| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2025/00315/И |
| Дугаар | 191/ШШ2025/02315 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02315
2025 03 20 191/ШШ2025/02315
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: өөрийн байр хаягт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* ******* овогт Л.******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30,301,731.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Л.******* нь 2024 оны 05 сарын 14-ний өдөр ******* *******тай ЗГ-R00050960 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, ******* тоот зээлийн данстай 30,530,000.00 төгрөгийн зээлийг, жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно.
Зээлдэгч Л.******* нь ЗГ-R00050960 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлгүй 136 хоног хугацаа хэтрүүлж, *******ыг хохироож байгаа бөгөөд Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2024 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд
Үндсэн зээлийн төлбөрт 28,344,063.81 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт 1,925,336.86 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,330.46 төгрөг
Нийт 30,301,731.13 /гучин сая, гурван зуун нэг, долоон зуун гучин нэгэн төгрөг, арван гурван мөнгө/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч Л.*******аас ******* *******тай байгуулсан ЗГ-R00050960 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 30,301,731.13 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******инд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Л.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Л.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,301,731.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.04.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05..15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 8,301,731.13 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Л.*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 30,301,731.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 30,301,731.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 30,301,731.13 төгрөгийг 2025.04.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 8,301,731.13 төгрөг тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 30,301,731.13 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 309,459 төгрөгийн тал хувь болох 154,729.5 төгрөгийг хариуцагч Л.*******аас, тал хувь болох 159,729.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,459 төгрөгөөс үлдэх 159,729.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 30,301,731.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 30,301,731.13 төгрөгийг 2025.04.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 8,301,731.13 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 154,729.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 154,729.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,459 төгрөгөөс үлдэх 159,729.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ