| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/07048/И |
| Дугаар | 191/ШШ2025/07473 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/07473
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Мянгат овогт ******* ******* /рд:/-д холбогдох,
31,021,812 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* нь 2024 оны 11 сарын 19-ний өдөр ******* *******тай ЗГК000206195 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 32,760,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 29,662,083.18 төгрөг, зээлийн хүү 1,341,770.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,958.33 төгрөг, нийт 31,021,812.02 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* ХК-ийн 31,021,812 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, дараах хуваарийн дагуу төлнө. 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 4,021,812 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн зээлд 29,662,083.18 төгрөг, хүүд 1,341,770.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,958.33 төгрөг, нийт 31,021,812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 4,021,812 төгрөг, нийт 31,021,812 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.*******гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.******* 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 4,021,812 төгрөг, нийт 31,021,812 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,059 төгрөгөөс 156,529 төгрөгийг Сүхбаатарын дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, үлдэх 156,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ