| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/09620/И |
| Дугаар | 191/ШШ2025/02316 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02316
2025 03 20 191/ШШ2025/02316
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт З.******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,023,540.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
З.******* нь 22,400,000 төгрөгийг ******* тоот зээлийн гэрээгээр жилийн 20.4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар Өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.
Тодруулбал ******* ******* нь зээлдэгчийн зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээ үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.
Банк нь 2024 оны 04 сарын 17-ны өдөр зээлдэгч З.*******ын ******* *******ин дахь ******* тоот дансанд 22,400,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 746,666.66 төгрөг, зээлийн хүүд 235,842.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 417.32 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч З.******* нь гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь Банктай байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 162 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ******* дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,653,333.34 төгрөг, 2024 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 2,327,306.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,899.98 төгрөг, нийт 24,023,540.09 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч З.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй З.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,023,540.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.04.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 4,023,540.09 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлнө.
Иймд эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч З.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 24,023,540.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 24,023,540.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 24,023,540.09 төгрөгийг 2025.04.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 4,023,540.09 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 24,023,540.09 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 278,068 төгрөгийн тал хувь болох 139,034 төгрөгийг хариуцагч З.*******аас, тал хувь болох 139,034 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,068 төгрөгөөс үлдэх 139,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 24,023,540.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг 24,023,540.09 төгрөгийг 2025.04.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 4,023,540.09 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 139,034 төгрөг, улсын орлогоос 139,034 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,068 төгрөгөөс үлдэх 139,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч З.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ