2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02457

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 191/ШШ2025/02457

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ******* ХК /рд *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суух, ******* овогт Б.******* /рд *******/,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт Б. /рд / нарт холбогдох,

 

Зээлийн г хугацаанаас өмнө цуцалж, ний үүрэгт 172,649,040.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,

-ний 2.1.18-д мөн ний 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, шимтгэлд төлсөн 1,400,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч нарын өмгөөлөгч А. /Ү№/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.******* (РД:*******), Б. (РД:) нар нь *******, ******* *******тай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоот , 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоот барьцааны -г байгуулан 140,000,000 /Нэг зуун дөчин сая төгрөг/ төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нар нь гээр хүлээсэн үүргээ 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс ний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.

2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тоот мэдэгдлээр үндсэн төлбөр 787,465.25 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,448,110.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,388.39 төгрөг, нийт 6,238,964.41 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон.

2023 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн тоот мэдэгдлээр үндсэн төлбөрт 3,404,969.87 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 18,296,669.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,872.89 төгрөг, нийт 21,742,512.51 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгосон.

Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч ний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан тоот " "-ний 10.2 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* *******ны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар г хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т "Зээлдэгч зээлийг нд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, нд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар г хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд үндсэн хүү, нд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн хуулийн 26.1-т "Зээлийн нд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ", 26.2-т ...зээл, хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан байна.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч *******" ХХК нь үйл ажиллагаа зогсоож, "******* ******* *******" ХК-тай нэгдсэн бөгөөд өөрийн бүхий л эрх, үүргээ "*******, ******* *******" ХК-д шилжүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь уг өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, "******* ******* *******" ХК нь тухайн үеийн " *******" ХХК-ийн зээлдэгч нараас ний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргав.

Зээлдэгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоот " -ний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээл 136,322,626.49 (Нэг зуун гучин зургаан сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин зурган төгрөг дөчин есөн мөнгө) төгрөг, үндсэн хүү 36,236,314.19 (Гучин зургаан сая хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун арван дөрвөн төгрөг арван есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 (Тавин найман мянга есөн зуун ерэн есөн төгрөг наян дөрвөн мөнгө ) төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 31,500 (Гучин нэгэн мянга таван зуун) төгрөг.

Зээлдэгч Б.*******, Б. нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* *******ны зүгээс гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1. *******, ******* *******ны зүгээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоот " "-г нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцлаж, зээл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 172,649,040.52 /Нэг зуун далан хоёр сая зургаан зуун дөчин есөн мянга дөчин төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж *******, ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Б.*******, Б. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тоот " -гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, No тоот " барьцааны -гээр барьцаалсан Б.*******н өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахар шийдвэрлэж өгнө үү.

Зээлдэгч Б.*******н зээлийг хойшлуулсэн эсэх талаарх баримт ******* ******* ******* ХК-д байхгүй буюу ямар нэгэн нэмэлт байгуулагдаагүй байна гэжээ. /хх 1-3, 66/

 

2. Хариуцагч Б.*******, Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* *******наас 2023 оны 11-р сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие Б. нь нөхөр Б.******* хамтран зээлдэгч болон *******тай 2020 оны 03-р сарын 10-ны өдөр байгуулж 140.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай 18.0 хувийн хүүтэйгээр зээлсэн нь үнэн болно. Тус нд Б.******* нь үндсэн зээлдэгчээр, миний бие Б. нь хамтран зээлдэгчээр оролцсон байдаг боловч ний эргэн төлөлтийг сар бүрийн төлөлтийг Б.******* нь *******ны тоот данснаас хугацаандаа төлдөг байсан. 2020 онд дэлхий даяар ковид-19 цар тахал тархаж манай улс ч мөн цар тахалын хор нөлөөг бууруулах, тархалтыг зогсоох үүднээс хөл хорио тогтоосны улмаас ажил хийж орлого олох боломжгүй болсон.

Улс орон даяар хүнд нөхцөл байдал үүсснийг харгалзан төр засгаас хариу арга хэмжээ болгон Коронавируст халдвар овид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлаж зээлдэгч нарт төлбөрийг хойшлуулах боломжийг олгосон байдаг. Гэсэн хэдий ч бид төлбөрийг хойшлуулсан юм чинь гэж санаа амралгүй тодорхой хэмжээнд хүүг бус үндсэн төлөлтийг хийж ирсэн. Гэтэл тухайн үед төлсөн төлбөрийг хүүнд суутгасан байгаа нь тооцоололоос харагдаж байна.

Зээлийн тооцооллыг зөв хийж гаргаж өгснөөр төлбөрийг төлөх боломжтой болно. Учир нь миний бие зээл хойшлуулах хүсэлтийг өгч улмаар төлөлт хойшилсон гэж эдийн засагч нь мэдэгдэж байсан. Энэ хугацаанд хүү зогсох үеийн боломжийг ашиглаж үндсэн төлөлтийг төлсөн хэдий ч үндсэн төлөлтөөс огт багасахгүйгээс гадна ковидын үед ч хүү зогсоогүйгээр 2022.05.11-ний өдөр төлсөн 19,978,971.24 төгрөгийг, 2022.05.24-ний өдөр төлсөн 7,740,307.25 төгрөгийг, 2023.01.24-ний өдөр төлсөн 7,487,585.06 төгрөгийг тус тус төлөлтөөс өөр аргачлалаар бодож хүү рүү шингээсэн байна.

Банкнаас зээл авсан бол төлбөрийг, хүүгийн хамт төлөх үүрэгтэй боловч тухайн үед цар тахлын улмаас эдийн засгийн хувьд эргэн төлөлт хийхэд нөхцөл байдал хүнд байсан. Тухайн үед *******тай байгуулах үед ипотекийн зээлд хамруулна гэсэн боловч ******* ******* ******* ******* ХК-тай нийлсэн.

*******ны шинжээчийн дүгнэлтээр үндсэн зээл 136,322,626.49 төгрөг, үндсэн хүү 36,236,314.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөг, нийт 172,617,540.51 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн.

Нэгэнт зээл авсан, хүчин төгөлдөр, төлбөр дуусгавар болоогүй, төлж дуусаагүй, шинжээчийн дүгнэлт гарсан байгаа тул үйлчлүүлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин барьцааны гээр барьцааны зүйл болсон орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр төлбөрийг төлөх бодолтой гэж хэлсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр яаралтай төлбөрөө төлж дуусгах саналтай байгаа гэдгийг уламжилсан болно гэв. /хх 56/

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч А. шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.******* хамтран зээлдэгч Б. нар нь *******тай 2020 оны 03-р сарын 10-ны өдөр тоот " " байгуулсан. Тус гээр 140.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай 18.0 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд тухай ний 2.1.18-д Зээл олгосны шимтгэл-Зээл олгосны шимтгэлд Зээлийн үнийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх Зээлдэгчийн зүгээс Банкинд төлсөн шимтгэлийг, Уг шимтгэл, хураамжийг Зээлдэгчийг Банкан дахь Харилцах данс руу шилжүүлэн Зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авах эсхүл Зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээр төлнө мөн ний 3.4.1-д Зээлдэгч зээл олгосны шимтгэлд Зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг Банканд төлнө. Уг шимтгэлийг зээлдэгчийн *******ан дахь дансруу шилжүүлсэн Зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авна. Эсхүл зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээс төлсөн байна гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч нараас урьдчилан төл хэмээн ******* шаардсан учир зээл авахын тулд аргагүйн эрхэнд шимтгэлийг 1 хувийг урьдчилан төлсөн болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээл төлбөр тооцооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т "Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд *******, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина гэж заасны зөрчиж зээл олгосны шимтгэлд хариуцагч нараас 1,400,000 төгрөгийг төлүүлсэн байна. Бодит байдалд *******наас зээл олгохдоо бичиг цаасны зардал гарсан болохоос 1,400,000 төгрөгийн бодит зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд уг шимтгэлтэй холбоотой зохицуулалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн талдаа хор хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтад хамаарч байна.

Банкны зүгээс дээрх нд шимтгэл ноогдуулах тухай заалт нь Иргэний хуулийн 202.2.5-д харшилж байна. Зээл олгосны нэмэлт зардал яагаад 1,400,000 төгрөг болох нь тодорхойгүй байна. Зээлдэгч бүх баримт бичгээ нотариатаар батлуулсан, барьцааг улсын бүртгэлд тэмдэглүүсэн зардлаа өөрөө төлдөг. Харин ******* зээл олгох талаар судалгаа хийж, зээлдэгчийн эдийн засгийн чадавхийг үнэлдэг. Үүнд зээлдэгчийн барьцаа хөрөнгийг үзэх, улсын бүртгэлийн лавлагаатай танилцах, баримт бэлтгэх, хувилах зэрэг зардал багтана. Гэсэн ч энэ нь үнийн дүнгийн 1%-тай дүйцэх эсэх нь эргэлзээтэй.

Тиймээс ******* гарсан бодит зардлаас ангид зөвхөн манай зээл бус бүх зээлээс ижил хэмжээний шимтгэл авах нь үйлчлүүлэгч талд хохиролтой ний нөхцөл гэж үзэж байна. Банк нь Бүх материалд яг адилхан ажиллагаа хийдэг бүх зээлдэгч нарт ний нөхцөлүүдийг урьдчилан бэлдэж байнга хэрэглэдэг учир хүндрэлтэй ийм их хэмжээний зардал гарах ажил огт хийдэггүй болно.

Банкны шимтгэл нь бодит зардалтайгаа нийцсэн байна гэдгийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон бол стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу болгонд 1 хувийн шимтгэл тооцож байгаа нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

*******ны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17- ны өдрийн тоот тушаалаар "Ипотекийн үйл ажиллагааны журам"-д шимтгэл авна, шимтгэлийн хэмжээ 1 хувиас хэтрэхгүй байна, уг шимтгэлийн зарцуулагдах зүйлийг тусгасан байдаг. Гэхдээ энэ байгуулагдахад бодит зардал хэд болсон талаарх тоо хэмжээг нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-иас гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл бүрдүүлбэр хийх, канон, бичиг цаасны асуудлыг тодорхойлоогүй байж шимтгэл авсныг хууль бус гэж үзэж байна.

ний 2.3.1 нь хуульд нийцээгүй тул ний энэ заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагавар болох 1,400,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн *******наас шимтгэлтэй холбоотой асуудлаар нууцын зэрэглэлд оруулж шалгалт явуулсан байсан. Гэхдээ дотоод журамд энэ шимтгэлийг хэрхэн тусгасан талаар шалгалт явуулсан болохоос энэ хэрэгт хэрхэн тооцсон талаарх шалгалтыг явуулаагүй тул энэ хэрэгт шууд хамааралтай биш юм. ******* ******* ******* ХК-аас зээл олгосонтой холбоотой бодит зардлын тооцоотой холбоотой баримт ирүүлээгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасан гэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан ний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэх боловч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах 6 жилийн хугацаа бас яригдах учиртай. Үндсэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэж байгаа тохиолдолд үндсэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн ойлголт байхгүй.

Иймд " "-ний 2.1.18-д " мөн ний 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,400,000 төгрөгийг гаргуулах шаардах эрх нээлттэй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. /хх 145/

 

4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******, ******* ******* ХК-аас Б.*******, Б. нартай байгуулсан тоот " "-г хугацаанааас нь өмнө цуцлуулж, ний үүрэг болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 172,649,040.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Хариуцагч Б.*******, Б. нар нь тоот " -ний шимтгэлд төлсөн 1,400,000.00 төгрөгийг "*******, ******* ******* ХК-аас буцаан гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан.

1.Зээлийн шимтгэл хууль зүйн үндэслэлтэй тухай

Төв *******ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт ******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, *******ны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор ******* байгуулах зөвшөөрөл болон *******ны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, *******ны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж хуульчилсан.

Дээрх хуульд заасны дагуу *******ны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоот тушаалаар "Ипотекийн үйл ажиллагааны журам"-ыг баталсан. Ипотекийн үйл ажиллагааны журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Ипотекийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна" гэж ипотекийн зээлд хамаарах шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон. Энэхүү шимтгэлд дараах зардлыг оруулсан. Үүнд: 1. Зээл үүсгэх харилцаа, 2. Зээлийн өргөдөл, 3. Баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, 4. Барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, 5. Зээлийн түүхийн судалгаа, 6. Шуудан, холбоо, 7. Нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, 8. Хугацаа сунгасны шимтгэл гэсэн зардлууд тус тус багтахаар байгаа бөгөөд энэ журам хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өөрөөр хэлбэл, Банк нь зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгаа, шинжилгээ хийх, барьцаа хөрөнгийг үнэлэх, хүсэлтийг хянах, шийдвэр гаргалт, эргэн хяналт харилцагчид мэдээлэл хүргэх, төрийн байгууллагын бүх төрлийн лавлагааны төлбөр болон бичиг хэргийг зардлыг тооцоолон тус шимтгэлийг тогтоодог.

******* Хөгжлийн ******* ХК болон Б.*******, Б. нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тоот " " байгуулагдсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зориулалт хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ. гэж, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, үйл ажиллагаа эрхлэх эрх бүхийн хуулийн этгээдээс олгох үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гээд, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк иргэн, хуулийн этгээдийн өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд хүүг өөрөө тогтооно гэж тус тус заасан.

Дээр дурдсан хууль болон журмын дагуу *******ны Гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар "Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-г баталсан. *******ны 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн No тоот тушаалын хавсралтаар дугаар тушаал болох Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д өөрчлөлт оруулсан. тоот тушаалын хавсралтын 1 дүгээр зүйлд зээл олгосны шимтгэлийг 1.0 хувь байхаар зохицуулжээ.

тоот " -ний 2 дугаар зүйлийн 2.1.18 дахь заалтад "Зээл олгосны шимтгэл - Зээл олгосны шимтгэлд Зээлийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх Зээлдэгчийн зүгээс Банкинд төлөөх шимтгэлийг. Уг шимтгэл, хураамжийг Зээлдэгчийн Банкин дахь Харилцах данс руу шилжүүлэн Зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авна эсхүл Зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээр төлнө гэж, мөн ний 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх заалтад Зээл олгосны шимтгэл: Зээлдэгч нь Зээл олгосны шимтгэлд дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг Банкинд төлнө. Уг шимтгэлийг Зээлдэгчийн Банкин дахь дансруу шилжүүлсэн Зээлийн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авна эсхүл Зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээр төлсөн байна гэж зохицуулсан.

Ипотекийн үйлчилгээний зардлыг шингээсэн шимтгэлийг ******* өөрөө тогтоож, ндээ тусгах замаар зээлдэгчээр төлүүлэх үйл ажиллагаа нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа байх бөгөөд *******, ******* *******" ХК-аас Б.*******, Б. нартай байгуулахдаа зээл олгосны шимтгэл" гэж 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг суутган авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн, Ипотекийн 1 хувийн шимтгэл хуулийн үндэслэлтэй эсэх талаар *******анд шалгуулахаар хүсэлтийг илгээсэн. *******ны 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр хариуг ирүүлсэн. тоот албан бичигт дурдсанаар шалгалтад хамрагдсан *******уудын мэдээлэл, баримтаас харахад ******* шимтгэл, Хураамжийн хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тогтоож байна гэжээ.

Дээрхээс дүгнэвэл, "*******, ******* *******" ХК нь хууль болон журамд заасны хүрээнд зээл судалсны шимтгэлийг тогтоож, нэхэмжлэгч нараас зээл судалсны шимтгэл авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж тус тус заажээ.

Иргэн, хуулийн этгээд хэн аль нь эрх нь зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, эсхүл гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлага үүсдэг. Энэ үеэс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Өөрөөр хэлбэл, шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхэлдгээрээ онцлогтой.

Дээрхээс үзвэл, Хариуцагч Б.*******, Б. нар нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан тоот -ний шимтгэлд төлсөн 1,400,000.00 төгрөгийг "*******, ******* *******" ХК-аас буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхэд гаргах ёстой байтал 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу Б.*******, Б. нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх157-159/

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, ******* ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий 2020.09.09-ны өдрийн дугаар тодорхойлолт, орон өргөдөл, ******* болон Б.*******, Б. нарын хооронд 2020.03.10-ны өдөр байгуулагдсан орон , эргэн төлөлтийн хуваарь, мөн өдөр талуудын хооронд байгуулагдсан орон барьцааны , барьцаалбар, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204099680 дугаарт бүртгэгдсэн  хаягт байршилтай, 95 мкв талбайтай, гурван өрөө, орон зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.03.10-ны өдрийн Зээлийн батлан даалтын , зээл хүүгийн тооцоолол, 2022.10.24, 2023.09.22-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл, төлбөрийн баримт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.02.27-ны Х. олгосон итгэмжлэл, дансны хуулга,орон ний хувийн хэргийн хуулбар, хариу тайлбар /хх 1-31,63-65, 88-126, 157-164/

5б. Хариуцагч нараас ирүүлсэн: Б.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.гаас 2024.01.30-ны өдөр, Б.*******гэээс 2024.02.19-ний өдөр Э.д тус тус олгосон итгэмжлэл, Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, Э. болон өмгөөлөгч Э. нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх , сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 39,48-49, 55-56,68, 145-147/,

5в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: *******ны шинжээчийн дүгнэлт, төлбөрийн нэхэмжлэх /хх 191-200/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Хөгжлийн ******* ХК нь хариуцагч Б.*******, Б. нарт холбогдуулан, г хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 136,322,626.49 төгрөг, үндсэн хүү 36,236,314.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 31,500 төгрөг, нийт 172,649,040.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан -ний 2.1.18-д мөн ний 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, шимтгэлд төлсөн 1,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

3. ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улсын бүртгэлээс хасч, түүний эрх, үүрэг, хариуцлагыг ******* Хөгжлийн ******* ХХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий 2020.09.09-ний өдрийн дугаар албан бичгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн бусадтай байгуулсан ний үүргийг шаардах эрхтэй. /хх 7/

 

4. Зээлдүүлэгч ******* ХХК болон зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б. нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр № дугаартай байгуулагдсан, энэхүү гээр зээлдүүлэгч нь 140,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 15 жил буюу 180 сар 2035 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, орон сууц худалдан авах зориулалттай зээлдүүлэх,

зээлдэгч нь зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд ний үүрэг биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор ний 3.2, 3.3-т тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, , эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 10-14/

4а. Гэрээний оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн ний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр нд гарын үсэг зурсан, гээр хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд нд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд ний үүрэг шаардахаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу гээр *******, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь нд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, нд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

4б. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан байгуулагдсан, тэдний хооронд ний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

 

4в. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т:Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ний зээлдэгч Б.*******, Б. нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

5. Талууд ний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №ОСБГ2101/200310 дугаартай орон барьцааны гээр:

-хариуцагч Б.*******н өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204099680 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн 95 мкв талбайтай, гурван өрөө, орон зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурдсан үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож байгуулжээ. /хх 15-18/

 

5а. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны г бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны г нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

5б. Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны г бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзнэ.

 

5в. Үүнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасны дагуу ний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгч нь ний зүйл 140,000,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчид олгосон,  эргэн төлөлтийн хуваарь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн, зээлдэгч нь ний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,902,409.5 төгрөг төлсөн нь зээл, хүүгийн тооцоолол, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 23, 197-198/

 

6а. Талууд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ний хугацааг 180 сар гэж тохирсон, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар ний гол нөхцөл гэж үзнэ.

 

6б. Зээлдэгч нь нд заасан төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр ний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь ний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

6в.Талуудын хооронд байгуулагдсан ний 10 дугаар зүйлийн 10.2-т Зээлдэгч гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд Банк г цуцалж, зээл, хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ, 10.2.2-т Зээлийн гээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн гэж заасан. /хх 12/

 

6г. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан эргэн төлөлт 2023 оны 01 сараас эхлэн зөрчигдсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг 2022.10.24, 2023.09.22-ны өдөр тус тус зээлдэгчид мэдэгдэж байсан, ийнхүү мэдэгдснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд эргэн төлөлт хийгээгүй байгаа зэрэг байдлаас үзэхэд зээлдэгч нь гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд зээлдүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна. /хх 24-25/

 

7. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба хариуцагч нар зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

7а. Үүнээс үзэхэд хариуцагч нар гээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй гэж үзнэ.

 

8. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч нд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр нд зааж болно. Банк, үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг нд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, нд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар г хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд үндсэн хүү, нд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

8а. Хариуцагчийн хүсэлтээр төлөлт, үлдэгдлийн талаар *******-ыг шинжээчээр томилсон, шинжээчийн дүнэлтэд ...зээлдэгчийн ний үүргийн биелэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хянаж үзэхэд нийт 136,322,62649 төгрөгийн үндсэн зээл, 36,236,314.18 төгрөгийн үндсэн хүүгийн төлбөр болон 58,599.84 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус төлөгдөөгүй бөгөөд нийт 172,617,540.51 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна гэжээ. /хх 191, 194-198/

8б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2Зээлдэгч зээлийг нд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, нд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар г хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд үндсэн хүү, нд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

8в. Зээлдэгч нар ний үүргийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь г цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан ний 10 дугаар зүйлийн 10.2.2-т зааснаар г цуцлах шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр г цуцалж, цуцлах хүртэл хугацааны ний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

8г. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 31,500 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. /хх 26/

 

9. Иймд хариуцагч Б.*******, Б. нараас ний үүрэгт үндсэн үлдэгдэл 136,322,626.49 төгрөг, зээлийн үндсэн хүү 36,236,314.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөг, наториатын зардал 31,500 төгрөг, нийт 172,649,040.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

10. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар ний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох

-хариуцагч Б.*******н өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204099680 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай, 95 мкв талбайтай, гурван өрөө, орон зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул хариуцагч Б.*******, Б. нар ний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

11. Б.*******, Б. нар талуудын хооронд байгуулагдсан -ний 2.1.18, 3.4.1-д заасан нэг хувийн шимтгэл авах эрхтэй гэснийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, шимтгэлд төлсөн 1,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын үндэслэлээ...Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон, шимтгэлийн зарцуулалт тодорхойгүй гэж тайлбарласан.

 

12. ******* ******* ******* ХК нь татгалзлын үндэслэлээ ...ний дээрх заалт хуульд нийцсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

13. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

14. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан № дугаартай -ний 2.1.18, 3.4.1-д Зээлдэгч нь зээл олгосны шимтгэлд дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэлийг *******инд төлнө. Уг шимтгэлийг зээлдэгчийн *******ин дахь данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгээс үл маргах журмаар суутган авна эсхүл зээлдэгч урьдчилан өөрийн эх үүсвэрээр төлнө гэж заасны дагуу зээлдэгч нь 1,400,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлдүүлэгчийн дансанд шилжүүлсэн, зохигч үүнтэй маргаагүй. /хх 132/

14а.Төв *******ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1******* хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, *******ны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор ******* байгуулах зөвшөөрөл болон *******ны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, *******ны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж заасан.

 

14б.*******ны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоот тушаалаар "Ипотекийн үйл ажиллагааны журам"-ыг баталж, уг журмын 9 дүгээр зүйлийн 9.1 "Ипотекийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна" гэж, энэхүү шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан, холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн зардал багтахыг заасан байна.

 

14в.Үүний дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар "Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-ийг баталсан, уг тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд өөрчлөх оруулах тухай тушаал, түүний хавсралтаар зээл олгосны шимтгэл 1.0 хувь гэж өөрчлөлт оруулжээ. /хх 160-161/

 

14г. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн нд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй, 13 дугаар зүйлийн 13.5-т Хадгаламжийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг *******, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина, 21 дүгээр зүйлийн 21.3-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг *******, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж тус тус заасан.

 

14д. *******ны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам шинэчлэн баталж, журмын 4.1-т Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл хэмжээг ******* өөрөө тогтооно, 4.2-т Банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг нд заавал тусгана, 4.3-т Зээл, хадгаламжийн нд тусгаагүй шимтгэл, хураамжийг харилцагчаас шууд болон шууд бусаар төлүүлэхийг хориглоно гэжээ.

 

14е. Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, талууд орон сууцын ний 2.1.18 болон 3.4.1-т зээлдэгч нь дүнгийн 1.0 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байгаа нь дээр дурдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцсэн гэж үзэх тул уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

 

15. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай бөгөөд зээлдүүлэгч нь зээл олгосны шимтгэлд зээлдэгчээс төлсөн 1,400,000 төгрөгт ямар, ямар үйлчилгээний зардал багтсан болох, эдгээр үйлчилгээ тус бүрт зардлыг хэрхэн зарцуулсныг баримтаар нотлох үүрэгтэй.

 

15а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдүүлэгч нь дүнгийн 1.0 хувьтай тэнцэх шимтгэл 1,400,000 төгрөгийн зарцуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул тэрээр шимтгэлд зээлдэгчээс шилжүүлсэн 1,400,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй, тодруулбал тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй юм.

 

15б. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ингэснээр хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэж тодорхойлсон байх ба үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсантай холбоотой хөөн хэлэлцэх тусгай хугацааг хуулиар тогтоогоогүй тул тус шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасантай нийцэхээр байна.

 

16. Иймд ******* ******* ******* ХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан -ний 2.1.18 болон 3.4.1-д заасан дүнгийн 1.0 хувийн шимтгэл авах эрхтэй гэснийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, хариуцагч Б.*******, Б. нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

******* ******* ******* ХК-иас 1,400,000 төгрөг гаргуулан Б.*******, Б. нарт олгож шийдвэрлэв.

 

17. Хариуцагчийн хүсэлтээр *******наас шинжээч томилогдон дүгнэлт гаргасан, шинжээчийн ажлын хөлс 768,035.71 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн, хариуцагч нь уг хөлсийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. /хх 199/

 

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,091,395.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37,350 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгож, шинжээчийн зардал 768,035,71 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан *******ны хянан шалгагч, улсын байцаагч Т. /******* Хөгжлийн ******* дах /-т олгож,

нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,091,395.3 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т заасантай тус тус нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, Б. нараас ний үүрэгт үндсэн үлдэгдэл 136,322,626.49 төгрөг, үндсэн хүү 36,236,314.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,599.84 төгрөг, наториатын зардал 31,500 төгрөг, нийт 172,649,040.52 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******, Б. нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

-хариуцагч Б.*******н өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204099680 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн тоот хаягт байршилтай, 95 мкв талбайтай, гурван өрөө, орон зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т заасныг баримтлан, ******* ******* ******* ХК-д холбогдох, талуудын хооронд байгуулагдсан -ний 2.1.18, 3.4.1-д заасан 1.0 хувийн шимтгэл авах эрхтэй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, Б.*******, Б. нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ******* ******* ******* ХК-иас 1,400,000 төгрөг гаргуулан Б.*******, Б. нарт олгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,091,395.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 37,350 төгрөг гаргуулан хариуцагч Б.*******, Б. нарт олгож,

хариуцагч Б.*******, Б. нараас шинжээчийн зардал 768,035,71 төгрөг гаргуулан *******ны хянан шалгагч, улсын байцаагч Т. /******* Хөгжлийн ******* дах /-т олгож,

нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,091,395.3 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ