2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12 191/ШШ2025/01310

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, Жижиг дунд ийн газар /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, ******* регистрийн дугаартай ******* овогт О.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Ж. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг дунд ийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай дүгээр тогтоол, ХХААХҮСайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай дугаар тушаалыг үндэслэн Жижиг, дунд ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж өр авлагыг Жижиг, дунд ийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 заалт, 30.2 дугаар зүйлд "... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж зохицуулсаны дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна.

******* ******* ХХК /*******/ нь Жижиг, дунд ийг хөгжүүлэх сангаас 2018.05.30-ны өдөр зээлийн болон барьцааны дугаартай гэрээ байгуулан 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан.

Тус компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг төлөөгүй тул зээлдэгчээс 2020 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн шүүгчийн 2020.09.11-ний өдрийн 101/Ш32020/ дугаартай захирамжжаар хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд ******* ******* ХХК /РД:*******/-ийн эцсийн өмчлөгч ******* ургийн овогт О.******* /*******/, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* ургийн овогтой Ж. /*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 

Жижиг дунд ийн газар нь ******* ******* ХХК, О.*******, Ж. нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2024 оны 12 дугаар сард шүүхэд өгсөн бөгөөд хариуцагч нар ирж уулзсан, оршин суугаа хаягаа тодорхой болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг дунд ийн газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, ******* регистрийн дугаартай ******* овогт О.*******, ******* регистрийн дугаартай ******* овогт Ж. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жижиг дунд ийн газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, О.*******, Ж. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Жижиг дунд ийн газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ******* ХХК, ******* регистрийн дугаартай ******* овогт О. *******, ******* регистрийн дугаартай ******* овогт Ж. нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасыг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.





ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ