Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 319/ШШ2025/00589

 

 

 

 

 

 

2025               08           27                                         9/ШШ2025/00589

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Хүсэлт гаргагч О.*******аас өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: “******* оноос ******* дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн оны 09 дүгээр сарын -ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар”, “ оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн оны дугаар сарын -ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар”, “ оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс эхлэн 1994 оны дугаар сарын -ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын Таван-Эрдэнэ ХК-д малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Хүсэлтийн үндэслэл: О.******* миний бие 1970 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг ******* онд төгсөж, илгээлтээр ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажилласан. Цэргийн албанд оны дугаар сард татагдаж, онд цэргээс халагдаж ирээд сумын Сүхбаатарын зам нэгдэл болон “Таван-Эрдэнэ” ХК-д малчнаар 1994 оныг дуустал ажилласан.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар албан бичиг, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 08/247 дугаар архивын лавлагаа

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр албан бичиг, ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн 27 дугаар “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаал, цалин хөлсний цэс

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет/О.*******/, “******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс”-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28/504 дүгээр албан бичиг, регистрийн карт/О.*******/, гэрлэснийг бүртгэх анкет/О.*******, Б./, гэрч Б., Л. нарын мэдүүлэг, онуудын жилийн эцсийн мал тооллогын баримт/О.*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч О.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1. Ажил олгогчийн шийдвэр:

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр албан бичгийн хавсралт:

- ******* аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн 27 дугаар “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалд “Тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, саналаараа хөдөө аж ахуйн болон нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажиллахаар болсон охид, хөвгүүдийг ******* оны ******* дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн томилж ажиллуулсугай. Үүнд: нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад тэмээчнээр: *******гийн *******”,

- ******* аймгийн ******* сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн ******* бригадын малчин Ж.*******гийн цалин хөлсний цэсэнд хүсэлт гаргагч О.*******д олгосон цалин хөлсний дүн тусгагджээ.

2.2. Боловсролын лавлагаа:

******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр албан бичигт “...*******гийн ******* нь ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг ******* онд суралцаж төгссөн үнэн” гэжээ.

2.3. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 08/247 дугаар лавлагаанд “*******гийн ******* нь ******* аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын оны 09 дүгээр сарын -ны өдрийн б/537 дугаар тушаалаар дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, ******* дугаар ангид алба хаагаад Улсын хилийн ерөнхий газрын даргын оны дугаар сарын 03-ны өдрийн б/3******* дугаар тушаалаар дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан”-ыг тодорхойлжээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29/504 дугаар албан бичгийн хавсралт хүн амын регистрийн картад “*******гийн ******* нь ******* оноос эхлэн ******* сумын Сүхбаатарын зам  нэгдлийн ******* бригадад малчин ажилтай”, гэрлэснийг бүртгэх анкетэд “*******гийн ******* нь ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчин ажилтай” гэжээ. 

2.5. ******* аймгийн ******* сумын ******* багийн -1994 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтад малчин О.*******ын тоолуулсан малын тоо, өрхийн гэр бүлийн гишүүдийн тоо зэрэг мэдээлэл тусгагджээ.

2.6. Гэрчийн мэдүүлэг:

- Гэрч Б.ийн мэдүүлэг: “О.******* нь 8 дугаар анги төгсөөд эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. О.*******ын эцэг нь нэгдлийн тэмээ малладаг байсан. О.******* нэгдлийн бог мал малладаг байсан. ******* аймгийн Үенч суманд цэргийн алба хаасан. ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэл онд хувьчлагдаж Таван-Эрдэнэ ХК болсон”,

- Гэрч Л.ын мэдүүлэг: “О.******* бид нар хамт нэг сургуульд сурдаг байсан. О.******* онд гэр бүл болсон. 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч байсан. О.******* нь онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн албыг хаасан. О.*******ын эцэг нь Сүхбаатарын зам нэгдэлд тэмээ малладаг байсан. О.******* илгээлтээр гарч эцэг эхийнхээ хамт тэмээ малладаг байсан. Бид нар хамт мал малладаг айл саахалт байсан учраас мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна. ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэл онд хувьчлагдаж Таван-Эрдэнэ ХК болсон. О.******* тухайн үед Таван-Эрдэнэ ХК-д ажиллаж байсан” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний цэс, цэргийн алба хаасан лавлагаа, боловсролын лавлагаа регистрийн карт, гэрлэсний бүртгэх анкет, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг  хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч О.******* нь “******* оноос ******* дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн оны 09 дүгээр сарын -ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар”, “ оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн оны дугаар сарын -ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар”, “ онуудад ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.

Харин хүсэлт гаргагч О.******* нь онуудад ******* аймгийн ******* сумын Таван-Эрдэнэ ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч О.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч О.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч О.*******д үүссэн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч О.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******ыг “******* оноос ******* дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн оны 09 дүгээр сарын -ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар”, “ оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн оны дугаар сарын -ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар”, “ онуудад ******* аймгийн ******* сумын ******* багт малчнаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч О.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХБАТ