| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/10033/И |
| Дугаар | 191/ШШ2025/01311 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01311
2025 02 12 191/ШШ2025/01311
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт Монголхүн ******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,708,739.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ******* *******тай ******* дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 13,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-R000842218 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 3,900,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.
М.******* нь зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 130 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ******* тоот зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 16,762,481.92 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 917,577.91 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөрт 23,130,73 төгрөг, нийт 17,703,190.56 төгрөг,
ЗГ-R000842218 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 3,786,286.61 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 216,596.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,666.18 төгрөг, нийт 4,005,549.13 төгрөг, нийт 21,708,739.69 төгрөгийг төлөөгүй байна.
Зээлдэгч М.*******гоос *******, ЗГ-R000842218 тоот гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 21,708,739.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч М.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч: ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Нөгөө талаас хариуцагч: М.******* харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
1.Нийтлэг үндэслэл
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЗГ-R000842218 дугаартай гэрээний зээлийн гэрээний төлбөрт нийт 21,708,739.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд гэрээний зорилго оршино.
2.Төлбөр төлөх хугацаа, хэлбэр
Талууд харилцан тохиролцож ЗГ-R000842218 тоот гэрээний зээлийн төлбөрт нийт 21,708,739.69 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:
2.1.1.Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тоот дансанд төлнө.
2.1.2.Мөн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн нийт дүн болох 21,708,739.69 төгрөгийг нэхэмжлэгчийн ******* ******* ХК-ийн тоот дансанд дараах хуваарийн дагуу төлнө. Үүнд:
2025.02.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 14,208,739.69 төгрөгөөр тус тус төлнө.
3.Хүлээх хариуцлага
3.1.1.Зээлдэгч нар энэхүү гэрээний үүргийн 2.1.2-т заасан төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр талууд харилцан тохиролцов.
4.Бусад
4.1. Энэхүү гэрээг байгуулсан нь талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, уг үүрэгт өөрчлөлт орох, үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй.
4.2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө.
4.3. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
4.4.Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй.
4.5.Энэхүү гэрээг талууд шүүхийн өмнө байгуулсан ба 3 хувь үйлдэж, талуудад тус бүр нэг хувь шүүхэд нэг хувийг өгөх ба эдгээр нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч М. холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 21,708,739.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,708,739.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025.02.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 14,208,739.69 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 21,708,739.69 төгрөг төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 266,494 төгрөгийн тал хувь болох 133,247 төгрөгийг хариуцагч М.*******, тал хувь болох 133,247 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч "******* *******" ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,494 төгрөгөөс үлдэх 133,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,708,739.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025.02.28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 14,208,739.69 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 133,247 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 133,247 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,494 төгрөгөөс үлдэх 133,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ