Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2025/00617

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт тус тус мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1969 оны 09 дүгээр сарын 14-д ******* суманд төрсөн. Миний бие 1994 оноос 1996 он хүртэл ******* сумын ******* багт мал малласан. Мөн 1997-2025 он хүртэл ******* сумын ******* багт одоог хүртэл мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний 1994-2000 он, 2014, 2015, 2016, 2020 он малын А дансны лавлагаан дээр миний эцгийн овгийн нэрний зөрчил гарсан учир нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэрийн хүсэлтийг буцааж шүүхээр А дансны нэрний үсгийн зөрчлийг тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1994 оны 01 дүгээр сарын 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Говь-Алтай аймгийн *******, ******* суманд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******* 1994-2000, 2014-2016 2000 онуудын мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/5811 дугаартай архивын лавлагаа

- Мал тооллогын лавлагаа ******* 2020 он

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2682 дугаартай лавлагаа

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2024/00478 дугаартай шийдвэр

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ******* нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт тус тус мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 455 дугаартай тус аймгийн ******* сумын ******* багт 1994-1996 онд малчин, ******* сумын ******* багт 1997-2000 он, 2014-2016 онд малчин, өрхийн тэргүүлэгч ******* /2015 онд *******/ мал маллаж байсан хугацаа 1994-2000, 2014-2016 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгч ******* 1994-2000, 2014-2016 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Үндэсний статистикийн хорооны 2020 оны мал тооллогын мэдээллийн сэнд иргэн ******* регистрийн дугаартай *******, Говь-Алтай аймгийн ******* сумын ******* баг, нийт малын тоо 808, адуу 10, үхэр 3, тэмээ 7, хонь 68, ямаа 720 тоологдсон архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/5811 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн *******, эхнэр *******, охин *******, хүү ******* нар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын ******* багийн хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 08/2682 дугаартай ******* нь Говь-Алтай аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0214 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *******, ******* нар нь 1997 оны 12 дугаар сарын 19-ний гэр бүл болсныг Говь-Алтай аймгийн ******* сумын ******* дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 133/ШШ2024/00478 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 339 дугаар Тус аймгийн Цогт сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд ******* багийн харьяат ...******* нь 1938 оны 07 сарын 08-нд төрсөн эмэгтэй, ******* 1969 оны 09 сарын 14-ний өдөр төрсөн, хүү нь гэж бүртгэгдсэн лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар гэж тусгагдсан хуулбар зэргээр нотлогдож байна.

4. Иймд *******1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт тус тус мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт тус тус мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР