2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02313

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 191/ШШ2025/02313

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******2/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт Н.******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,147,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 05-нд ******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,170,000 төгрөгийн зээлийг 2.35 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 08 дугаар сарын 08-нд ******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,610,000 төгрөгийн зээлийг 2.35 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 01 дүгээр сарын 29-нд ******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,880,000 төгрөгийн зээлийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 11 дүгээр сарын 06-нд тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 530,000 төгрөгийн зээлийг 2.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,797,824 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,110,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 4,908,500 төгрөг төлсөн байна.

Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 21- нд ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 06-нд, ******* тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 24-нд тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 06-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 952,827 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 428,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 73,699 төгрөг, ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 859,806 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 398,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 64,961 төгрөг, ******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,293,353 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 567,532 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 80,659 төгрөг тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 286.190 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 117,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,753 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 5,147,382 төгрөгийг зээлдэгч Н.*******аас гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжинд 97,308 төгрөг төлсөн болно гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,147,382 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна.

Иймд хэргйг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 5,147,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 5,147,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 5,147,382 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дотор төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 5,147,382 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97,308 төгрөгийн тал хувь болох 48,654 төгрөгийг хариуцагч Н.*******гаас, тал хувь болох 48,654 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,308 төгрөгөөс үлдэх 48,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,147,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 5,147,382 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 48,654 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 48,654 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,308 төгрөгөөс үлдэх 48,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 


 

 

ШҮҮГЧ                                         Б.ЦОЛМОНГЭРЭЛ