2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/02596

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 28 191/ШШ2025/02596

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-т холбогдох, 

 

Түрээсийн гэрээний үүрэгт 26,518,905 төгрөг гаргуулах, 31 ширхэг бараа материал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов. 

Хариуцагч Б.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"******* ХХК-нь ******* ******* ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж мөн гэрээг сунгаж 2024 оны 02 дугаар дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн.

Бараа материапын тооцоо-оор 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх нийт 100 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 1 хоногийн 160 төгрөгөөр түрээслүүлж, нийт 480,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр барьцаа 500,000 төгрөгийг нэмж нийт 980,000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг ******* ******* ХХК нь хүлээн зөвшөөрч гарын усэг зурж 980,000 төгрөгийг төлсөн.

Түрээсийн үргэлжлэл болох Авлага өглөгийн товчоо тооцоогоор 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуртэлх тооцоогоор нийт 326 ширхэг бараа материалыг 183-186 хоногийн хугацаанд 1 хоногийн 160-310 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 14,183,630 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр өвлийн түрээс болох 2023 оны 12 сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 326 ширхэг бараа материалыг 62 хоногийн хугацаанд 1 хоногийн 50 төгрөгөөр түрээслүүлж түрээсийн төлбөрт 1,010,600 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг өмнөх түрээсийн үлдэгдэл болох 14,183,630 төгрөг дээр нэмж нийт 15,194,230 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.

Үүнээс төлсөн 1,015,600 төгрөгийг хасч 14,178,630 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг ******* ******* ХХК-ний захирап Б. ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, барьцааны үлдэгдэл 500,000 төгрөг гэдгийг тусгасан.

Мөн үргэлжлүүлэн Авлага өглөгийн товчоо тооцоогоор 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр хүртэлх тооцоогоор нийт 326 ширхэг бараа материалыг 56 хоногийн хугацаанд 1 хоногийн 160-290 төгрөгөөр түрээслүүлж түрээсийн төлбөрт 4,000,640 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг өмнөх түрээсийн үлдэгдэл болох 14,178,630 төгрөг дээр нэмж нийт 18,179,270 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас барьцааны үлдэгдэл 500,000 төгрөгийг хасч 17,679,270 төгрөгийг гаргуулах тооцоо гарсан.

Түрээсийн алданги тооцоог 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 11 -ны өдөр хүртэлх 301 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 26,607,301 төгрөгний алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 8,839,635 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.

Түрээслэгч нь хамгийн сүүлд 2023.06.15-ны өдөр 325,000 төгрөг төлсөн, үүнээс хойш огт төлбөр төлөөгүй, үндсэндээ 2023-2024 оны хооронд буюу 2 жилийн хугацаанд 1,015,600 төгрөг төлсөн. 2023 оны гэрээ дуусгавар болоогүй болохоор алдангийг тооцож байгаа бөгөөд өвөлжилтийн гэрээгээр 1 ширхэг бараа материалыг 50 төгрөгөөр тооцсон. Түрээсийн төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тул гэрээний 2.2-д зааснаар алдангийг тооцсон.

******* ******* ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 17,679,270 төгрөг, алданги 8,839,635 төгрөг, нийт 26,518,905 төгрөг, түрээсийн бараа материал болох 326 ширхэг бараа материалыг /4 метр урттай труба 100 ширхэг, 400*1200 хэмжээтэй хэв хашмал 42 ширхэг, 200*1200 хэмжээтэй хэв хашмал 48 ширхэг, 1200 хэмжээтэй гадар булан 64 ширхэг, 100*100 хэмжээтэй дотор булан 37 ширхэг, 300*1200 хэмжээтэй хэв хашмал 35 ширхэг/ гаргуулах нэхэмжлэл гаргасан.

326 ширхэг бараа материалаа 2024.06.13-ны өдрөөс буцааж авч эхэлсэн бөгөөд 2024.06.15, 2024.10.23-ны өдөр, нийтдээ 295 ширхэг барааг буцааж авсан, анх 300*1200 хэмжээтэй 35 ширхэг хэв хашмал өгснөөс 4-ийг өгсөн, үлдэх 31 ширхэгийг буцааж өгөөгүй байна.

Иймд ******* ******* ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 17,679,270 төгрөг, алданги 8,839,635 төгрөг, нийт 26,518,905 төгрөг, 300*1200 хэмжээтэй хэв хашмал 31 ширхэгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Б.******* нь шүүхэд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус шүүхэд Стандарт форм ХХК нь манай компанитай холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,679,270"төгрөг, алданги 8,839,635төгрөг нийт

26,518,905төфөг, мөн түрээсийн 326ширхэг бараа материал гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд хийсэн түрээсийн гэрээ сунгагдан хэвийн үргэлжилж байгаа, дээр дурдагдсан 326 ш бараа материалаас 163 ш барааг буцааж тушаасан. /тушаасан баримтыг хавсаргав/ үлдэгдэл бараа материалын түрээсийн хугацааг сунган хэрэглэж байгаа болно.

Төлбөр тооцооны хувьд Стандарт форм ХХК-аас түрээсэлж хэрэглэсэн ажлын захиалга нь захиалагч талын буруугаас ажлын төлөвлөсөн хугацаа хойшилж, графикт хугацаанаас хэтэрсэн учир холбогдох түрээсийн төлбөрийг захиалагч талтай тохиролцож, шийдвэрлэх шатанд ярилцаж байгаа тул төлбөр хийгдэлгүй саатаж байгаа. Энэ нөхцөлийг түрээслүүлэгч талд тухай бүр танилцуулж, захиалагч талтай холбож байдлыг танилцуулж байсан болно.

Стандарт формХХК нь нэхэмжилсэн түрээсийн төлбөртөө барилгын тухай хууль журмаар зохицуулагдаж угсралт, цутгалтын ажил зогсдог өвлийн улиралын хугацааны түрээсийн төлбөр тооцсоныг төлөх боломжгүй /бусад түрээсийн газарууд энэ хугацаанд түрээс тооцдоггүй/ мөн түрээсийн материал бүрэн буцаагдаж тооцоо нийлж дуусаагүй үед алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ. /хх 37/

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.12-ны өдрийн №t277 тоот дугаартай Түрээсийн гэрээний хуулбар,2023.01.01-ны өдрийн Стандарт форм ХХК-ийн эд хөрөнгө эвдрэл гэмтлийн үнэлгээ, 2023.06.12-ны өдрийн Стандарт форм ХХК-ийн Бараа материалын тооцоо, 2024.02.15-ны өдрийн № дугаартай Түрээсийн гэрээний хуулбар, Хэв хашмалын эвдэрсэн барааны үнэлгээ, Стандарт форм ХХК болон *******-******* ХХК-ийн авлага, өглөгийн товчоо, *******-******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Стандарт форм ХХК-иас Г.*******т олгосон итгэмжлэл, Стандарт форм ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орлогын баримт /хх 1-19, 46-55/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, орлогын баримт /хх 29, 31, 37, 38-39/

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн:  дүүргийн  дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт/хх 23-25/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 326 ширхэг бараа материал болон 26,518,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 326 ширхэг бараа материалыг 31 ширхэг болгон багасгаж, үлдэх шаардлагаа дэмжсэн бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, №t277 дугаартай Түрээсийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, №t37 дугаартай Түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан байх ба гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг бүхий эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлж түрээсийн төлбөр авах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, төлбөрийг хугацаанд нь төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх 4-5, 9-10/

 

3а. Талууд гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т:Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээсийн зүйлээс зарим хэсгийг буцаан авснаар гэрээг цуцалсан, гэрээгээр тохиролцсоны дагуу алданги тооцсон гэж талбарласан.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ.... өвлийн улирлын түрээсийн төлбөр тооцсон, түрээсийн бараа материалыг бүрэн буцааж өгч, тооцоо нийлээгүй байхад алданги тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.

 

5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-т гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно гэж заасан.

 

5а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар түрээсийн зүйл болох 326 ширхэг бараа материал нь гэрээ байгуулагдсан 2023.06.12-ны өдрөөс хойш хариуцагч ******* ******* ХХК-ийн ашиглалтад байсан, нэхэмжлэгч ******* ХХК нь 2024.06.14-ний өдрөөс 2024.10.23-ны өдрийн хооронд 326 ширхэг бараа материалаас 300*1200 хэмжээтэй хэв хашмал 31 ширхэгээс бусад бараа материалыг буцааж авсан болох нь орлогын баримтаар тогтоогдож байна. /хх 46-55/

 

5б. Үүнээс үзэхэд түрээсийн зүйлийг талууд харилцан хүлээлцэхдээ зарлагын болон орлогын баримт үйлдэж хүлээлцсэн байх нэхэмжлэгч нь түрээсийн зүйлээс зарим бараа материалыг 2024.06.14-ний өдрөөс эхлэн буцаан авснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болгожээ.

 

5в. Дээрх хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй гэдгийг хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дурдсан хугацаанд ашиглаагүй гэх байдлаа нотлоогүй учраас энэ хугацаанд тэрээр бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглах учиргүй юм.

6. Талууд авлага, өглөгийг тооцож баримт үйлдсэн, уг баримтаар 2023.06.12-2023.12.15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 14,183,630 төгрөг, 2023.12.15-2024.02.15-ны өдөр хүртэлх өвлийн түрээсийн төлбөр 1,015,600 төгрөг, түрээсийн төлбөрт 2023.06.12-ны өдөр 480,000 төгрөг, 2023.06.14-ний өдөр 210,100 төгрөг, 2023.06.15-ны өдөр 325,500 төгрөг, нийт 1,015,600 төгрөг төлсөн,

төлбөл зохих 15,194,230 төгрөг, үүнээс төлсөн 1,015,600 төгрөгийг хасч тооцооны үлдэгдэл 14,178,630 төгрөг, барьцаа 500,000 төгрөг болохыг харилцан баталгаажуулжээ. /хх 13/

 

6а. Зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, уг гэрээний дагуу түрээслүүлсэн бараа материалын тооцоо, 2023.11.21-ний өдрийн байдлаар ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрт 14,178,630 төгрөг төлөх болохыг баталгаажуулсан байх ба 2024.02.15-2024.04.11-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 4,000,640 төгрөг, нийт 18,179,270 төгрөг, үүнээс барьцаа 500,000 төгрөгийг хасч, үлдэх 17,679,270 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

7.Талуудын хооронд 2023.06.12-ны өдөр байгуулагдсан №t277, 2024.02.15-ны өдөр байгуулагдсан №t37 тоот гэрээ тус бүрийн 2 дугаар зүйлийн 2.2-т:Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр нэг сарын өмнө урьдчилж авах эрхтэй. Хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авах, хохирлоо гаргуулах эрхтэй гэж тус тус заажээ. /хх 4, 9/

7а.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д:Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д:Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах заалт нийцжээ.

7б. Түрээслэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул түрээслүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн гэрээг дуусгавар болгох шаардлагыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож гаргасан тул мөн өдөр хүртэлх хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

7в.Түүнээс гадна хариуцагч нь өвлийн улирлын түрээсийн төлбөр тооцсон гэж маргасан боловч талууд 2023.12.15-2024.02.15-ны өдөр хүртэлх хугацааны өвлийн түрээсийн тооцоо 1,010,600 төгрөг болохыг баталгаажуулсан баримтын талаар маргасан гэх байдлаа баримтаар нотолсонгүй.

 

7г. Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8. Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 17,679,270 төгрөг, алданги 8,839,635 төгрөг, нийт 26,518,905 төгрөг, 300*1200 хэмжээтэй хэв хашмал 31 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т заасныг тус тус баримтлан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.

 

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,745 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 17,679,270 төгрөг, алданги 8,839,635 төгрөг, нийт 26,518,905 төгрөг, 300*1200 хэмжээтэй хэв хашмал 31 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 360,745 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.




 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ