| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
| Хэргийн индекс | 2422000000034 |
| Дугаар | 2024/ДШМ/25 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/25
Д.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Прокурор
Цагаатгагдсан этгээд Д.
Шүүгдэгчийн өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.д холбогдох эрүүгийн 2422000000034 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаатгагдсан этгээд: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан (РД:*******)
Д. нь 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 16 цаг 55 минутын орчим иргэн С.*******ийн өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Малчин 1-09 тоот хашаанд байрлах эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулах буюу модон амбаарын цоожийг эвдэж нэвтрэн хохирогч Д.*******гийн эзэмшлийн гранд марк-2 тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Д.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2422000000034 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.г цагаатгаж, шүүгдэгч Д. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хохирогч Д.*******гийн "... 2024 оны 02 сарын эхээр би обудаа авах гэд ******* ахынд ирээд амбаарт нь үзэхэд обуднууд алга болсон байсан. Тэгээд ******* ахаас асуухад “би 2024 оны 01 дүгээр сарын 30-нд үзэхэд байсан, тэгтэл алга болсон байна” гэхээр нь “танд мэдэж байгаа хүн байгаа хүн байна уу” гэхэд “ гэх хүн авсан байх гэж бодож байна, өөр мэдэх хүн байхгүй” гэж надад хэлсэн. ... Амбаарынх нь цоожийг нь эвдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ноос 03-ны үеэр ******* нөгөө 4 обудаа авах гээд ирэхээр нь арын амбаартаа үзэхэд цоожийг нь эвдсэн байдалтай байхаар нь ороод үзтэл 4 ширхэг обуд нь алга болсон байсан. Амбаарын цоожийг нь эвдэж буцааж зүүгээд орхисон байсан. ... Би г сэжиглэж байна. Тухайн амбаар дотор тэр обуд байгааг л мэднэ. Би 2023 оны 09 сарын сүүлээр амбаартаа орж юм авах гээд ороход хамт орж ирсэн ба тэр обудыг сонирхоод байсан юм. ...” мөн дахин мэдүүлэгт “... Би 2024.01.30-ны өдөр 17 цагийн үед хөдөөнөөс ирсэн. Тэгэхэд обуд алдагдсан амбаар зүгээр байсан. Тэгээд тухайн өдөр найз болох *******тай таараад нэг шил архи хувааж уугаад манайд хамт хоноод маргааш нь буюу 31-ний өдөр ******* гэр лүүгээ яваад өгсөн. Тухайн өдөр би гэртээ байсан. Маргааш болон нөгөөдөр нь найз болох *******гийнд өдрийн цагаар байсан ба шөнө гэртээ ирж хоноод байсан. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *******тай хамт манайд архи уугаад сууж байтал хүргэн ******* ирээд обудаа авъя гэхээр нь авч өгөх гээд амбаар луу очтол цоожийг нь эвдэж ороод обудыг аваад явсан байсан. Манайд намайг байхад, өөр хүн ирээгүй. ...” гэх 2 удаагийн тогтвортой мэдүүлэг,
Гэрч *******ы “... 2024 оны 02 сарын эхээр Д. намайг гэртээ байж байхад гэрт ирээд "4ш обуд авах уу" гэхээр нь би үзтэл Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн бололтой 4ш обуд авчирсан. ... 4ш обудыг нь нийлүүлээд 120.000 төгрөгөөр авсан. Би хайлш, төмөр гэх мэт түүхий эд авч Улаанбаатар хотод аваачиж тушаадаг юм. ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.д холбогдуулан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Харин шүүхийн шатанд С.******* мэдүүлэг өгөхдөө архи уучихсан байсан. Тухайн үед хүргэндээ хэлж чадаагүй. Байшинг би өөрөө онгойлгосон ... би түр тавиул тавьж байхгүй юу гэж хэлсэн ... амбаар онгорхой байсан. Цоожийг би өөрөө эвдсэн байх ... 4 обудыг түр хэрэглээд өгье гэхээр нь амбаар онгорхой байгаа очоод ав гэж хэлсэн, шүүгдэгч Д.гийн “... 02 сард би утсаар яриад обудны чинь хэрэг байна гэхэд ... очоод ав гэж надад хэлсэн. *******той ярих гээд би дугаарыг нь мэдэхгүй Бямбаа гэдэг залуугаас авч байсан ...” гэж, Гэрч *******гийн “... өөрийнхөө утаснаас залгаснаа нэгжгүй болсон байна гээд миний дугаараас *******той ярьсан. Тэгж ярихад ******* нэлээн согтуу бололтой цаана нь дуугарч байсан. Тэгэхэд дугуйны талаар яриад байсан ...” гэсэн мэдүүлгүүд нь харилцан нотолсон шинжтэй гэж дүгнэсэн хэдий ч бусад бичгийн баримтаар нотлогдохгүй буюу нотлох баримтын эх сурвалжгүй, үндэслэл бүхий биш байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйл “Нотлох баримтыг шалгаж үнэлэх”-д заасан шалгуурыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрч С.*******ийн “тухайн үед хүргэндээ хэлж чадаагүй”, “амбаар онгорхой байсан. Цоожийг би өөрөө эвдсэн байх” гэсэн мэдүүлэг нь хохирогч Д.*******гийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба “мэдүүлэг өгөхөд архи уучихсан байсан”, мөн гэрч *******гийн “ утас нэгжгүй”, “миний дугаараас *******той ярьсан” гэсэн нь бичгийн баримтаар нотлогдоогүй буюу хэрэгт энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй (“Unitel” ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12-01/6055 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдоогүй”), түүнчлэн шүүгдэгч Д.д обуд хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсээгүй, түүхий эдийн газарт худалдсан зэргээр үйл баримтын ноцтой зөрүүтэй, хохирогчийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар тодорхой дурдаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”-т заасныг зөрчин цагаатгах тогтоолын үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх байдлаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримт хэрэгт авагдаагүй, ноцтой зөрүүтэй үед нь гэм буруутай эсэхэд ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3. Цагаатгагдсан этгээд Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* “хөлдүү Очирынд хөнгөн цагаан аваачиж өгөх гэсэн юм, би шартаж үхэх гээд байна. Чи ирээд надад туслаад өгөөч” гэж гуйсан. Би гранд марк 2 маркийн машин хүнээс аваад унаж байсан юм. “Энэ 4 обуд хэний обуд юм бэ?” гэхэд “миний обуд, машинд чинь таарвал хэрэглэвэл хэрэглэж бай” гэсэн. Тэгэхэд нь би “за яах вэ тухайн үедээ болъё” гэж хэлсэн. Дараа нь би *******ийнд очсон чинь гэр нь цоожтой байсан. Би эргэж яваад Бямбаа гэдэг найз дээр нь очиж дугаарыг нь аваад ярих гэтэл миний утас нэгжгүй байсан. Тэгээд Бямбаагийн утсаар яриад “нөгөө 4 обуд чинь хэрэг болоод байна чи бололцоотой бол 4 обудаа өгөөч” гэхэд “би айлд архи ууж байна, очих боломжгүй, түлхүүрээ хаяад байшингийнхаа цоожийг эвдэлсэн байгаа чи ороод авчих” гэсэн. Би “эзэнгүй хашаанд орж болохгүй, чи гаргаж өгөх боломж байхгүй юу” гэхэд “чи ороод ав ав минийх юм чинь” гэж зөвшөөрсөн болохоор нь би аваад машиндаа тавья гэтэл таараагүй. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөөхгүй. Шүүх хурал дээр ******* “би түлхүүрээ хаясан байсан, өөрөө согтуу байсан, г ороод ав гэсэн, нь миний зөвшөөрлөөр авсан” гээд мэдүүлэг өгсөн. Би *******ийн зөвшөөрснөөр авсан, өөрийгөө хулгай хийсэн гэж дүгнэхгүй байна. *******оос гуйж авсан ч мөнгийг нь өгөх ёстой учраас хохирлыг нь барагдуулсан. Бямбаагийн хажууд нь утсаар ярьсан. Шүүх 2 хүн нотолж байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, анхан шатны шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөөч ээ гэж хүсэж байна.гэв
4. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэрэг шүүхэд шилжиж ирсэн. 2024 оны 8 сарын 30-ны өдөр уг хэрэг маргааныг анхан шатны шүүх хянан хэлэлцэж Д.г цагаатгасан 133 дугаартай тогтоол гарсан. Уг цагаатгах тогтоолын аймгийн прокурорын газраас хүчингүй болгуулах гээд прокурорын эсэргүүцэл бичсэн. Д. нь би гэмт хэргийг үйлдээгүй ээ гэж маргаж, шүүх хурал дээр *******ийг гэрчээр оролцуулсан. ******* “ над руу ярихад нь би айлд архи ууж байсан, байшингийн цоож эвдэрсэн, онгорхой байгаа, ав гэж хэлсний үндсэн дээр Д. авсан” гэж мэдүүлсэн. *******оос тухайн 4 ширхэг обудыг гуйж авсан, хулгайлж аваагүй гэдгээ Д. сая тодорхой ярьлаа. Ийм учраас анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 133 дугаартай цагатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх прокуророос яллагдагч Д.д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.г 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 16 цаг 55 минутын орчим иргэн С.*******ийн өмчлөлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Малчин 1-09 тоот хашаанд байрлах эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулах буюу модон амбаарын цоожийг эвдэж нэвтрэн хохирогч Д.*******гийн эзэмшлийн гранд марк-2 тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С.******* нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр анх удаа, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь удаагаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Манай хүргэн дүү болох ******* 2023 оны 07 дугаар сард машины 4 обуд авчирч манай байшинд хийсэн. 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* обудаа авах гэж ирэхээр нь арын амбаараа үзэхэд цоожийг нь эвдсэн байдалтай байхаар нь ороод үзтэл 4 ширхэг обуд алга болсон байсан. Амбаарын цоожийг нь эвдэж буцаагаад зүүсэн байсан. Тухайн амбаар дотор обуд байгааг Д. л мэднэ” гэх мэдүүлгийг өгчээ.
Гэрч С.******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож 3 дахь удаагаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би Д.г байшингаас 4 ширхэг обуд ав гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан. Цагдаа дээр Д. 4 ширхэг обуд хулгайлаад явсан гэж мэдүүлэг өгөхдөө архи уучихсан байсан. Д. над руу ярихаар нь хэрэгтэй бол аваад хэрэглэж бай гэсэн. Би хүргэндээ хэлж чадаагүй юм. Цоожийг би өөрөө түлхүүрээ хаячихаад эвдсэн байх” гэсэн мэдүүлгийг өгсөн нь өмнө өгсөн 2 удаагийн мэдүүлгээс утга, агуулгын хувьд эрс зөрүүтэй байна.
Анхан шатны шүүх гэрч С.*******ийн 3 дахь удаагаа өгсөн мэдүүлэг нь өмнөх 2 удаагийн мэдүүлгээс утга, агуулгын хувьд эрс өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг 59 хоногоор хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд прокурор, мөрдөгч нь гэрч С.*******ийн мэдүүлэг хэрхэн өөрчлөгдөх болсон шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй, гэрчээс дахин мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, түүний аль мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдож, үгүйсгэгдэж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.
Хэргийн талаарх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгах, тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь прокурор мөрдөгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол гэм буруутайд тооцож, ял оногдуулах, гэм буруу нь нотлогдоогүй бол цагаатгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим бөгөөд прокурор мөрдөгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хангалттай, эргэлзээгүй нотлоогүй энэ тохиолдолд шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримт хэрэгт авагдаагүй, ноцтой зөрүүтэй үед нь гэм буруутай эсэхэд ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш хэргийг прокурорт буцаах талаар хуульд заагаагүй, гагцхүү гэм буруугийн шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгахаас өөр эрх хэмжээ анхан шатны шүүхэд хуульчлагдаагүй байна.
Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг 59 хоногоор хойшлуулсан хугацаанд прокурор, мөрдөгч шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох, нотлох баримтын зөрүүг арилгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл” гэж заасан нөхцөл байдал бүрэн үүссэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээс өөрөөр нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах хууль зүйн зохицуулалтгүй бөгөөд энэ хугацаанд цугларсан нотлох баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч Д.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцэж байна.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлал хүчин төгөлдөр болтол Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Г.МӨНХБАТ