| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/03752/И |
| Дугаар | 191/ШШ2025/02370 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/02370
2025 03 21 191/ШШ2025/02370
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, ******* овогт А.******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,
Хариуцагч: хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,014,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн А.******* нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-т 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *******-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааны урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гардан авсан.
Ажил олгогч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй үйл ажиллагаа явагдахгүй, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, Баянзүрх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *******-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн.
Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх ёстой учраас хариуцагчаар татан буугдаж байгаа Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ыг татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай уулийн 77-р зүйлийн 1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлиийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхтэй-ийн 4-д орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Иргэдийн Төлөөпөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж хуульчилсны дагуу хариуцагчаар Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 НӨ.ААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал. уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан Баянзүрх дүүргийн Засаг дарга нарыг тодорхойлсон болно.
Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дундажаар тооцож, уг байгууллагад нийтдээ 10 жил 1 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлийн 82.1.4-д зааснаар 4 сараар нэхэмжилсэн болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ын ачигчаар ажиллаж байсан А.*******ын 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.3-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,014,092 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд хянагдаж буй А.*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хариуцагчийн төлөөлөгч З.******* 4 сарын дараа нэхэмжлэлийг гардуулснаас үүдэн дүүргийн 2025 оны төсөвт анхны нэхэмжлэлээр тэтгэмж суулгасан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй иргэн А.*******ын нэхэмжпэлтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй иргэн *******ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан бөгөөд иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч (БЗДЗД) З.Билгүүн миний бие шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг үндэслэн шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн засаг дарга нарт холбогдуулан 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,014,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 13,676,848 төгрөгөөр ихэсгэсэн байх ба тэрээр энэхүү шаардлагаас нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр татгалзсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.*******ын, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,014,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч А.*******ын, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,014,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 7,014,092 төгрөг төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 197,400 төгрөгийн тал хувь болох 98,700 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас, тал хувь болох 98,700 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,400 төгрөгөөс үлдэх 98,700 төгрөг, ихэсгэсэн шаардлагын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 121,555 төгрөг, нийт 220,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай З.******* олгосон итгэмжлэлд, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.*******т 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тус тус олгосон. /хх 38, 71/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******ын, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,014,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нар бүхэлд нь зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас улсын тэмдэгтийн хураамжид 98,700 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 98,700 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,400 төгрөгөөс үлдэх 98,700 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 121,555 төгрөг, нийт 220,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
|
|