| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00449/И |
| Дугаар | 319/ШШ2025/00544 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 319/ШШ2025/00544
08 1 19/ШШ/00544
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд явуулсан нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багийн - айлын орон сууцны тоотод оршин суух, овгийн ын , овгийн гийн нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч О. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай тэмдэглэл хөтлөв.
Хариуцагч Д.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн - айлын орон сууцны тоот, мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ч.******* миний бие ******* аймгийн ******* сумын ******* багийн / айлын тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг О., Д. нарт ,, төгрөгөөр худалдсан.
Орон сууцны үнэд ,, төгрөг авч, 2018 оны ******* дугаар сарын *******-ний өдөр чөлөөлж өгсөн. Орон сууцны үнийн үлдэгдэл *******,, төгрөгийг оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон.
О., Д. нар нь орон сууцны үнээс *******,, төгрөг өгөөд үлдэгдэл хэсгийг нь одоо болтол төлөөгүй. Орон сууцны үнийг бүрэн төлөх удаа дараа сануулж, шаардсаар ирсэн.
. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”/2018.*******.*******/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ//
4. Хариу тайлбарын агуулга: ******* аймгийн ******* сумын ******* багийн / айлын тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, үнэд нь ,, төгрөг өгч байранд орсон.
Дараа нь орон сууцны үнэд *******,, төгрөгийг өгч, үлдэх 1,, төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Тухайн үед үүссэн цар тахлын улмаас ажлын байр тогтворгүй болж, орон сууцны үнийг төлж чадаагүй.
Орон сууцны үнийн ихэнх хэсгийг төлсөн байхад гэрээнээс татгалзаж, орон сууцыг гаргуулах гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэгдэл үнийг удаа дараа төлөх гэсэн боловч авахаас татгалзсан.
4. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
5. Зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч О., Д. нарт холбогдуулан “орон сууцны үнийг бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн - айлын орон сууцны тоот, мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О., Д. нар нь “Орон сууцны үнийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хожим орон сууцны үнийг төлөх гэсэн боловч хүлээн авахаас татгалзсан” гэх үндэслэлээр хариу тайлбар гарган маргажээ.
2. Нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан 2018 оны ******* дугаар сарын *******-ний өдрийн огноотой “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний:
- 1 дэх хэсэгт “Худалдагч нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн - айлын орон сууцны тоот, мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдана”,
- дахь хэсэгт “Орон сууцыг ,, төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2018 оны ******* дугаар сарын *******-ний өдөр ,, төгрөг, оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлж, дуусгана” гэжээ.
Уг гэрээнд худалдагч нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх агуулга тусгагдсан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”,
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.******* нь орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн, хариуцагч О., Д. нар нь орон сууцны үнэд 2018 оны ******* дугаар сарын *******-ний өдөр ,, төгрөг, 2018 оны 11 дүгээр сард 1,, төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр *******,, төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,, төгрөг, нийт ,, төгрөг төлсөн, үлдэх ,, төгрөг одоог хүртэл үйл баримт зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд хариуцагч О., Д. нар нь орон сууцны үнийн үлдэгдлийг хугацаанд нь төлөөгүй үүргийн зөрчилтэй холбогдуулан хуулийн дээрх хэсгийн дагуу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгч Ч.*******од эрх үүссэн байна.
4. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэжээ.
Орон сууцны үнийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардаж, гэрээнд заасан хугацаа өнгөрсөн байдлыг сануулсан, үүргээ биелүүлээгүй учраас орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан тухай нэхэмжлэгч О.*******ын тайлбарыг хариуцагч О., Д. нар үгүйсгээгүй.
Худалдах, худалдан авах гэрээнд заасан оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууцны үнийн үлдэгдэл төлөгдөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ч.*******ыг хариуцагч О., Д. нарт орон сууцны үнийн үлдэгдэл төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.
5. Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл мөн боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын ерөнхий дүрмийн дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлох үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн нийтлэг үүрэг байхаар заасан.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар “ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны туршид хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас орон сууцны үнийг төлөөгүй”, “орон сууцны үнийг төлөх гэсэн боловч хүлээн авахаас татгалзсан” гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Орон сууцны үнийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хожим орон сууцны үнийг төлөх гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй гэх татгалзлын үндэслэлээ хариуцагч шүүхэд баримтаар нотолсонгүй.
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан орон сууц гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардах эрхийг хариуцагч баримтаар няцаасангүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр”, 6.1.6 дахь заалтад “үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” тус тус нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэжээ.
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-нд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн - айлын орон сууцны тоот, мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн тусгагдаагүй байна.
Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгө гаргуулах тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг ,, төгрөгөөр тодорхойлж, ногдох улсын тэмдэгтийн хураамжид 57,950 төгрөгийг төлөх байжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч О., Д. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 57,950 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******од олгож, үлдэх 278,750 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 1, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн - айлын орон сууцны тоот, мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О., Д. нарын эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч Ч.*******од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч О., Д. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 57,950 төгрөгийг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******од олгож, үлдэх 278,750 төгрөгийг улсын орлого болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ