| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00804/И |
| Дугаар | 305/ШШ2025/00668 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2025/00668
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: ******** ХК-ийн ******** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох
Үндсэн зээл 16,743,122.87 төгрөг, зээлийн хүү 1,424,522.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,933,96 төгрөг, нийт 18,209,579.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** ХК-ийн ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******** нь ******** салбарын Төв тооцооны төвтэй 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/202455555364 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 12,700,000 /Арван хоёр сая долоон зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлээр авсан. Уг зээлийн үлдэгдэл дээр нэмж дараах зээлүүдийг авсан. 2024 оны 05 дугаар сарын 27-ньт өдрийн ЗГ/56288256 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 5.200.000 /Таван сая хоёр зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/57044205 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 100.000/Нэг зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/57190716 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 1,000,000 /Нэг сая /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/57367823 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 300.000/Гурван зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/57415184 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 300.000/Гурван зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/57442844 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 300.000/Гурван зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарьга хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/57518955 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 850.000/Найман зуун тавин мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/57528084 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 500.000 /Таван зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/57554554 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 700.000/Долоон зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/57789799 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 300,000 /Гурван зуун мянган /төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус авч нийт авсан зээлийн дүн 22,250,000 /Хорин хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг болсон байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,506,877.13 /Таван сая, таван зуун зургаан мянга, найман зуун далан долоо зууны арван гурван төгрөг/, зээлийн хүүгийн төлбөрт 2,663,820.98 /Хоёр сая, зургаан зуун жаран гурван мянга, найман зуун хорь зууны ерэн найман төгрөг/ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,465.86 /Таван мянга дөрвөн зуун жаран тав зууны наян зургаан төгрөг/, нийт 8,176,163.97/ Найман сая, нэг зуун далан зургаан мянга, нэг зуун жаран гурав зууны ерэн долоон/ төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь дах хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч ******** 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч********тайлбарын агуулга: ******** нэхэмжилсэн 18,209,579.15 төгрөгийг ******** миний бие нэг жилийн хугацаанд төлж барагдуулах болно. 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 07-ны хугацаанд барагдуулж дуусгах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******** нь ******** ХК-ийн ******** үндсэн зээл 16,743,122.87 төгрөг, зээлийн хүү 1,424,522.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,933,96 төгрөг, нийт 18,209,579.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******** ХК-ийн ******** нэхэмжлэлтэй ********холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,998 төгрөгнөөс 124,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,499 төгрөгийг, хариуцагчаас 124,499 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********нь нэхэмжлэгч ******** ХК-ийн ******** үндсэн зээл 16,743,122.87 төгрөг, зээлийн хүү 1,424,522.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,933,96 төгрөг, нийт 18,209,579.15 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,998 төгрөгнөөс 124,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 124,499 төгрөгийг, хариуцагч ******** 124,499 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХК-ийн ******** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР