| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0967/З |
| Дугаар | 128/ШШ2026/0388 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Чс х т” НҮТББ
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Гуравдагч этгээд: Н.Н, О.О
Маргааны төрөл: “1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Чс х т НҮТББ-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай Чс х т ТББ нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, буддын шашин бясалгал, сургалтын тийн чиглэлээр үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлийн дагуу 2008 онд Хан-Уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.7 га газрыг буддын шашны бясалгал, сургалтын тийн зориулалтаар ашиглах эрх авч, 16 жил тасралтгүй ашиглаж байна. Тус газартаа бид зориулалтын дагуу шашин ном, хүүхдүүдэд сурган хүмүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд олон зуун хүмүүст номын сургалт, ном айлтгал гэх мэт маш олон үйл ажиллагаа явуулж байсныг тухайн цаг үе болон одоо ч бидний хажууд байрлах хөршүүд, хүмүүс маш сайн мэднэ.
Саяхныг хүртэл буюу 2024 оны 9 дүгээр сар хүртэл бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал газрын маань кадастрын зураг мэдээллийн санд байхгүй болсон байна гэх мэдээллийг хөрш айлаас сонсож, энэ талаар манай газрыг хариуцдаг зохих байгууллага буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас очиж лавлахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байсныг олж мэдсэн. Үүнтэй холбоотойгоор тус газраас тухайн тушаалыг хуулбарлаж авсан болно.
Дээрх тушаалд манай байгууллагыг газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулаагүй гэх үндэслэлээр эрхийг минь дуусгавар болгосон байх бөгөөд ингэж дуусгавар болгохдоо манай байгууллагад Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй буюу ийм шийдвэр гарсан гэдгийг бид 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдсэн болно.
Газар ашиглах эрхийг минь дуусгавар болгосонтой холбоотойгоор бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр холбогдох захиргааны байгууллага болон шүүхийн байгууллагад хандахад Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны А/******* дугаартай маргаан бүхий тушаал нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгтэй байх тул дээрх тушаалыг хуулбарлан, байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан бидэнд гаргаж өгнө үү гэх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд гаргасны дагуу тус өдөр маргаан бүхий тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авч, шүүхэд дараах агуулгаар нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэх гомдлын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...., 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ... гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* тоот захирамж гаргахдаа манай байгууллагад мэдэгдэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу сонсох ажиллагааг хийхгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Маргаан бүхий тушаалд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгосон гэх үндэслэлийг заадаг бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахын өмнө ийм шийдвэр гарах гэж байгаа талаар болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр манай байгууллагатай холбоотойгоор мэдэгдэл ирсэн талаар мэдэгдэж, холбогдох тайлбар гаргах боломжоор хангасан бол манай байгууллагын эрх зөрчсөн шийдвэр гарахгүй байсан. Гэтэл cohcox ажиллагаа явуулахгүйгээр манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд гомдолтой байна.
Хариуцагчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлын тухайд:
Манай Чс х т ТББ нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу 2008 онд Хан-Уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.7 га газрыг буддын шашны бясалгал, сургалтын тийн зориулалтаар ашиглах эрх авч, 16 жил тасралтгүй ашиглаж байна. Тус газартаа бид зориулалтын дагуу шашин ном, хүүхдүүдэд сурган хүмүүжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд олон зуун хүмүүст номын сургалт, ном айлтгал гэх мэт маш олон үйл ажиллагаа явуулж байсныг тухайн цаг үе болон одоо ч бидний хажууд байрлах хөршүүд, хүмүүс маш сайн мэднэ. Анх ашиглах эрхийн гэрчилгээг 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар тушаалаар авсан бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу 2013, 2018 онуудад хугацааг нь сунгуулж байсан. Хамгийн сүүлийн гэрчилгээг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Гэтэл хуульд заасан хугацаа дуусаагүй байгаа буюу бид газраа зориулалтын дагуу ашигласаар байхад биднийг эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх үндэслэл зааж газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд гомдолтой байна.
2008 онд манай байгууллага нь газраа авсныхаа дараагаар тухайн газартаа сүм, гэр дуган, бясалгалын т барихаар төллөж 2012 онд тухайн сүм дуган, бясалгалын төө барьж үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн дуганд 21 дарь эх бурхан тэргүүтэй бурхдыг залж бүтээсэн бөгөөд сүсэгтэн олонд шашны үйл ажиллагаа түгээн дэлгэрүүлж байна. Улмаар бясалгалын ттэй холбоотойгоор 2016 онд өргөтгөлийн барилга барьсан ба тухайн барилгатаа бясалгалын үйл ажиллагаа явуулж байгаад 2022 онд тухайн хавийн буюу Хан-уул дүүргийн 11-р хорооны айл өрхүүдийн хүүхдийг сургалтад хамруулах үүднээс Боловсролын яам, Нийслэлийн Боловсролын хэлтэстэй гэрээ байгуулж Нийслэлийн Хүүхдийн 35 дугаар цэцэрлэгийн 2-р салбараар үйл ажиллагааг одоог хүртэл явуулж байна. Энэ хугацаанд дээрх гэрээг 2023, 2024 онуудад сунгаж цэцэрлэг, сургалтын байгууллагын үйл ажиллагаа явагдаж байхад хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд маш их гомдолтой байна.
Манай байгууллагыг газраа ашиглах явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгууллагаас сар бүр хяналт тавьж, холбогдох байцаагч нь хяналтын шалгалтын ажиллагааг явуулж бичиг баримт зөрчилгүй байна уу, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, мөн хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа эсэх гэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж, тогтмол хяналтыг тавьж ажилладаг, бидний зүгээс шаардагдах зшөөрөл, холбогдох бичиг баримтын зөрчилгүй бүрдэл гэх зэргийг өөрсдөөс шалтгаалах бүхий л үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж байсны дагуу гэрчилгээний хугацаагаа сунгуулж байсан. Мөн манай байгууллагын зүгээс дээрх тохижилт, бүтээн байгуулалт хийх зэргээр их хэмжээний зардал гаргасан бөгөөд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг х зарчмыг зөрчиж манай байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд гомдолтой байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ буюу хариуцагчийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Чс х т НҮТББ-аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон асуудлыг шүүхийн байгууллага эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч төрийн байгууллагаас бидний эрхийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар бүхий тушаалаар иргэн Д.О гэх хүний хүсэлтийн дагуу газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 3000 м2 болгон солбилцлын цэгийг өөрчилж, газар ашиглах эрхийн гэрчилгээнд иргэн Н.Н гэх хүнийг нэмж оруулсугай хэмээн шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, солбилцлын цэгийг өөрчилсөн гэх нэрийдлээр Д.О ашиглаж байсан газрыг Н.Н шилжүүлж, ингэж шилжүүлэхдээ манай байгууллагын ашиглаж байсан, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан газрын зарим хэсгийг бусдад шилжүүлж ашиглуулсан байх ба энэ нь хууль бус юм.
Тодруулбал ингэж солбилцлын цэгийг өөрчлөх нэрээр газар ашиглах эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт зэргийг зөрчиж байна. Ийнхүү Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар бүхий тушаал нь хууль бус байх бөгөөд энэхүү хууль бус тушаал нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаад маш их гомдолтой байна.
Иймд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Чс х т ТББ-ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.
Нэгдүгээрт: Байгаль орчны сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгох тухай ******* дугаар тушаалаар Чс х т" ТББ-д Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Зайсангийн аманд Буддын шашны бясалгал сургалтын тийн зориулалтаар 0.7 га газрыг ашиглах зориулалтаар олгосон байна.
Чс х т" ТББ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг /37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт/ заасан нөхцөлийг хангаагүй тул Чс х т ТББ-ын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёрдугаарт: Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх., 27.4-т Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна", 27.4.5-д цахим хэлбэрээр санал авах, 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна 43.3-т Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. 43.6-т Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно., 43.7-д Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно. гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хаягаар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсаар нийтэд мэдэгдэж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1335 дугаартай албан бичгээр Чс х т ТББ-д мэдэгдэж, Монгол шуудангийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1134 дугаараар УБ хот, ЧД, 1-р хороо, ***, ***4 тоот, утас , гэсэн хаяг, утсаар хүргүүлэхэд утсаа аваагүй, хаягаар очиход гэр эзэнгүй" гэсэн байна.
Чс х т ТББ-ын тоот улсын бүртгэлийн гэрчилгээ болон, Чс х т ТББ-ын дүрмийн 1.2-т УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ** тоот, утас , " гэсэн утас, хаягтай. Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны байршил: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ** тоот, утас , ", Эрхлэх үйл ажиллагаа : Ч ламын сүм музейн хадгалах, х, судлах, сурталчлах, сэргээн засварлах аждыг дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн байгаа нь нэхэмжлэгчийн албан ёсны хаяг, утасны дугаар бөгөөд хуульд заасны дагуу албан ёсны хаягаар хүргүүлж мэдэгдсэн байна.
Чс х т ТББ-ын газар ашиглах эрхийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* тушаалаар дуусгавар болгосныг мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гуравдугаарт: Чс х т ТББ нь Газрын тухай хуулийн 39.1.Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;, 40.1.6 дахь заалтыг /40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 14 жил 10 сар дараалан ашиглаагүй./ үндэслэн мэдэгдэл хүргүүлсэн. 35 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот албан бичгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Газар түрээслэн ашиглах гэрээ-г Ерөнхий боловсролын Күнз сургуультай авто зогсоол түрээслүүлэн ашиглаж байгаагаас харагдаж байна.
Чс х т ТББ гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 14 жил 10 сар дараалан ашиглаагүй, энэ талаар холбогдох төрийн байгууллагад мэдэгдээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд маргаан бүхий акт нь эрхийн зөрчилгүй захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд О.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Чс х т ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох захиргааны хэргийн улмаас миний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, тухайн газарт надтай холбоотой зүйл байхгүй болно. Хэрэг хянан шалгах үйл ажиллагаанд миний бие оролцох шаардлагагүй гэж үзэж байна. байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Гуравдагч этгээд Н.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу 2023 оны маргаан бүхий захиргааны акт ******* хүчингүй болгох шаардлагын хүрээнд 2008 оноос хойш газрыг зориулалтын дагуу ашигласан гэж байна. Үйл ажиллагаа явуулаад, өргөтгөлийн барилгаа бариад явахдаа Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийг зөрчиж барьсан учраас үл хөдлөх эрхийн гэрчилгээ гарахгүй, үүнтэй холбоотой компанийн заалтууд өөрчлөгдөх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна гэж харж байна. Газрыг зориулалтын бусаар ашиглаж байна гэж хариуцагч дурдлаа. Цэцэрлэгтэй холбоотой асуудал ярьж байна. Засгийн газрын шийдвэрээр цэцэрлэг байгуулах асуудал ярьсан юм шиг байна. Засгийн газрын шийдвэр энэ өргөтгөлийн барилга дээр цэцэрлэг ажиллуулъя гэдэг шийдвэр биш. Хоорондоо түрээсийн гэрээтэй. Хэрэгт авагдсан байгаа. Күнз сургуультай газрын тодорхой хэмжээний хэсгийг авто зогсоолын зориулалтаар түрээсийн гэрээгээр ажиллуулдаг. Түрээсийн гэрээнд юу дурдсан байна гэхээр жилийн 8 сая 500 мянган төгрөг гэж байна. 8 сая 500 мянган төгрөг нь Э.О хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрөөр бартер тооцогдоно гэдэг агуулгатай гэрээ хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч талаас зориулалтын дагуу ашиглагдаж байна гэж хэлж байгаа боловч өнөөдрийн байдлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасантай зөрчилдөж байна. Төрийн байгууллага бид нарт мэдэгдэх үүрэгтэй байсан гэж байна. Тухайн үеийн сайд нар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, байцаагч нар намайг энд байрладаг, үйл ажиллагаа явуулдгийг мэддэг байсан учраас надад мэдэгдэх ёстой байсан гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Ингэж тайлбарлах нь өрөөсгөл юм. Төрийн байгууллага хуулийн этгээдийг компанийн гэрчилгээнд дурдсан хаягаар хүргэх зохицуулалт байгаа. Үүний дагуу хүргүүлсэн байдаг. Хүргүүлэхэд хаяг дээрээ байхгүй, эзэнгүй байсан. Холбогдох утасны дугаарууд холбогдоогүй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах гэрээний холбогдох заалтууд буюу газар ашиглагчийн эрх үүрэгт заасан байгаа үйлдлүүдийг биелүүлээгүй байна. Чс х т НҮТББ-ын газар ашиглах гэрээ хэрэгт байхгүй байна. Шатсан гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Гэрээний драфт явдаг гэж ойлгож байна. Тус гэрээний 5.11-д газар ашиглах эрх хүчингүй дуусгавар болсон тохиолдолд ашиглаж байсан газрыг чөлөөлөх, нөхөн сэргээх, хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй, 5.13-д ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно, 5.16-д гэрээнд заасан албан ёсны хаяг, утас, мэйл, удирдлагад өөрчлөлт орсон тохиолдолд хуанлийн 14 хоногийн дотор Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд мэдэгдэх, 5.21-д энэ хугацаа дуусгавар болгохоос өмнө 30 хоногийн хугацаанд хүсэлтээ гаргах гэж гэрээний үүрэг байна. Гэрээнд заасан дээр дурдсан үүргүүдээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх асуудал яригдахгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
н.Н хувьд хэрэгт авагдсан баримтаар 3000 м.кв газрыг олгосон байгаа. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа Ч с х т НҮТББ-ын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Хажуугаар нь машин явах зам байгаа. н.Н олгосон газрын хэсэгт сургуульд зогсоол барихаар түрээсийн гэрээ хийгээд ашиглаад явж байгаа. Өнөөдрийг хүртэл н.Н газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Яагаад хийгээгүй гэхээр холбогдох дараа дараагийн төрийн байгууллагаас зшөөрлүүдээ авсны дараагаар газар дээр үйл ажиллагаа явуулна гэдэг байр суурьтай байгаа. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандах асуудал гарч байгаа. Маргаан бүхий нэхэмжлэлийн 2 дах шаардлага буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар санал байдаг. Тухайн саналд тодорхой бичсэн байдаг. 3000 м.кв газар бол зам дагуух хэсэг. Гэрчилгээгүй учраас үл хөдлөх хөрөнгө гэж хэлэхгүй байх. Сүм хийдийн байгууламж болон өргөтгөлийн цэцэрлэгийн байгууламж бол уул тал руугаа байгаа. н.Н хувьд бичиг цаасны ажил хөөцөлдөж байгаа. Ямар нэгэн дэд бүтэц холбогдоогүй байгаа. Санал болон н.О хүсэлт гаргасан. Энэ хүсэлтүүдийг үндэслээд гэрчилгээ олгогдсон. Албан бичигт тодорхой дурдсан байгаа. Хүсэлтээ гаргаад хүсэлтийн дагуу төрийн захиргааны байгууллага нь эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдээд 3000 м.кв газрыг олгосон гэж ойлгож байгаа. н.Н Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан. Хавтас хэрэгт авагдсан байгаа. н.Н ашиглах эрхтэй газар нь аялагч зшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих газар байгаа.
н.О н.Н нэмээд, талбайн солбицлыг өөрчлөх агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Үүнтэй холбоотой Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал дээр тодорхой байдаг. 3000 м.кв газрын солбицлыг бичээд судлах асуудал байдаг. Үүний дагуу шийдэгдсэн. н.Н газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ гарсан. Уг газар дээр Хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай архитектур төллөлтийн даалгавар батлуулсан. Энэ даалгаврыг батлуулахдаа Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, 2013 оны Улсын Их Хурлын 13 дугаар тогтоол зэрэг холбогдох норм, дүрмийн дагуу батлуулсан. Архитектур төллөлтийн даалгавар баталсны дараа М б ХХК-аар загвар зургаа боловсруулаад холбогдог гэрээнүүдийг хийсэн. Нийт 27 сая төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Загвар зураг, ажлын зургийн гэрээ хийсэн. Ажлын зураг зурагдаад явж байгаа. Барилга архитектур, барилга бүтээцтэй холбоотой асуудал байдаг учраас зургууд хийгдэж байгаа. Нийт 60 сая төгрөгийг өгсөн байгаа. Эскиз зураг батлагдаад гарахтай холбоотой дараа дараагийн процессууд, техникийн нөхцөл хүсэх, цахилгаан, дулаан, бохироо хаанаас авах гэдэг процессын ажлууд хийгдэж байгаа. Барилгын төсөл эхлэхдээ яадаг гэхээр үндсэн гүйцэтгэгч нартай уулзаад гэрээ контактаа хийгээд явдаг. Зохиогчийн хяналтын гэрээ батлагдсан зургийн дагуу ажил хийгдэж байгаа эсэх дээр хяналт хийгээд явдаг. Газраа зориулалтын дагуу ашиглахын тулд холбогдох захиргааны байгууллагуудаас зшөөрлүүдээ авдаг. 2025 оны 05 дугаар сарын 22-ны дугаар тушаалаар газар олгогдсоноос хойш Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг х зарчмын хүрээнд дараа дараагийн процесс хийгдээд явж байна. Нэхэмжлэгч талаас маргаантай газар байхад газар нэмж олгосон гэдэг асуудал ярьж байна. Дуусгавар болоод ямар нэгэн давхцал гэдэг зүйл байхгүй. Үүнтэй холбоотой маргаан үүсээд явж байгаа тохиолдолд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй. Маргаантай гээд газар олгохоос татгалзах хууль зүйн зохицуулалт байхгүй. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаад шүүх шийдсэн бол нэмэлтээр захиргааны байгууллага акт гаргахгүй байх. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон гэдгийг тодруулж хэлье. Өөрийн үүргийг биелүүлээгүйгээс болоод дуусгавар болсон асуудал байгаа. н.Н энэ газрын олгосноор барилга дээгүүр давхардуулаад олгосон байвал өөр асуудал. Гэтэл байгууламжийн эсрэг талд нь 3000 м.кв газрыг олгосон нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байна вэ. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чс х т НҮТББ-аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
Улмаар нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалаар ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсээс Чс х т /1064185/-д ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн байгууллагын 7077 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчид анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.7 га газрыг буддын шашны бясалгал сургалтын тийн зориулалтаар газар ашиглах эрх олгосон байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаар гэрчилгээнээс үзэхэд, уг гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон байх ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2027 он хүртэл 5 жилээр сунгасан гэж үзэхээр байна.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр барилга барьсан, шашны зориулалт бүхий сүм дуган барьсан, авто машины зогсоол бий болгосон, цахилгаан татсан, бохирын шугам татсан болох нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд:
a) Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч барилга барьсан, уг барилгад Нийслэлийн 35 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн 35 дугаар цэцэрлэгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Э.О нарын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээ, мөн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Сургалтын зориулалтаар ашиглах байр, анги, танхим түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэрэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтууд, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, уг үзлэгийн фото зургууд зэрэг баримтуудаар тодорхой тогтоогдож байна.
b) Уг маргаан бүхий газар дээр шашны зориулалт бүхий сум дуган барьсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд баригдах дуган хийдийн барилгын ажлын зураг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, уг үзлэгийн фото зургуудаар тодорхой тогтоогдож байна.
c) Мөн маргаан бүхий газарт нэхэмжлэгч нь авто машины зогсоол бий болгож газар тэгшилсэн болох нь мэргэшсэн төсчнөөр зохиолгосон Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22-р хороо ерөнхий боловсролын күнз сургуулийн орц болон автомашины зогсоолын ажлын төс, болон Зогсоолын зураг, Чс х т НҮТББ-ын удирдах злөлийн дарга Э.О болон Ерөнхий боловсролын күнз сургууль ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Газар түрээсээр ашиглах гэрээ, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн фото зургуудаар тогтоогдож байна.
d) Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт бохирын шугам татсан болон цахилгаан татсан болох нь Хот байгуулалт, хлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан акт, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн фото зургууд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тодорхой тогтоогдож байна.
5. Дээр тайлбарласан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид олгосон дугаар газар ашиглах гэрчилгээ, нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой хөрөнгө зардал гаргасан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг х гэж заасан хууль ёсны итгэл бий болсон байх ба сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаал нь хууль ёсны итгэлийг х зарчимд нийцэхгүй байна.
6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг зохицуулалт нь цаг хугацааны хувьд эхэнд түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, цаг хугацааны хувьд түрүүлж газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлнэ.
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс түрүүлж 2008 онд үүссэн болох хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогдож байх ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд эхэнд үүссэн байна.
7. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой хөрөнгө, зардал гаргасан, нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон байхад уг газар дээр бий болгосон нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
8. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой хөрөнгө, зардал гаргасан, нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон байхад уг газар дээр бий болгосон нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр дээрх 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/******* дугаар тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасантай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэлээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д дахь зохицуулалт нь цаг хугацааны хувьд эхэнд түрүүлж газар ашиглах эрх үүссэн этгээд давуу эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлнэ гэж дээр тайлбарласан.
Иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс түрүүлж 2008 онд үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой хөрөнгө, зардал гаргасан байхад уг газар дээр бий болгосон нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаалаар гуравдагч этгээд О.О, Н.Н нарт газар ашиглах эрх олгосон нь дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д нийцэхгүй байна.
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны т байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 12 дахь хэсэгт Зшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох; гэж заасан ба тус хуулийн 361 дүгээр зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны т байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг явуулах талаар, мөн тус хуулийн бусад зүйл заалтуудаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зшөөрлийг сонгон шалгаруулалтыг үндсэн дээр олгох талаар тодорхой зохицуулсан байна.
11. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 1 дэх заалтад ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж заасан байна.
12. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай гэрчилгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 7-д зааснаас үзэхэд иргэн О.О нь Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн аманд 0.12 га буюу 1209 м.кв хэмжээтэй газрыг ашиглах эрхтэй байсан болох нь тогтоогдож байна.
13. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаал болон Н.Н 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон дугаар газар ашиглах гэрчилгээнээс үзэхэд О.О ашиглах эрхтэй байсан 1209 м.кв газрын хэмжээг 3000 м.кв хэмжээтэй болгон 1800 м.кв газрыг шинээр нэмж, байршлыг Зайсангийн ам болгон өөрчилж зхөн Н.Н газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогдож байна.
14. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд 1800 м.кв хэмжээтэй газрын ашиглах эрхийг Н.Н шинээр нэмж олгож, газрын байршлыг Богдхан уулын ДЦГ-ын Нүхтийн амнаас Зайсангийн ам болгон шилжүүлсэн болох нь тодорхой тогтоогдож байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтууд болон нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Н.Н газар ашиглах эрх олгохдоо дээр тайлбарласан хуулийн зохицуулалтуудыг зөрчиж, газар ашиглах зшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон үйл баримт тогтоогдож байна.
15. Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай ******* тоот албан бичигт Иргэн О.От Богдхан Уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1209.26 кв.м газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалаар газар ашиглах зшөөрөл олгож, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглаж байх хугацаандаа хуулийн этгээдэд ашиглах эрхийг шилжүүлэх замаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах зааснаар хориглох үйл ажиллагаа байх тул хүсэлтийг уламжлах боломжгүй байна. гэсэн байна.
16. Мөн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.О (*******)-д аялагч зшөөрөл бүхий бусад хүн түр отолгох ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохин журмын дагуу барьсан орон байрыг ашиглах 1209.26 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, мөн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тушаалаар газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан. Иргэн О.О нь газар ашиглах эрхтэй газрын зшөөрөлдөө дээр иргэн Н.Н нэмэлтээр бичүүлэх, байршил сольж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ Хамгаалалтын захиргаанд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд солбицол бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/******* дугаар тушаалаар Чс х т ТББ-ын газар ашиглах эрх нь дуусгавар болсон хуулийн этгээдийн газартай давхцалтай байна.
Иймд иргэн О.О ирүүлсэн хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан судалж шийдвэрлэхийг хүргүүлж байна. гэсэн байна.
17. Дээрх Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ******* тоот болон ******* тоот албан бичгүүдээс үзэхэд уг албан бичгүүд хоорондоо зөрүүтэй төдийгүй тус албан бичгүүд нь Н.Н газар ашиглах эрх олгох нь хууль зөрчсөн, хуулиар хориглосон үйл ажиллагаа байна гэх агуулгатай байх ба үүнээс үзэхэд дээрх албан бичгүүд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаал алдаатай захиргааны акт болохыг нотолж байна.
18.Мөн хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хувийн хэрэгт газар ашиглах эрх эрх шилжүүлэх гэрээ /О.Оаас Н.Н шилжүүлсэн/ авагдсан байх ба үүнээс үзэхэд газар ашиглах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлсэн мэт харагдаж байх ба энэ нь уг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаал алдаатай захиргааны акт болохыг нотолж байна.
19. Учир газар ашиглах эрхийг шилжүүлэх талаарх зохицуулалт Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомжуудад байхгүй, газар ашиглах эрхийг шилжүүлэх гэсэн ойлголт газрын эрх зүйн харилцаанд байхгүй юм.
20. Иймд газар ашиглах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр олгох эрх хэмжээ Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны т байгууллагад буюу Сайдад байхгүй төдийгүй дээр тайлбарласан үндэслэлүүдээр сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаал алдаатай захиргааны акт болох нь илт тогтоогдож байх тул тус А/ дугаар тушаалаар О.О, Н.Н нарт газар ашиглах эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж заасан үндэслэлийг бий болгож байна.
21.Тодруулбал О.О, Н.Н нарт Богдхан уулын ДЦГ-ын Зайсангийн аманд байрлах газрыг ашиглах зшөөрөл олгох эрх зүйн үндэслэл үүсээгүй болох нь тодорхой байхад газар ашиглах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
22. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д ...Нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д хамаарахгүй гэж заасан тул сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлтийн тухайд:
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэнээ хариуцагч нотлоогүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлт, тайлбар үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч с х т НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Газар ашиглах гэрчилгээнд иргэн Н.Н нэмж, нэгж талбарын солбилцол өөрчлөх тухай А/ дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч с х т НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ