Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 78

 

Орхон аймгийн ............. нэхэмжлэлтэй, хариуцагч

............. ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00401 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Орхон аймгийн ............. нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ............. ХХК-д холбогдох,

 

“Инженжерийн шугам сүлжээний засварын ажлын зардал 128.000.000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, хариуцагч С.............., прокурор Ц.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.............., нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн ............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

 

“2015 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 2-28-р байрны иргэдээс Орхон аймгийн ............. болон холбогдох байгууллагуудад гаргаж байсан удаа дараагийн гомдол хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээг авахаар тухайн байрны нөхцөл байдалтай танилцахад уг байрны инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаагүй материалаар хийж гүйцэтгэсний улмаас оршин суугчид хүнд нөхцөлд амьдарч байгаа болох нь тодорхой болсон юм. Тухайн байрны засварыг Эрдэнэт-Чандмань ХХК хариуцан хийх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 577 дугаартай захирамж биелэгдээгүй буюу Эрдэнэт-Чандмань ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс оршин суугчид хохирч байсан учраас Орхон аймгийн ............. Хөрөнгө гаргах тухай захирамж гаргаж засварын ажлыг 128,000,000 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн. Иймд хариуцлага алдаж иргэдийг хохироож байсан компанийн хийх ёстой ажлыг Орхон аймгийн ............. төсвийн хөрөнгөнөөс гаргаж хийгдсэн тул дээрх зардлыг Эрдэнэт-Чандмань ХХК-иас гаргуулж, төсөвт буцаан өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Эрдэнэт-Чандмань ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Орхон аймгийн 2-28 дугаар байрыг 2009 оны 8 дугаар сард техникийн комиссоор ашиглалтанд оруулж 2010 онь 01 дүгээр сарын 21-нд Улсын комиссоор давтан оруулсан бөгөөд 2009 оноос хойш дулаан ба цэвэр ус хэвийн ажиллагаатай байсан ба Барилгын тухай хуулиар барилгын баталгаат хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 21-нд дуусаж түүнээс хойш дахин 3 жил өнгөрсөн байна.2.2009 оноос 2010 оны өвлийг гэмтэл согоггүй өнгөрөөсөн. Сантехникийн систем Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн техникийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас эвдэрч, ажиллагааны горим алдагдсанаас маргаан үүссэн бөгөөд энэ талаар 2012 онд Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн нэхэмжлэлээр шүүх уг маргааныг хянан үзээд Сум дундын шүүхийн 577 дугаар захирамж гарч, уг захирамжийн 3-рт Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугаи гэсэн баигааг анхааран үзэж шиидвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Хариуцагч С.............. нь засварын ажил хийж гүйцэтгэсэн зардлыг бус хийх ёсгүй байсан ажлыг хийж гүйцэтгэсэн өөрөөр хэлбэл миний хийсэн зүйлүүдийг бүгдийг нь авч хаяад шинээр хийсэн байна лээ гэх өөрийнх нь тайлбар, шинжлэн Б.Анхбаатар, Э.Сүхбат нарын гаргасан 2012 оны 577 тоот шүүгчийн захирамжийн дагуу бүрэн шинэчлэгдэж сольсон байх тул “.............” ХХК ямар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй байна гэх дүгнэлт зэргээр шинээр засварын ажил хийгдсэн, хариуцагч С.............. нь 128 000 000 төгрөгөөр засварын ажил хийснийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “.............” ХХК-аас 128 000 000 төгрөг гаргуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн захирамжаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан тул шинжээчийн ажлын хөлс болох 1 010 000 төгрөгийг шүүхийн зардалд тооцон гаргуулан өгнө үү” гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00401 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Хотг суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21.1.2-т заасныг баримтлан хариуцагч “.............” ХХК-иас 64.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн .............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64.000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 477.950 төгрөг гаргуулан төрийн санд, 505.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунгэрэл давж заалдсан гомдолдоо:

 

“.............” ХХК 2007 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 28 дугаар байрыг худалдан авч сэргээн засварлаж, инженерийн шугам сулжээг шинэчлэн 2010 оны 1 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн, тухайн орон сууцны дотор сан техникийн /халаалт,халуун,хүйтэн бохир усны/ системийн угсралтын эвдрэл гэмтэлтэй холбоотой иргэдийн санал гомдол их ирсэн учраас “Эрдэнэт амьдрал” ХХК ............. ХХК-д холбогдуулан Оюут багийн 28 дугаар байрны инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаж хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын шүүхийн :2012 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн 577 дугаар шүүгчийн захирамжаар “............. ХХК халуун хүйтэн усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2К гадна худгаас байрны оруулгын шугамыг резив тавьж цэвэрлэх боломжтой болгох, хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, нэмэлт усны насосны хэвийн ажиллагааг халаалт тавьсан хойно шалгаж хийхээр зохигчид эвлэрсэн боловч энэ шүүгчийн захирамжийг хариуцагч тал болох “.............” ХХК биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тухайлбал.2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02/036 тоот дуудлагын бүртгэл, 2011 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 02/128 тоот “Эрдэнэт амьдрал” ХХК-ийн Хотын захирагчийн албанд хүргүүлсэн албан бичиг,2011 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 41/06/102 дугаартай Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06/101/01 дүгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх ч шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Хариуцагч “............." ХХК 577 дугаар шүүгчийн захирамжийн 50 хувийг биелүүлсэн гэж давж заалдар шатны шүүх хуралдаан дээр ярьж байснаа сая анхан шатны шүүх хуралдаан дээр 100 хувь биелүүлсэн мэтээр ярьж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн 50 хувийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

Шүүх 577 дугаар шүүгчийн захирамжинд заасан ажпыг гүйцэтгэсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар барилгын мэргэжпийн олон байгууллагад хандаж байсан боловч шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий субьектүүд татгалзаж цаг хугацаа алдсан. Шүүх ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхийг шинжээч тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. “............." ХХК тухайн үед шаардлага хангасан материалаар инженерийн шугам сүлжээний угсралтын ажпыг бүрэн гүйцэд хийсэн бол ийм асуудал үүсэхгүй оршин суугчид хохирохгүй байсан. Хэдийгээр “.............”ХХК 577 дугаар захирамжинд заасан ажлын 50 хувь гүйцэтгэсэн эсвэл зохих ёсоор гүйцэтгэсэн байсан бол оршин суугчдаас ийм олон тооны дуудлага гомдол ирэхгүй байх байсан. ............. ч ийм их хөрөнгө гаргах хэрэгцээ шаардлага байхгүй байх байсан. Нэхэмжпэгч тал төсвөөс гаргасан мөнгөө л шаардсан.Шаардах эрх нь ч хуулиар олгогдсон. Хариуцагч “.............” ХХК-ийн захирал С..............ийг “чанаргүй байшин барьж ашиглалтанд оруулсан” үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон болохоос биш гэм буруугүй гэж үзээгүй тул түүний гэм буруу тогтоогдсон. Иймд

 

Орхон аймгийн ............. төсвийн хөрөнгөнөөс гаргаж хийгдсэн 128.000.000 төгрөгийг бухэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.............. давж заалдсан гомдолдоо: Шүүх бүрэлдэхүүн хэрэг шийдвэрлэх гол нотолгоо болох Шинжээчийн дүгнэлтгүйгээр хэргийг таамгаар шийдсэн. Шинжээчийг томилох гэж Барилгын хөгжлийн төв, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад субьектуудад хандсан бөгөөд Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ий Б.Энхбаатар, Э.Сүхбат нарын бүрэлдэхүүнтэй багийг томилсон нь мэргэжлийн зэрэг дэвийн шардлага хангахгүй хоёулаа баклавар зэрэгтэй инженерүүд байсан. Ямар мэргэжилтнээр шинжээч хийлгэдэг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал 2017 оны 4 сарын 12-ны №7/083 дугаартай албан тоотоор шүүхэд зөвлөхдөө “БХБЯ-ны мэдээллийн санд бүртгэлтэй холбогдох мэргэжлийн Зөвлөх болон мэргэшсэн инженер, төсөвчинд хандах“ гэжээ. Шинжилгээ хийх обьектыг нь “Эрдэнэт ус “ ОНӨХК -ийхан бүрэн буулгаад доторхи тоног төхөөрөмжүүдийг нь аваад шугамуудыг нь Цагдаагийн орон сууцны барилгын узельд холбосон учир манай хийсэн зүйл алга болсон тухай шинжээч гэгдсэн хүмүүс шүүх хурал дээр нотлосон учир шинжилгээ хийх зорилго нь хэрэгжээгүй юм. Уг барилгыг 2010 онд ашиглалтад улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн ба энөөдрийн байдлаар 8 жил болсон учир Барилгын баталгаат хугацаа 3 жил гэсэн Барилгын тухай хуулийн 12.4-р заалтын дагуу манайтай хариуцлага ярих үндэслэлгүй байтал зориуд хамааруулаад байгаа нь ойлгомжгүй байна. 2012 онд шийдвэрлэсэн шүүгчийн 577-р захирамж, мөн прокурорын 2015 оны 5-301 -р тогтоол зэрэг тогтоол, захирамжуудаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчинтэй байгаа. Иргэний хуулийн 491-р зүйлийн 1-д зааснаар Аймгийн ............. бусдын үүргийг шударгаар гүйцэтгэсэн гэдэг үндэслэлээр 128,0 сая төгрөгийг нэхэмжилсэн нь хууль бус гэж үзнэ. Иргэний хуулийн 491-4,5,7-р заалтуудыг илт зөрчиж нэг талыг барьсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийгбүхэлд ньхүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “.............” ХХК 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамжид дурьдагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй байхад 2-28 дугаар байрны инженерийн шугам сүлжээг урьд хийснээс өөр байдлаар шийдэж шинээр угсралт хийсэн учираас “.............” ХХК өмнө нь яг ямар ажлыг хийж гүйцэтгэсэн, эсхүл хийж гүйцэтгээгүй эсэхийг шинжээч тогтоох боломжгүй болсон нь 2018 оны 03 дугаар сарын 01 -ны өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Анхбаатар, Э.Сүхбат нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчийг 100 хувь буруутай гэж үзэж 128.000.000 төгрөгийг бүрэн хариуцуулах үндэсгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 64 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Үндэслэл нь шинжээ Б.Анхбаатар, Э.Сүхбат нарын гаргасан дүгнэлтээр 2-28 дугаар байранд хийгдсэн ажлууд нь 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамжид дурьдсан ажлууд шинээр бүрэн хийгдсэн болохыг нотолдог. Хариуцагч ".............” ХХК-ийн захирал С.............. нь 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 577 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажлуудыг

хийж гүйцэтгээгүй гэдгээ өөрөө мэдүүлдэг ба түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь ............. 128.000.000 төгрөг гаргуулан хийж гүйцэтгүүлсэн ажпын зардлыг бус өөрөөр хэлбэл хийгдэх ёсгүй ажлыг хийж гүйцэтгэсэн, “.............” ХХК нь инженерийн шугам сүлжээний ажлыг чанарын шаардлага хангаж хийж гүйцэтгэсэн байтал дахиж хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй болно. Хариуцлага алдаж иргэдийг хохироож байсан компанийн хийх ёстой ажил Орхон аймгийн ............. аваарын сангаас хөрөнгө гаргаж “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-аар хийж гүйцэтгүүлсэн тул дээрх зардлыг “Эрдэн чандмань” ХХК-аас 100 хувь гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсгийг тус тусудирдлага болгон Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/шш2018/00401 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн ............. хариуцагч ............. ХХК-д холбогдуулан засварын ажлын зардал-128.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч “...Барилгын тухай хуулиар барилгын баталгаат хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 21 -нд дуусч түүнээс хойш дахин 3 жил өнгөрсөн байна. 2009 оноос 2010 оны өвлийг гэмтэл согоггүй өнгөрөөсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч ............. ХХК нь засварын ажлын хөлс -64.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас -64.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч ............. ХХКомпани нь тус сумын Зэст багийн 2-28 дугаар байрыг барьж ашиглалтанд оруулсан боловч инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгээгүй, тухайн шугам сүлжээнд олон удаа эвдрэл гэмтэл гарч байсны улмаас засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж Сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн № 577 дугаар захирамжийн дагуу хийгдэх тухайлбал “...тус сумын 2-28 дугаар байранд ХХУ-ны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2К гадна худгаас байрны оруулгын шугамыг ревиз тавьж цэвэрлэх боломжтой болгох, хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, нэмэлт усны насосны хэвиин ажиллагааг халаалт тавьсан хоино шалгаж хиих зэрэг ажлуудыГ хариуцагч компани хийж гүйцэтгээгүй учир тухайн байранд инженерийн шугам сүлжээг засч сайжруулах ажлыг шинэчлэн хийх шаардлагатай болсон байна. / хх-ийн 35-39 тал/.

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн ............. тус сумын Зэст багийн 2-28 дугаар байрны ашиглалтын нөхцөл байдал, оршин суугч болон мэргэжлийн байгууллагын санал, хүсэлтийн дагуу тус байрны инженерийн шугам сүлжээний засварын ажлын төсөвт өртөг-128.000.000 төгрөгөөр тооцсон тухай дүгнэлтийг үндэслэж 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн №А/346 дугаар ............. захирамжаар орон сууцны 2 дугаар хорооллын 28 дугаар байрны сантехникийг шинэчлэн засварлах ажилд 128.000.000 төгрөгийг Эрдэнэт сан дахь болзошгүй аваарын зардлаас санхүүжүүлж улмаар дээрх засварын ажлыг “Эрдэнэт ус ДТСГОНӨХКомпани хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан байна. / хх-ийн 53-87 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Эрдэнэт ус ХХКомпани нь 2009 онд 2-28 дугаар байрыг ашиглалтанд оруулснаас хойш буюу 3 жилийн дотор тухайн байрны инженерийн шугам сүлжээнд эвдрэл гэмтэл удаа дараа гарч байсан, тухайн байрны инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхдээ зохих стандартанд заасан материалаар хийж гүйцэтгээгүй болохыг зохих байгууллага шалгаж тогтоогджээ.

Хэдийгээр хариуцагч Эрдэнэт ус ХХК нь тухайн байрыг барьж ашиглалтанд оруулахдаа чанарын шаардлага хангаагүй материалаар инженерийн шугам сүлжээг хийж гүйцэтгэснийг засч залруулахгүйгээр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай Улсын комисс хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Орхон аймгийн ............. газраас нэхэмжилж буй инженерийн шугам сүлжээний засварын ажлын зардлыг 50 хувиар тооцож 64.000.000 төгрөгийг хариуцагч ............. ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөпн Оюунгэрэл, прокурор Мөнхтуяа нарын гаргасан "... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх гомдол, хариуцагч .............ийн гаргасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шинжээчийн ажлын хөлс болох 1 010 000 төгрөгийг шүүхийн зардалд тооцон гаргуулан өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.0рхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00401 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, хариуцагч С.............., прокурор Ц.Мөнхтуяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С..............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-Т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадпалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцопн талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                     Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ