгүй гэх асуудал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, өмгөөлөгч таамаглалд үндэслэж өмгөөллийн ажиллагаа явуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Талийгаачид учирсан олон тооны гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэдгийг мэргэжлийн шинжээч эмч дүгнэлтэндээ тодорхой тусгасан, гэрчүүдийн мэдүүлгээр нэг удаа цохисон гэдэг нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцсэн, мөн хэрэгт авагдсан гэрчүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Ням: М.О хүнийг алахдаа банзаар цохиж алсан тул онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү? гэх асуудлын талаар:

Хүнийг алах гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл эд хэрэгслийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хуульчлаагүй, мөн шүүгдэгчийн 1 удаа банзаар цохиж алсан үйлдлийг онц харгис хэрцгийд хамруулан үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх  бүрэлдэхүүн үзсэн.

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

           Оршуулгын зардлын 6,630,620 төгрөг, бусад зардал 400,000 төгрөг нийт 7,030,620 төгрөгийн зардал гарсан нь хохирлын баримтууд /хх 197-230 х/-аар тогтоогдож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бичиг, үсэг мэдэхгүй өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах чадваргүйн улмаас өмгөөлөгч авсан гэх асуудлыг харгалзан түүний өмгөөлөгчид төлсөн 2 сая төгрөгийн төлбөрийг хохирлын тооцоонд оруулж баримтаар нотлогдож буй нийт зардал 9,030,620 төгрөгийг шүүгдэгч М.Оээс гаргуулж 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн  болно.

           Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлын 50 сая төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зохицуулсан, сэтгэл санааны хохирол нь эдийн бус гэм хорд хамаарах бөгөөд мөн хуулийн 511 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар заагдаагүй учраас хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн тэтгэмжийн зөрүү болон бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

            М.Од холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, учирсан хор уршгийн хувьд нөхөн төлөгдөх боломжгүй буюу хүний амь нас хохирсон зэргийг харгалзан шүүхээс 13 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч хувийн байдлын хувьд  урьд нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болон ял оногдуулахад харгалзан үзсэн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч М.О нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүртэл нийт 79 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн будаг бүхий 190,5 см урт, 3 см зузаан, нэг талдаа 15,5 см, нөгөө талдаа 11 см өргөнтэй, 6 кг 990 гр жинтэй банз 1 ширхэгийг устгах, 109 см урт нэг талдаа үзүүр бүхий нөгөө талдаа тав бүхий тойруулж хэмжихэд 9см, 4 кг 110 гр жинтэй лоом 1 ширхэг, 54 см урт модон иштэй, ажлын хэсэг нь 12.5 см хэмжээтэй, 1 кг 860 гр жинтэй сүх зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаагүй, эд мөрийн баримт биш тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цд буцаан олгохоор шийдвэрлэсэн.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Борлууд Мийн Оийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Оийг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.Оийн эдлэх хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар М.Оийн урьдчилан цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

             5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цгийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508  дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Оээс 9,030,620 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ...тоотод оршин суух ... регистрийн дугаартай Ч.Цд олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М.Од үүрэг болгож, тэжээгчээ алдсны тэтгэврийн зөрүү болон бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             6.М.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн будаг бүхий 190,5 см урт, 3 см зузаан, нэг талдаа 15,5 см, нөгөө талдаа 11 см өргөнтэй, 6 кг 990 гр жинтэй 1 ширхэг банзыг устгах, 109 см урт нэг талдаа үзүүр бүхий нөгөө талдаа тав бүхий тойруулж хэмжихэд 9см, 4 кг 110 гр жинтэй лоом 1 ширхэг, 54 см урт модон иштэй, ажлын хэсэг нь 12.5 см хэмжээтэй, 1 кг 860 гр жинтэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цд буцаан олгохыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

           8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

                         ШҮҮГЧИД                               Л.БААТАР

 

                                                                                Г.ГАНБААТАР