Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 534

 

               Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Ц.Б, өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /ҮД:191.../

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаантан овогт Эын Эт холбогдох 180...002820204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...4 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжитэй, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1... дугаар хороо, Өнөр хороолол ...тоотод оршин суух бүртгэлтэй, мөн дүүргийн 19 дүгээр хороо ......тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ухаантан овогт Эын Э /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Э.Э нь 2018 оны 0... дугаар сарын 29-ний шөнийн 22 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Шөнийн захын урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” 20 маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1....1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Ц.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 0... дугаар сарын 29-ний 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн “Хангай” захын замын баруун талд байдаг бааранд ганцаараа ороод Тогоо найзыгаа хүлээх зуураа 2 шил пиво уусан. Удалгүй найз “Содон” хорооллын автобусны буудал дээр ирчихлээ гэхээр нь би тухайн барнаас гараад очиж уулзсан. ...би найзыгаа гэрт хүргэж өгөхөөр Содон хорооллын эсрэг тал руу зам гараад баруун чиглэлтэй Толгойт руу чиглээд явсан. Тэгээд шөнийн захын эсрэг талын зам буюу “Цэлмэг” төвийн хажуугийн орон сууц руу орох явган хүний гарц дээр явж байтал цайвар өнгийн ...улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь төв замаас орж ирээд намайг шууд мөргөчихсөн. Миний баруун хөл тухайн машины зүүн урд дугуйны доогуур орчихсон байсан, би татаад авахад нөгөө жолооч машиныхаа хаазыг дахин гишгэсэн. Баруун хөлний 2 савхан яс хугарсан. Зохицуулдаггүй гарцаар явж байсан. Гомдолтой байна, эмчилгээний гарч байгаа зардлууд, 2 сар ажилдаа явахааргүй болчихоод байна, цалингаа нэхэмжилж байна. 2 яс нийлэхгүй бол хагалгаанд орж магадгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

 

2.Хохирогч Ц.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 0... дугаар сарын 29-ний өдөр би шөнийн захын урд баруунаасаа зүүн тийш явган хүний гарцаар гарах гээд зогсож байхад портер машины жолооч зогсоод намайг гаргасан. Би портер машины хажуугаар гараад явж байхад миний хажуу талаас ирээд намайг мөргөөд, унахдаа дугуйн доор нь миний хөл орсон байсан. Би хөлөө татаад авсан, тэгэхэд машин хойшоо, урагшаа хөдлөөд байсан. Би хөлөө бариад сууж байхад тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд портерийн жолоочийг гэрлээ шижлүүлсэнгүй гээд маргалдаад байсан. Би замаа чөлөөлөөд хүнээр түшүүлээд өөр газар очоод сууж байсан. Тухайн үед Тогоо гэж найзтайгаа явж байсан, Тогоо болсон хэргийн талаар бүгдийг харсан. Гэмтлийн эмнэлэг орж зургаа авахуулаад дараа нь замын цагдаа орсон. Би гомдолтой байна. Хохирол төлбөрийн хувьд би хөдөлмөрийн чадвараа ... сар алдсан. Цаашид ч ...-4 сар алдах магадлалтай эмчилгээ их орж байгаа. Ажилгүй байсан цалин, эмчилгээний зардлыг гаргаж өгсөн баримтын дагуу, мөн тухайн үед хэрэглэж байсан гар утасны төлбөр зэргийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

....Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...баримтаар гаргаж өгсөн 502....50 төгрөгний хохирлыг нь 2018 оны 06 дугаар сарын эхээр барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг /хх 67-68, 69-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

4.Шүүгдэгч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 0... дугаар сарын 29-ний орой 2 хүүхэдтэйгээ гэртээ харих замд энэ хэрэг гарсан. Төв замаас гэрлүүгээ орох гээд туслах зам руу эргээд орох гэтэл өөдөөс том портер машин их гэрлээ тусгасан, зүүн гар талаас орж ирж байгаа хүн надад харагдаагүй. Би хурдтай яваагүй. Би хавтаст хэрэгтэй танилцаад хохирогч Б худал мэдүүлэг өгсөн байна гэж хэлсэн. Машинд хүн хүрэх шиг  болоод би зогссон. Сандраад машинаасаа буугаад очиход хохирогч газар суусан байсан. Хөл нь миний машины дугуйн доор ороогүй байсан. Намайг нэмж хаазалсан гэж худал мэдүүлэг өгсөн байна лээ, би огт хаазлаагүй. Хохирогч өөрөө согтуу байсан учраас унахдаа хөлөө гэмтээсэн байж болзошгүй. Тухайн үед хамт явж байсан хүүхэн дуудлага өгсөн байсан. Портер машиныг бас зогсоогоод замын цагдаа иртэл байлгаж байсан. Их гэрэл асаасан гээд арга хэмжээ авна уу гэхээс энэ хэрэгт холбоогүй хүмүүс гээд явуулсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

5.Шинжээчийн 274 дүгнэлт:

           1.Тоёота приус 20 маркийн 26-82УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.... Явган хүний гарц нэвтрэх 1....1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.

            2.Явган зорчигч Цагаанхүү овогтой Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

. ...”  гэх дүгнэлт /хх 59-60 х/

 

6.Шинжээчийн 446... дугаар дүгнэлт:

            1.Ц.Бы биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            ....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.....1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 41 х/

7.Хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх 5-6 х/

8.Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх ... х/

9.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6 х/

10.Хохирлын баримтууд /хх 24-...0, 102-108 х/

11.Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх ...1 х

12.Жолоочийн лавлагаа /хх ...... х/

1....Оршин суугаа газрын тодорхойлолт /хх ...4 х/

14.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх ...5 х/

15.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх ...6 х/

16.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх ...8 х/

17.Хохирол төлсөн баримт /хх 98 х/

18.Хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар /хх 109-110 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Э.Э нь 2018 оны 0... дугаар сарын 29-ний шөнийн 22 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Шөнийн захын урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус” 20 маркийн ...УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1....1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /...9 настай, эрэгтэй/ Ц.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Бы “...Миний баруун хөл тухайн машины зүүн урд дугуйны доогуур орчихсон байсан, би татаад авахад нөгөө жолооч машиныхаа хаазыг дахин гишгэсэн. Баруун хөлний 2 савхан яс хугарсан. Зохицуулдаггүй гарцаар явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

Шинжээчийн 274 тоот дүгнэлт:

           1.Тоёота приус 20 маркийн 26-82УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.... Явган хүний гарц нэвтрэх 1....1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.

            2.Явган зорчигч Цагаанхүү овогтой Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

. ...”  гэх дүгнэлт /хх 59-60 х/,

Шинжээчийн 446... дугаар дүгнэлт:

           1.Ц.Бы биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

           ....Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.....1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

           5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 41 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх  Прокурорын дүгнэлтийн талаар:

Э.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1....1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь Э.Эийн автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх явдал юм.

            Үүнийг шалгуур болговол Э.Э зохицуулдаггүй явган хүний гарцаар гарч явсан хүнд кам тавьж өгөөгүй үйлдлээс явган зорчигийг мөргөж зам тээврийн осол гаргаж Ц.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас шүүгдэгчийн хууль бус үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч Ц.Бы эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.....1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно ...” гэх дүгнэлт /хх 55, 62 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Э.Э нь насанд хүрсэн болно.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.... дугаар зүйлийн ... дахь хэсэг.

 

Э.Э автомашин жолоодож явахдаа гарцаар гарч явсан хүнийг харалгүй гарц руу орсон үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хор уршиг учруулах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хор уршигт хүргэжээ гэж дүгнэх боломжтой.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Э.Э нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан 502,...50 төгрөгийн эмчилгээний зардлын төлбөрийг хэрэгт цугларсан нотлох баримт /хх 24-...0 х/-ын хэмжээнд нөхөн төлсөн /хх 98 х/, харин хохирогч  Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 4,700,000 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлж ирүүлсэн.Үүүнээс шүүх 4-6 дугаар саруудын ажилгүй байсан хугацааны цалин 1,500,000 төгрөг, эмчилгээний зардлын 894,200 т нийт 2,...94,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бензин, гар утаасны эвдрэл, 7, 8, 9 дүгээр саруудын цалингийн нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

                        Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хор уршгийн хувьд их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил эрхэлдэг, зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

                        Хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул 7...2227 дугаартай Э.Эийн жолоочийн үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6.2 дугаар зүйлийн 1, 2, ..., 4, ...6.... дугаар зүйлийн 1, ...6.4 дүгээр зүйлийн 2, ...6.6, ...6.7, ...6.8, ...7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ухаантан овогт Эын Эийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эийг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  ....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.... дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Э.Эт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.... дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Эт мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 508  дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.Эээс 2,...94,200 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай ... Ц.Бд олгож, бусад зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Э.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Хэрэгт хураагдан ирсэн 7...2227 дугаартай Э.Эийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...8.1 дүгээр зүйлийн 1, ...8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ