| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0378/З |
| Дугаар | 128/ШШ2026/0414 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2026/0414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Х х б” ХК
Хариуцагч: Монголбны Бны хяналт шалгалтын газрын, хянан шалгагч, улсын байцаагч А.Ц
Маргааны төрөл: “ дугаартай зөрчлийн хэрэгт Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц үйлдсэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Н.Т, Н.Т, хариуцагч улсын байцаагч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Х х б” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь “Х, х б” ХК-д холбогдуулан үүсгэсэн дугаартай зөрчлийн хэрэгт 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Х х б” ХК-д 30,000,000 (гучин сая) төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд “Х х б” ХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
1. Улс төрд нөлөө бүхий этгээд (цаашид “УТНБЭ” гэх)-д зөвхөн бие хүн хамаарах тухай:
1.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “УТНБЭ гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг хэлнэ” гээд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэж тус тус хуульчилсан.
Тодруулбал, УТНБЭ гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийн хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байхаар тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, УТНБЭ гэдэгт зөвхөн бие хүн байхаар зохицуулжээ.
Дээрхээс дүгнэвэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тус тус нэрлэн заасан албан тушаалтныг УТНБЭ-д хамааруулж үзнэ.
1.2. Монгол Улсын Эрүүгийн хуульд:
Монгол Улсын Эрүүгийн хуульд “УТНБЭ” үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдох 6-н төрлийн гэмт хэргийг тухайлан зааж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбар хэсэгт “УТНБЭ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно” гэж тайлбарласан.
Дээрх тайлбараас үзвэл, Эрүүгийн хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд УТНБЭ-д хамаарах албан тушаалыг нэрлэн заахдаа ялгаатай байдлаар тодорхойлжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуульд УТНБЭ-д Дэд сайдыг хамааруулсан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Төрийн өмчит компани болон олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа этгээдийг тус тус хамааруулсан байна.
1.3. МУТС-тэй тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (FATF)-ын 40 зөвлөмжид:
МУТС-тэй тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас 2003 онд УТНБЭ-ийн тодорхойлолтыг гаргасан бөгөөд 2012 онд өмнөх тодорхойлолтыг илүү дэлгэрэнгүй болгож УТНБЭ-ийг (1) гадаадын, (2) дотоодын, (3) олон улсын байгууллагын, (4) гэр бүлийн гишүүд эсхүл ойрын харилцаатай этгээд гэж 4 ангилсан.
Уг зөвлөмжийн нэр томьёоны тайлбарт хэсэгт УТНБЭ-г дараах байдлаар тодорхойлсон бөгөөд “УТНБЭ гэдэг нь дотоодод, эсвэл гадаадын улс орны нийтийн албанд эрх бүхий албан тушаал хашдаг хүнийг хэлнэ, жишээ нь Засгийн газрын тэргүүн, өндөр албан тушаалтай улс төрчид, шүүх, цэргийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн өмчийн компанийн удирдлага, эрх барьж байгаа намын эрх бүхий албан тушаалтнууд орно. УТНБЭ-ийн гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүстэй бизнесийн харилцаа тогтоох нь УТНБЭ-тэй адил эрсдэл дагуулдаг. УТНБЭ-ийн харилцагчийн төрөлд дунд түвшний болон гүйцэтгэх түвшний албан тушаалтанд хамаарахгүй. Мөн олон улсын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд (гадаадын УТНБЭ) орно. УТНБЭ-ийн гэр бүл болон ойрын хүрээлэлтэй бизнесийн харилцаатай байх нь УТНБЭ-тэй адилаар нэр хүндэд эрсдэл учруулж болзошгүй. Иймд УТНБЭ-д тавих шаардлага нь түүний гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүст нэгэн адил үйлчилнэ” гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, МУТС-тэй тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас гаргасан 40 зөвлөмжид нэрлэн заасан албан тушаалтнуудыг УТНБЭ-д хамааруулахаар тайлбарласан байх бөгөөд дотоодод, эсвэл гадаадын улс орны нийтийн албанд эрх бүхий албан тушаал хашдаг бие хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ.
Дээрхээс дүгнэвэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Эрүүгийн хуульд тус тус УТНБЭ-д тооцогдох албан тушаалтныг ялгаатай байдлаар нэрлэн заасан байх хэдий ч дээрх хууль, тогтоомжид заасан тодорхойлолтоос нийтлэг ойлголт байгаа нь зөвхөн бие хүнийг хамааруулан ойлгоно гэх агуулга байна.
Мөн, МУТС-тэй тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас гаргасан 40 зөвлөмжийг Б заавал дагаж, мөрдөх үүрэг хүлээгээгүй хэдий ч уг зөвлөмжийн нэр томьёоны тайлбарт хэсэгт УТНБЭ-ийг “Politically Exposed Persons” гэж томьёолжээ. Өөрөөр хэлбэл, Persons гэж тодорхойлсон байгаагаас үзвэл УТНБЭ-д зөвхөн бие хүн байна гэх агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжтой юм. Энэхүү утгаараа УТНБЭ-ийг тодорхойлсон МУТС-тэй тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас гаргасан 40 зөвлөмж нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжуудтай нийцэж байна.
Иймд, Монгол Улсын Эрүүгийн хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар УТНБЭ гэдэгт зөвхөн бие хүн хамаарахаар бөгөөд хуулийн этгээд хамаарахгүй юм.
Дээрхээс дүгнэвэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Эрүүгийн хуульд УТНБЭ-ийг нэрлэн заахдаа ялгаатай байдлаар тодорхойлсон байх хэдий ч эдгээр тодорхойлолтод зөвхөн бие хүнийг хамааруулан ойлгохоор заасан бөгөөд хуулийн этгээд нь УТНБЭ-д хамаарахгүй.
Мөн, МУТС-тэй тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас гаргасан 40 зөвлөмжийг Б заавал дагаж, мөрдөх үүрэг хүлээгээгүй хэдий ч уг зөвлөмжийн нэр томьёоны тайлбарт хэсэгт УТНБЭ-ийг “Politically Exposed Persons” гэж томьёолсон байгаагаас үзвэл УТБНЭ-д зөвхөн бие хүн байна гэх агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжтой.
Иймд, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц “С г” ХХК, Да с, “А-О” ХХК, “А” ХХК, “Ж П” ХХК, “Д” ХХК нарыг УТНБЭ гэж тооцож, “Х х б” ХК-д холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай дугаартай тогтоолыг үйлдсэн нь үндэслэлгүй юм.
2. УТНБЭ гэж тооцогдох хугацааг зохицуулагч байгууллагын зөвлөмжид хэрхэн тусгасан талаар:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх ба уг үйл ажиллагааг энэ хуулийн 5.14-т заасан журмаар зохицуулна” гээд, 5.14 дэх хэсэгт “мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монголбны Ерөнхийлөгч батална” гэж тус тус хуульчилсан.
Дээрх зохицуулалтыг үндэслэн Монголбны Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 дугаар тушаалын хавсралтаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Мэдээлэх үүрэгтэй этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотойгоор хяналт зохицуулалтын эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөнө” гэжээ.
Тодруулбал, Мэдээлэх үүрэгтэй этгээд болох Б нь улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотойгоор хяналт зохицуулалтын эрх бүхий байгууллага болох Монголб (Санхүүгийн мэдээллийн алба)-наас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөөр байна.
Монголбны Санхүүгийн мэдээллийн албанаас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага”-ыг бэлтгэсэн байх бөгөөд тус авлагын 14 дүгээр зүйлд “УТНБЭ-ийн статусыг дуусгавар болгох эсэх” гээд, 14.1 дэх хэсэгт “Нийгэмд томоохон үүрэг роль гүйцэтгэхээ больсон харилцагчтай харилцахдаа мэдээлэх үүрэгтэй этгээд нь эрсдэлийн үнэлгээнд суурилахаас биш хугацааны хүчин зүйлд суурилахгүй” гэж тусгайлан заасан.
Дээрхээс дүгнэвэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үндэслэж Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг баталж, тус журмыг үндэслэн “Улс төрд нөлөө бүхий этгээдийг тогтоох талаар мэдээлэх үүрэгтэй этгээдэд зориулсан гарын авлага”-ыг бэлтгэсэн бөгөөд энэхүү гарын авлагаар УТНБЭ-ийн албан тушаалд ажиллаж байсан хүнийг УТНБЭ гэж үзэх эсэх нь эрсдэлийн үнэлгээнд суурилахаас биш хугацааны хүчин зүйлд суурилахгүй талаар дурджээ.
Иймд, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь иргэн Ц.Б, Т.Г Д.П нарыг УТНБЭ гэж үзэхдээ тэдгээрийн дансны хуулга, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нөхцөл байдал, орлого зарлагын мэдээлэл зэргийг харгалзан үзэхгүйгээр буюу эрсдэлийн үнэлгээнд суурилахгүйгээр эдгээр 3 иргэнийг УТНБЭ гэж тооцож “Х х б” ХК-д холбогдуулан 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь үндэслэлгүй юм.
3. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан зохицуулалтын тухай:
Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь “Х х б” ХК-д холбогдуулан үүсгэсэн дугаартай зөрчлийн хэрэгт 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан бөгөөд тухайн шийдвэрийг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хуульд заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ст үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.
Эрх зүйн хэм хэмжээ нь бүтцийн хувьд гипотез, диспозици, сци гэх гурван зүйлээс бүрдэх бөгөөд хууль эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлээгүйн улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын заасан эрх зүйн хэм хэмжээний хэсгийг сц гэнэ.
Дээрхээс үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтын сц нь “...зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зохицуулалт болно. Өөрөөр хэлбэл, энэхүү сц нь сонгох боломжтой байхаар зохицуулаагүй байх бөгөөд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд зөрчилтэй гүйлгээ илэрсэн байх шаардлагатай ба улмаар хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэл бүрдэх юм.
Гэтэл, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Эрх бүхий албан тушаалтны магадалгаа”-г гаргасан байх бөгөөд “Магадалгаа” хэсэгт “... нийт гүйлгээнд зөрчилтэй гүйлгээ илрээгүй болно” гэж дүгнэжээ.
Дээрхээс үзвэл, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь 8 этгээдийн нийт гүйлгээнд зөрчилтэй гүйлгээ илрээгүй гэж дүгнэсэн атлаа хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан зохицуулалтын сцийг хэрэглэхдээ тухайн хуулийн зохицуулалтын урьдчилсан нөхцөлийг хангахгүйгээр “Х х б” ХК-д торгуулийн шийтгэл ногдуулсан байна.
4. Эрх бүхий байгууллагаас УТНБЭ-ийн нэгдсэн жагсаалтыг батлаагүй тухай:
Монгол Улсад одоогийн байдлаар УТНБЭ-ийн нэгдсэн жагсаалт байхгүй бөгөөд б, санхүүгийн байгууллагад УТНБЭ-ийн данс гүйлгээд хяналт тавих үүргээ дараах байдлаар хэрэгжүүлж байна. Үүнд:
- Албан болон албан бус эх сурвалж (засгийн газрын цахим хуудас, сошиал цахим хуудас гэх мэт)-д дурдагдсан мэдээллийг шүүж УТНБЭ-ийн дотоод жагсаалтыг гаргаж, хянах;
- Харилцагчийн ет дээрх УТНБЭ мөн эсэхийг тодорхойлох асуултад хариулсан байдалд үндэслэх зэрэг.
Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь 8 этгээдийн талаарх зөрчлийг илрүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд тухайн 8 этгээдийг тодруулбал, иргэнээс (1) Т.Г, (2) Д.П, (3) Ц.Б нар бол хуулийн этгээдээс (4) “С******* Г” ХХК Да с, (5) “А-о” ХХК, (6) “А” ХХК, (7) “Ж******* п” ХХК, (8) Д ХХК нар байна.
Дээрхээс Т.Г, “Ж******* п” ХХК нар нь харилцагчийн мэдээлэл шинэчлэх маягтад дурдсан “Улс төрд нөлөө бүхий этгээдийн мэдээлэл”-ийг бөглөөгүй бол “С******* Г” ХХК Да с нь “Улс төрд нөлөө бүхий этгээдийн мэдээлэл”-д үгүй гэх сонголтыг тус тус хийжээ.
Мөн, Т.Г нь 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, Д.П нь 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Ц.Б нь 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, С******* Г ХХК Да с нь 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, “А-о” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, “А” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, “Ж******* п” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, “Д” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус “Х х б” ХК-ийн харилцагчаар бүртгүүлсэн байдаг.
Гэтэл, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь Монголбны Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Монголбны хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсээс Х х банд хийх хэсэгчилсэн хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу “Х х б” ХК-д 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн шалгалтад хамрах хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаа байна.
Дээрхээс үзвэл, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц илрүүлсэн гэх улс төрд нөлөө бүхий 8 этгээд нь шалгалтад хамрах хугацаанд хамаарахгүй байх бөгөөд эдгээр харилцагч нар 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө “Х х б” ХК-ийн харилцагчаар бүртгүүлсэн харилцагч нар юм.
Эдгээр нөхцөл байдлаас үзвэл, эрх бүхий байгууллагаас УТНБЭ-ийн нэгдсэн жагсаалтыг батлаагүй нөхцөл байдлын улмаас Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц нь өөрийн үзэмжээр УТНБЭ гэж үзэж, шийтгэлийн хуудсыг ногдуулсан байх бөгөөд тэдгээрийн дансны хуулга, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нөхцөл байдал, орлого зарлагын мэдээлэл зэргийг харгалзан үзэхгүйгээр буюу эрсдэлийн үнэлгээнд суурилахгүйгээр УНТБЭ гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр дугаартай зөрчлийн хэрэгт Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц үйлдсэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц би Монголбны Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан газар дээрх, хяналт шалгалтын удирдамжийн дагуу “Х х б” ХК-ны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбнаас баталсан холбогдох журмын хэрэгжилтийг газар дээр нь шалгасан. /Зөрчлийн хэрэг хавтас 54-р хуудас/
Бны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг газар дээр нь шалгах явцад Х х б нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5, 5.9, 5.9.1, Монголбны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 дугаар тушаалаар батлагдсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын 6.2 “Мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагчийн эцсийн өмчлөгч нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлох арга хэмжээ авна.”, 6.3 “Улс төрд нөлөө бүхий этгээдийн гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нэгэн адил авч үзнэ” гэж заасны дагуу Улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, харилцагчийг таньж мэдээгүй нь үйл баримтаар тогтоогдсон. /Зөрчлийн хэрэг хавтас 46-р хуудас/
“Х х б” ХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1067 дугаартай албан бичгээр Монголбны Ерөнхийлөгч, Улсын ерөнхий байцаагч С.Н******* гаргасан гомдолд Монголбны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам” нь Монгол улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа, улс төрд нөлөө бүхий этгээдэд зөвхөн бие хүн байх, мөн Монгол Улсын хууль тогтоомжуудыг тайлбарласан байсанд Монголбны Хууль, эрх зүйн газраас дүгнэлт гарган хүргүүлсэн. Хууль, эрх зүйн газрын дүгнэлтэд б улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарах хуулийн этгээдэд холбогдох хууль журмаар тогтоосон үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, мөн дээр дурдсан журам нь захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* дугаартай бүртгэгдэн хүчин төгөлдөр үйлчилж байна гэх дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл улс төрд нөлөө бүхий этгээд гэх агуулга нь харилцагчийн данс гүйлгээнд хяналт тавихтай холбоотой асуудал тул хуулийн этгээдийн нэр дээрх хийгдсэн гүйлгээнд хяналт тавьж, улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. /Зөрчлийн хэрэг хавтас 24-32 хуудас/
Түүнчлэн Монголбны Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан газар дээрх иж бүрэн хяналт шалгалтын явцад б 200 гаруй улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдээгүй зөрчил илэрсэн тул Монголбны Ерөнхийлөгчийн “Х х б” ХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай ******* тушаалын 2.3-т “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.9, 6.1.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд, хувь эзэмшдэг хуулийн этгээд болон нэгдмэл сонирхол бүхий этгээдийг тодорхойлох, харилцагчийг нарийвчлан таньж мэдэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж үүрэг өгсөн. /Зөрчлийн хэрэг хавтас 51-р хуудас/
Дээрх тушаалтай холбогдуулан “Х х б” ХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Гүйцэтгэх захирал О.О******* баталсан ******* дугаар тушаалын 1.4-т Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.9, 6.1.3 дахь заалтыг хэрэгжүүлж, улс төрд нөлөө бүхий этгээдийг таньж мэдэх ажиллагааг сайжруулж, улс төрд нөлөө этгээд, түүний гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээд, эзэмшдэг хуулийн этгээд болон нэгдмэл сонирхол бүхий этгээдийг шаардлагатай эх сурвалжийг ашиглан тодорхойлох, нарийвчлан таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. /Зөрчлийн хэрэг хавтас 53-р хуудас/
Монголбны Ерөнхийлөгчийн тушаал болон Х х бны Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагааг ажлын хэсэгт танилцуулж шалгасан өдрийн байдлаар б 256 хуулийн этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээдийн дотоод жагсаалтад бүртгэсэн, дээрх тушаалын биелэлтийг хангаж ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт мэдээлж ажилласан.
Б өдөр тутмыг үйл ажиллагаандаа улс төрд нөлөө бүхий этгээдэд хувь хүн, хамаарал бүхий этгээд, эзэмшдэг хуулийн этгээд болон нэгдмэл сонирхол бүхий этгээдийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа хэдий ч бны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд улс төрд нөлөө бүхий этгээд нь хуулийн этгээдэд хамаарахгүй зөвхөн бие хүн байна гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр “Х х б” ХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийг хүчингүй болгож, Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц миний үйлдсэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч “Х х б” ХК нь “ дугаартай зөрчлийн хэрэгт Монголбны хянан шалгагч, улсын байцаагч А.Ц үйлдсэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
2. Шүүх дараахь үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Монголбны Бны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ний “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсаар “Х х б” ХК-ийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1-д заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 30,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
4. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7-д “Хуульд заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ст үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байна.
5. Хариуцагч нь “улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзээгүй гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэж” “Х х б” ХК-д 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
6. Учир нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Дараах харилцагчийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил авч үзнэ”, 5.9.1-д “улс төрд нөлөө бүхий этгээд”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан этгээд, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтныг;
7. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд …”, 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “харилцагч” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдээр үйлчлүүлж байгаа этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй”, 4.1.1-д “б” гэж тус тус заасан байна.
8. Дээрх хуулийн зохицуулалтууд буюу эрх зүйн хэмжээнүүдийг хоорондын уялдаа холбоонд нь системчлэн тайлбарлах аргаар болон аутентик аргаар авч үзвэл, нийтийн албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж ойлгохоор, хамаарал бүхий этгээд гэсэн нэр томьёонд нэгдмэл сонирхолтой этгээд хамаарахаар, “нэгдмэл сонирхолтой этгээд” гэсэн ойлголтод хуулийн этгээд хамаарахаар хуульчилсан байх тул гомдол гаргагч “Х х б” ХК нь улс төрд нөлөө бүхий этгээд гэсэн ойлголтод зөвхөн хувь хүн буюу бие хүн хамаарна гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.
9. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж гэж заасан тул зөрчилтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд тус хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэгсийг хэрэглэнэ, харин энэ тохиолдолд зөрчилтэй гүйлгээ хийгдээгүй тул тус хуулийн зохицуулалтын дагуу шийтгэл оногдуулах үндэслэлгүй байсан” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
10. Учир нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж заасан тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг зөвхөн зөрчилтэй гүйлгээ хийгдсэн бодит хохирол, үр дагавар бий болсон тохиолдолд хэрэглэнэ гэж ойлгохгүй, тодруулбал тус хуулийн зорилго, зорилт нь мөнгө угаах үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэхэд оршиж байх тул маргаан бүхий 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас нь тус хуулийн зорилгод нийцсэн байна.
11. Мөн дээрхээс үзэхэд, маргаан бүхий 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байна.
12. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Монгол бны улсын байцаагчийн улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзсэн 3 иргэний 1 иргэн нь нас барсан, мөн түүнчлэн эдгээр иргэд олон жилийн өмнө нийтийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн учир эдгээр иргэдийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзэхгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад заасан 2 жилийн хугацааны хязгаарлалт өнгөрсөн тул өндөр эрсдэлтэй харилцагч гэж үзэхгүй” гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
13. Учир нь тус хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан 2 жилийн хугацааны хязгаарлалт нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх харилцаанд хамааралгүй байна.
14. Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.9, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Монголбны Бны хяналт шалгалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ний “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Х х б” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ