Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00300

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би, ....... хот, ........ дүүрэг, ...р хороо, ..... .  өргөн чөлөө ...... цамхаг ..... тоотод байрлах “.....” ХХК-ны (РД:.........)  нэхэмжлэлтэй ....... аймаг, ...... сум, ..... дугаар баг, ...... оршин суух иргэн ...... ....... (РД:..........) холбогдох зээл 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

“.........” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дугаар сарын 31-ны өдөр хариуцагч ......... “Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу ..... банкны ........, ....... банкны ...... тоот данснуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.

    Гэвч хариуцагч тал 2023 оны 02 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 220,000 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэжээ.

 

Хариуцагч ........ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Цэцэгбаяр нь ......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 220,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 110,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 110,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“........” ХХК-нь иргэн .......... зээл 220,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ....... нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 220,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 10 дүгээр сарын 20-ний өдөр 110,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 110,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 20-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ........ төлөх улсын тэмдэгтийн хураамж 7250 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“........” ХХК-ний нэхэмжлэлтэй .......... холбогдох зээл 220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.......” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... улсын тэмдэгтийн хураамжид 3625 төгрөг, орон нутгийн орлогоос 3625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

  

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА