2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02493

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 191/ШШ2025/02493

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт Ц.******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт С.******* /рд:*******/,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт С.******* /рд:*******/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,773,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. /Ү№/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуун нар оролцов. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Э.ы хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.******* миний бие нь С.*******, С.******* нарыг ТҮЦ ажиллуулж эхэлснээс нь таньж мэддэг болсон. Тэд зарах тамхиа блокоор, ундаагаа жижиг тэргээр зөөдөг байсан тул маш хөдөлмөрч хүмүүс байна гэж бодож байсан тул мөнгө зээлдүүлээч гэж удаа дараа гуйхад нь өрөвдөж зөвшөөрсөн. Ингээд дараах мөнгийг зээлдүүлсэн.

1. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, дансаар шилжүүлсэн.

2. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож,

3. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, зээлдэгч нарын худ Өмнөд Солонгос улс руу ажил хийхээр явахад зориулж замын зардалд зориулж,

4. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, Тамхины үнэ нэмэгдлээ гэж тайлбарлан тамхи худалдан авахад зориулж,

5. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, бага хүүгийн их сургуулийн төлбөрт зориулж,

6. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, том хүүгээ дагуулж ирж Хятад улсаас бараа татаж авч байгаа гаалиас бараагаа авна гэж зориулж,

7. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож,

8. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож,

9. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, ундаа усны үнэ нэмэгдэх гээд,

10. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, ундаа усны үнэ нэмэгдэх гэж байна гээд,

11. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 650,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож,

12. 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, ундаа усны үнэ нэмэгдэх гээд,

13. 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож, 500,000 төгрөгийг бэлнээр, 1,000,000 төгрөгийг дансаар,

14. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүү тооцож,

15. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр С.******* нь эхнэрийн төрсөн өдөр болж байна бэлэг өгөх хэрэгтэй байна гэж тайлбарлан надаас 2 ширхэг алтан бөгж 1,491,000 төгрөгөөр бодож зээлээр авсан.

16. 2023 оны 02 сард Апликейшнээс зээлсэн 800.000 төгрөгийн зээлийг нь мөнгө зээлдүүлж хааж өгсөн. Үүнийг тооцоо хийж дуусгасан.

17. Нараа гэж хүнээс өдрийн зээл авсан тэр зээлээ хаагаад шинэ ТҮЦ ажиллуулах бараа татах мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд зээлсэн. Одоо ямарч өр зээл байхгүй 2023 оны 03 дугаар сарын 29-нд С.*******, С.******* нар нь 3,358,000 төгрөгийг зээлж авч "2 ТҮЦ ажиллуулсан.

Зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгдэхгүй, мөн дахин мөнгө зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг баталгаажуулан бичгээр байгуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нийт 19,655,900 төгрөгийг харилцан тохиролцож 176 хоногт өдрийн 112,200 төгрөгөөр тогтмол төлж барагдуулахаар харилцан тохирсон.

Гэтэл бүтэн сайн өдөр ТҮЦ-нд орлого ордоггүй тул нэг өдрөө хасъя гээд өдөр болгоны төлөлт нь 7 хоногийн 6 өдөр 130,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл өдрийн 130,000 төгрөгийг 176 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэсэн боловч энэ 2 хүнээс авлагатай гэх цагдаагийн ажилтан гэх эмэгтэй С.*******, С.******* хоёроос өдөр болгон ирж мөнгө аваад байсан тул миний зээлийн эргэн төлөлт тасалдаж төлөгдөхөө больсон. Ингээд өдөрт 20,000 төгрөгийг нэхэмжлэгч миний дансанд хааяа шилжүүлж байсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг харилцан тохиролцсоны дагуу хийгдэхгүй байгаа болно.

Миний бие зээлдэгч нараас та нарын хүсэлтийн дагуу барьцаагүй, мөнгө зээлж өр төлбөрүүдийг чинь барагдуулсан, сургалтын төлбөрийг чинь төлсөн, гаалиас барааг чинь авч өгсөн, өдрийн зээлийг чинь дарсан гэтэл 9 сарын турш миний зээлийг төлөхгүй удаа дараа шаардуулж, гуйлгуулсан.

Тамхиа хайрцагаар нь татаж, ундаа усаа хүргэлтээр авдаг болсон. Ус ундааны улирал эхэлж бараа материал нь сайжирсан тул төлбөрөө нэмж төлөхийг хүссэн. Зээлийн төлөлтөө зээлийн хугацаа дууссан тул эргэн төлөхийг хүссэн боловч эс зөвшөөрч үл тоомсорлодог болсон. Зээлээ харилцан тохиролцсоны дагуу эргэн төлөхийг зээлдэгч нарт удаа дараа сануулж, уулзсан боловч бидэнд төлөх боломж байхгүй гэдэг. Уг нь бидний харилцан тохиролцсоноор зээлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулах ёстой байсан.

Гэтэл энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 269 хоногийн нэг өдрийн 0,5 хувийн алданги тооцож 14,143,885 төгрөг болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,257,950 төгрөгийн алданги шаардаж байна.

Дээрх 2023.03.29-ний өдөр 19,655,900 төгрөг төлөхөөр тохиролцсоноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 9,140,000 төгрөг төлсөн, үлдэх 10,515,900 төгрөгийг төлөөгүй байна. Бидний тохиролцсон зээлийн гэрээний хугацаа 2023.09.21-ний өдөр дууссан байхад боловч зээлээ төлөхгүй миний эрх ашгийг хохироож байгаа болно.

Хэрэгт гараар бичсэн, нотариатаар баталгаажуулсан гэрээ, 2023.03.29-ний өдрийн тооцоо нийлсэн акт, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг баримтыг өгсөн.

Иймд зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 10,515,900 төгрөг, хуульд нийцүүлэн тооцсон алданги 5,257,950 төгрөг, нийт 15,773,850 төгрөгийг С.*******, С.******* нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.*******, С.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь татгалзлынхаа үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2022 оны 5 сард нөхөр С.******* бид хоёр Ц.*******ыг хүүтэй мөнгө зээлдэг гэхээр нь уулзаад мөнгө зээлсэн. Анх авахад 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн боловч буцаагаад 10 хоноод сард 3 удаа төлөхөөр 30 хувийн хүүтэй мөнгө байсан. Бид хоёр цувуулж авсаар байгаад бэлнээр 9,800,000 төгрөг, Ц.*******ын ломбарднаас 2 бөгж 1,491,000 төгрөгөөр авсан, бид хоёр давхар ТҮЦ ажиллуулахаар болж нэмж 3,358,000 төгрөг авсан. Ц.*******аас нийт авсан мөнгө 14,649,000 төгрөг болсон.

Эхний үед авсан мөнгөний хүүг маш сайн өгдөг байсан боловч 2022 оны дундаас 2023 оны дунд хүртэл арилжаа наймаа уналтад орж, цар тахлын улмаас эдийн засаг хямралд орж, мөнгө өгөхөд маш хүнд болсон. Тэгэхдээ энэ хүнд үед мөнгийг таслаагүй, сүүлдээ өдрийн 20,000 төгрөг өгөхөөр болж хоорондоо тохиролцоод мөнгийг 2 уулаа бичээд тулгаж байхаар болсон.

Ингээд авсан мөнгөө хүү, алдангйн хамт тооцоод нийт 19,655,900 төгрөг болгоод бид нар наториат орж батлуулах гэтэл баталж өгөх газар олдоогүй.

Ц.*******т өдрийн 20,000 төгрөгийг 2023.05.03-наас эхлэн бэлнээр өөрт нь өгч байснаа сүүлд нь С.*******ийн дансаар тасралтгүй өнөөдрийг хүртэл өгсөн. Гэтэл биднийг зээлээ төлөхгүй 9 сар зугтсан гэснийг зөвшөөрөхгүй.

Ц.*******т бэлэн мөнгө 3,500,000 төгрөг /өдрийн 20,000 төгрөг нь 2023.05.13-2024.04.01-ний өдөр хүртэл/, дансаар 10,362,500 төгрөг төлсөн.

Гэтэл бүх мөнгөн дээр хүү, алданги нэмсэн мөртлөө одоо дахиж алданги тооцож байгаад маш их гомдолтой байна. Түүнээс гадна нэхэмжлэгч нь амаар зээлсөн мөнгөндөө 10 хувийн хүү тооцож байгаа нь үндэслэлгүй, өдөр болгон тасралтгүй ТҮЦ-нд ирж 20,000 төгрөг авдаг байсан. Мөн 2022 онд зээл өгсөн мөртлөө 2023 онд бичгээр гэрээ байгуулж, үүндээ хүү, алданги тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.

Иймд Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, эд зүйл худалдсан талаарх баримт, мөнгө авсан талаарх баримт, 2023.03.29-ний өдрийн гэрээ гэх баримт, жагсаалт, Ц.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримт, өмгөөлөгч Э.ыг оролцуулах хүсэлт, барьцаат зээлийн гэрээ, 2023.01.06-ны өдөр 440,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, Ц.*******ын банк ХК-ийн депозит дансны хуулга2023.01.15-ны өдөр 9,400,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, зээлийн дансны хуулга /1хх 1-20, 2хх ......./

3б. Хариуцагчаас ирүүлсэн: С.*******, С.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.07.24-ний өдөр А.т олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, бэлэн өгсөн мөнгө гэх жагсаалтын хуулбар, дансны хуулганы хуулбар, С.*******ийн банк ХК-ийн депозит дансны хуулга хариу тайлбар /1хх 26,29,35-47,64-250, 2 хх 1-29/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,515,900 төгрөг, алданги 5,257,950 төгрөг, нийт 15,773,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.*******, С.******* нарт холбогдуулан гаргасан, хариуцагч нар бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...17 удаагийн зээлийн гэрээгээр 17,499,000 төгрөг зээлдүүлсэн, 2023.03.29-ний өдөр үлдэгдэл төлбөр 19,655,900 төгрөг болох талаар тооцоо нийлж баримт үйлдсэн, үүнээс 9,140,000 төгрөг төлсөн, үлдэх 10,515,900 төгрөгийг, алданги 5,257,950 төгрөг, нийт 15,773,850 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3б. Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч С.*******, С.******* нар 2023.03.29-ний өдөр Гэрээ гэх баримт үйлдсэн, уг баримтад С.*******, С.******* нар 19,655,900 төгрөгийг Ц.*******аас бэлнээр болон дансаар хүлээн авсан,

С.*******, С.******* нар 19,655,900 төгрөгийг, 176 хоногийн хугацаанд өдөр бүр 112,000 төгрөгөөр Ц.*******т төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тусгажээ./хх 7/

 

4.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2022 оны зээлийн гэрээг 2023 онд бичгээр байгуулж, 10 хувийн хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй, 2023.03.29-ний өдөр Гэрээ нь хуульд нийцэхгүй, бэлнээр болон дансаар 14,649,000 төгрөг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 3,500,000 төгрөг, дансаар 10,362,500 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

5а.Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

5б. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан банк ХК-ийн баримтаар 2023.01.04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022.09.05-ны өдөр 800,000 төгрөг, 2022.10.19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022.11.01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022.11.03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022.11.19-ний өдөр 400,000 төгрөг, 2022.11.25-ны өдөр 400,000 төгрөг, 2022.12.04-ний өдөр 910,000 төгрөг, 2023.01.21-ний өдөр 500,000 төгрөг, нийт 7,510,000 төгрөг,

баримтаар 2023.01.04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022.11.29-ний өдөр 400,000 төгрөг, 2022.12.19-ний өдөр 500,000 төгрөг, 2022.09.21-ний өдөр 400,000 төгрөг, 2023.01.06-ны өдөр 400,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг,

2023.03.29-ний өдөр бэлнээр 3,358,000 төгрөг, , 2023.01.25-ны өдөр 1,491,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг бөгж, нийт 15,559,000 төгрөгийг хариуцагч С.*******, С.******* нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. /1хх 5-6, 12-18, 2хх ...... /

 

5в. Зохигч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй, зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг бэлнээр болон банк ХК-ийн дансаар дамжуулан зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 19,655,900 төгрөгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

5г. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Ц.******* нь дээр дурдсан зээлийн гэрээний зүйл 7,510,000 төгрөг, 3,200,000 төгрөг, 3,358,000 төгрөг, 1,491,000 төгрөг, нийт 15,559,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн,

зээлдэгч С.*******, С.******* нар шилжүүлэн авсан мөнгийг тохиролцсон хүүгийн хамт, тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

6а. Талуудын хооронд баримтаар 2023.01.04-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022.11.29-ний өдөр 400,000 төгрөг, 2022.12.19-ний өдөр 500,000 төгрөг, 2022.09.21-ний өдөр 400,000 төгрөг, 2023.01.06-ны өдөр 400,000 төгрөг, нийтдээ 3,200,000 төгрөгийн зээлийн гэрээ тус бүрт 10 хувийн хүү тогтоосон болох нь тогтоогдож байх ба үлдэх 7,510,000 төгрөг, 3,358,000 төгрөг, 1,491,000 төгрөгт хүү тогтоосон болох нь тогтоогдсонгүй.

6б. Үүнээс үзэхэд зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 7,510,000 төгрөг, 3,200,000 төгрөгийг, түүний хүү 320,000 төгрөгийн хамт, 3,358,000 төгрөг, 1,491,000 төгрөг, нийт 15,559,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэгтэй, гэрээний үүрэгт 10,362,500 төгрөгийг буцаан төлсөн нь банкны дансны хуулгаар тогтоогдож байх ба 3,500,000 төгрөгийг бэлнээр буцаан төлснийг баримтаар нотлоогүй.

 

Энэ нь хариуцагч нар өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

7. Иймд хариуцагч С.*******, С.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 5,516,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,257,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч С.*******, С.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 103,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.*******, С.******* нараас 5,516,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,257,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.*******, С.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 103,214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/ дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ