Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/058

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар   Б.Бүжинлхам  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 2414001090147  дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ....... оршин суух хаягтай,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар  тэнсэж,  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ******* овогт *******ий *******, / РД:******* /,  

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт эмчилгээ хийлгэж байсан *******ын гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр *******т зээл авч өгөх зорилгоор авч, улмаар *******ын эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд нэвтэрч, 1.250.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг онлайнаар гаргуулж ын эзэмшлийн тоот данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч *******д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн гадаа *******ын гар утсанд байх түүний эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ий *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,

Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ий *******ыг  нэг / 01 / жилийн  хугацаагаар  хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ий *******ыг  зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан / 01  жил  06 сар / сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөрөв / 4 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг жил зургаан / 01  жил  06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас хоёр зуун мянган төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 2 ширхгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр  сарын 10-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний бие үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 1 жил 6 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие 2022 онд 6 сарын хорих ялаар шийтгүүлж байгаагүй. Одоо хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгаантай /жирэмсэн 6 сар 28 хоногтой/  түүнчлэн охины хамт 2-лаа амьдардаг.

Иймд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.1.1, 26.1.1-д заасан 1 жил 6 сарын хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Цахим төхөөрөмжид хууль бусаар халдах гэмт хэрэг нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах, компьютерын өгөгдөл системд нэвтрэн танилцсан, идэвхтэй үйлдэлтэй хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******тай эмнэлэгт хамт хэвтэж байх хугацаандаа түүнд интернэт банкныхаа нууц кодыг өөрөө өгч зөвшөөрөл олгож зээл авхуулж байсан нь түүний мөнгийг ашиглах цахим мэдээлэлд халдах боломжийг олгосон байхад Эрүүгийн хуулийн 26.1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл.ийн 1-д зааснаар 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол , хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал , эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах ёстой. С.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан , шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжтой байтал хүнд шийтгэлийг сонгож оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.******* эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд ирээгүй боловч тэр өдөр автын осолд орж бие нь муу байсан. Энэ талаар Баянхонгор аймгийн Оточ манал өрхийн их эмч ын албан бичигт дурдсанаар ******* нь ослын улмаас гэмтлийн тасагт 17 хоног хэвтэж эмчлүүлсэн , жирэмсний хяналтад давхар байдаг талаар бичигдсэн байгаа нь энэ баримтыг хуурамч гэж үзэх боломжгүй.

3. ******* хорих ялаар шийтгүүлсэн боловч одоо 7 сартай жирэмсэн хордлого ихтэйн дээр хүүхэд эхийн хэвлийд эсэн мэнд бойжих нөхцөл боломж алдагдаж эх хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна.

4. Шүүгдэгч ******* хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн, 6 настай охины хамт амьдардаг байтал шүүх түүнд хорих ял оногдуулахдаа бага насны хүүхдийн асрамж тогтоолгох түүний эд хөрөнгөнд хамгаалалт хийлгэх ажиллагааг хийлгэхгүй орхигдуулсан.

5. ******* 2022 оны 01 дүгээр сарын 24 ний 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Баянхонгор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 33 дугаар магадлалаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч 6 сарын хугацаа 2022 оны 07 сарын 24-ний өдөр дууссан. Сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь 2024 оны 01 сарын 17-ны  өдөр үйлдэгдсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...******* нь өмнө 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй "гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болж байгаа төдийгүй хуульд ялтай байдлын ойлголт байхгүй учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах учиргүй юм.

 Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож хорихоос өөр төрлийн хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү

Прокурор  Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 49 хоног цаглан хоригдсон. Цагдан хоригдох хугацаанд нь жирэмсэн хоригдолд цагдан хорих байрны эмчээс тусгайлан хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд гаднаас эмч нарыг авч ирж эмнэлгийг тусламж үзүүлж, холбогдох эмчилгээг нь хийлгэсэн. Мөн хэрэгцээтэй хоол хүнсээр, олон төрөлт витаминаар ажиллагааг хийж байгаа тул өмгөөлөгчийн хэлсэн жирэмсэн эмэгтэй эрсдэлтэй нөхцөл байдалтай байна гэх тайлбарыг няцааж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг нь урьд зөвшөөрөлтэй байсан зэргээр хольж тайлбарлаад байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/204 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Цахим төхөөрөмжид хууль бусаар халдсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Долгорсүрэн нь өөрөө *******д интернэт банкны нууц үгээ хэлж өгсөн. Харин хулгай хийсэн үйлдлийг нь хүлээн зөвшөөрч байх тул хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын бичсэн  давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт эмчилгээ хийлгэж байсан *******ын  гар утсыг   авч  *******ын эзэмшлийн хаан банкны тоот дансны интернэт банканд нэвтэрч, 1.250.000 төгрөгийн тэтгэврийн зээл  хийж, болон өөрийн дансаар дамжуулан авч, *******т зээл өгч бусдын мэдээллийн системд  хууль бусаар нэвтэрч,  эд хөрөнгийг  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж,  хохирогч *******д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг  тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 23-24, 52-53, 143 дугаар талуудад авагдсан “...Би ...эмнэлэгт хэвтсэн ...хамт хэвтэж байсан 20-25 орчим насны эмэгтэй надаас “гар утсаа өгч бай” гэж хэлж аваад “таны интернэт банк холбоотой юм байна” гэхээр нь “1.500.000 төгрөгийн зээл аваад өг” гэж хэлээд би өөрөө авхуулсан...”,.

“...Тэр үед намайг 103 дээр дусал хийлгээд орон дээр хэвтэж байхад ...,...******* “утас чинь хаана байгаа юм” гэхээр нь би “утас хармаанд байгаа” гэсэн чинь ******* өөрөө өмдний хармааг ухаад миний гар утсыг аваад өөрийнхөө гар утастай давхар бариад гараад явсан. Миний нэр дээр 1.200.000 төгрөгийн зээл авсан гэснээс 300.000 төгрөгийг гэдэг хүн, 700.000 төгрөгийг нь гэдэг хүн төлж дансаар шилжүүлж өгсөн. 200.000 төгрөг дутуу байгаа......гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Хавтаст хэргийн 34-35, 154 дүгээр талд авагдсан “...би хүлээн авах руу буцаад орсон чинь “өөрийгөө энэ хөгшний ач нь байгаа юм” гэж хэлээд нэг охин орж ирээд хөгшний халаасанд байсан гар утсыг нь аваад гараад явсан” гэхээр нь би ямар юм байгаа юм болоо гэж бодоод араас нь гарсан чинь ын машинд эхнэр , ******* гэх эмэгтэй, найз залуу нь гээд нар хамт байсан. ...******* машинд ээжийн утсыг авчихсан явж байхаар нь “чи наад ээжийн утсыг өгөөч” гэж хэлсэн, тэгсэн чинь “би удахгүй утсыг нь аваачаад өгнө” гэж хэлсэн болохоор нь тоогоогүй.

...үйлчлэгч сая зээ нь гээд нэг хүүхэн орж ирээд хармаанаас нь утсыг нь аваад гараад явчихсан ш дээ гэсэн. ...би очоод утсыг нь яагаад авчхав гэсэн чинь ******* гэдэг эмэгтэй нь өө би оруулаад өгчихье гээд эргээд эмнэлэг рүү гүйгээд орсон. ..” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “... нь *******аас “мөнгө хэрэгтэй байна” гээд асууж байсан. Тэгсэн чинь ******* “би эмээгээсээ хүүтэй мөнгө зээл аваад өгье” гэж хэлсэн. ...******* 103 руу ороод эмээгийн гар утсыг авч гарч ирээд машинд суугаад миний хаан банкны дугаарын дансыг аваад эмээгийн утаснаас “ huu ni” гэсэн утгатай 1.200.000 төгрөг шилжүүлсэн.

 ...******* нь 103 дээрээс гарч ирэх үедээ “нөгөө мөнгө бүтчихлээ” гэж хэлээд цагаан өнгийн гар утас аваад гарч ирсэн. хөгшний интернэт банк руу орж мөнгө авах үед машин дотор , эхнэр нар байсан. Интернэт банк руу нэвтрэх нэр, нууц үгийг ******* өөрөө хийж орсон....мэдээгүй дансаа ашиглуулсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 40-41, 151-152 дугаар талуудад авагдсан “...Тухайн өдөр ...“банкны зээл төлөх хугацаа болчхоод мөнгө хэрэгтэй байна” гэж ярьж байсан чинь ******* надад хандаад “Би чамд мөнгө олж өгье, нэг сарын дараа буцаагаад өгөөрэй” гэж хэлсэн. ...******* нь Эмнэлэгт манай эмээ хэвтсэн байгаа гэнэ очоод ирье” гэж хэлээд миний машинаар эмнэлгийн 103 дээр очсон ... цагаан өнгийн гар утас аваад гараад ирсэн. ..би 1 сарын хугацаатай 1 сая төгрөг зээлсэн. ******* нь миний Хаан банкны дугаартай дансыг аваад над руу гэсэн данснаас мөнгө хийсэн...” гэх,

“...*******д 200.000 төгрөг ...100.000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн” гэх гэрч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “...******* нь манайд ирсэн. ...найз залуу нь “банкны зээл сунгах мөнгө хэрэгтэй байна” гэсэн ...******* нь “би чамд тусалъя, мөнгө зохицуулаад зээлье” гэж ярилцсан. ...103 дээр очоод ******* нь ганцаараа буугаад ... удалгүй гарч ирэхдээ ...2 утас давхарлаад барьсан гарч ирээд машинд суусан.  ...300.000 төгрөг авчихсан байгаа. Одоо 700.000 төгрөг өгөх дутуу байгаа...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан “...Би ...ээлжтэй ажилтай байсан. ... гэх хөгшний ач нь гээд ойролцоогоор 20-25 орчим насны эмэгтэй хүүхэн орж ирээд ....гарч явах үедээ хөгшний гар утсыг нь аваад гарч байсан..” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 76-78 дугаар талд авагдсан “...би өөрийнхөө данс руу хийх гэсэн чинь миний зээл төлөх хугацаа хэтэрчихсэн байсан болохоороо өөрийнхөө данс руу мөнгө хийхээр татаад авчих байх гэж бодоод би өөрийн хүүхэд Учралын гэсэн Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн. Тэгээд би энийг одоо яах юм бэ гэсэн чинь руу шилжүүлчих гэсэн, Би нөхөр Ганхүрэлтэй 2016 онд танилцаад гэр бүл болоод 2020 онд салсан, тэгээд той 2023 оны 10 дугаар сарын 20-дын үеэр Ганболдтой танилцаж үерхээд тэгээд 2024 оны 02 дугаар сард цагаан сар өнгөрөөгөөд салсан, тэгээд 2024 оны 03 дугаар сарын 02, 03-ны үеэс хуучин нөхөр Ганхүрэлтэй эргээд суусан. Эмнэлэгт байхдаа бол өөрийнх нь гуйснаар зээл аваад өөрт нь өгч байсан, өөр бол зээл аваагүй ээ. Би өөрөө бол зээл аваагүй ээ. Тэр зээлийг нь яг хэн нь авсныг нь би мэдээгүй, авсан мөнгөнөөс 200,000 төгрөгийг нь авч тэд нар шоудсан гэсэн, 1,000,000 төгрөгийг нь авсан гэсэн...” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,  болон хавтаст хэргийн 131 дүгээр талд авагдсан “Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл” болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч  *******ыг  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цахим мэдээлэлд хандах мэдлэг муутай байдал, мөн эмнэлэгт хамт хэвтэж байхдаа итгэл олсон байдлыг ашиглаж түүний гар утсан дахь интернэт банкны мэдээлэл хохирогчийн өөрийн талаар өгсөн мэдээллийг ашиглан  түүний данснаас 1.200.000 төгрөгийг хууль бусаар нууцаар, хулгайлж авсан, хохирогч *******ын интернэт банкаар түүний данс дахь төгрөгийг хууль бусаар авах үйлдлийг кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд давхар нэвтэрсэн гэж дүгнэсэн дүгнэлт зөв байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч  ******* нь  хохирогч  *******тай  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа   эмнэлэгт танилцаж, хохирогч *******  нь өөрийн гар утсаар интернэт банканд нэвтрэх,   мэдээллээ өгч байсныг ашиглан   гар утсыг нь авч,  өмнө нь мэдсэн хохирогчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч  хохирогчийн данснаас  нэг удаагийн үйлдлээр  1200 000 төгрөгийг шилжүүлэн авч, уг мөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан болох нь ХААН банкны дансны хуулгуудаар  нотлогджээ.

  Анхан шатны шүүх  шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргүүдийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний  хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан,  хувийн байдлын хувьд 29,3  долоо хоногтой жирэмсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг нь тус тус харгалзан  түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...... тоотоос Нэгдсэн  болон харьяалах өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, хүнс худалдааны төвүүд зэрэг чиглэлээр  зорчих үүрэгтэй 1 жил 6 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах  ял  болгон өөрчилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******  түүний өмгөөлөгч ******* нарын   “… ******* нь  Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдээгүй,хохирогч ******* нь шүүгдэгч *******тай эмнэлэгт хамт хэвтэж байх хугацаандаа түүнд интернэт банкныхаа нууц кодыг өөрөө өгч зөвшөөрөл олгож зээл авхуулж байсан нь түүний мөнгийг ашиглах цахим мэдээлэлд халдах боломжийг олгосон байхад Эрүүгийн хуулийн 26.1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэлгүй...,... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...******* нь өмнө 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж  үзэхгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан,  хувийн байдлыг нь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож хорихоос өөр төрлийн хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх агуулгаар бичсэн гомдлуудын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь :

1. “… ******* нь  Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдээгүй,хохирогч ******* нь шүүгдэгч *******тай эмнэлэгт хамт хэвтэж байх хугацаандаа түүнд интернэт банкныхаа нууц кодыг өөрөө өгч зөвшөөрөл олгож зээл авхуулж байсан нь түүний мөнгийг ашиглах цахим мэдээлэлд халдах боломжийг олгосон  тул Эрүүгийн хуулийн 26.1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэх гомдлын хэсгийг хүлээн авах боломжгүй буюу   хохирогч  *******  нь урьд  өөрийн гар утсаа шүүгдэгч *******д өгч интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ хэлж  улмаар нэвтрэх эрх өгч байсныг нь тэрээр дахин  ашиглаж бусдын цахим мэдээллийн аюулгүй байдалд хууль бусаар  халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт  үйлдлээрээ  цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг хангажээ.

Харин “...анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ******* нь өмнө 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж  үзэхгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан,  хувийн байдлыг нь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу...” гэх хэсгийг хүлээн авах боломжтой байна.

Прокурорын яллах дүгнэлт болон  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  удиртгал хэсэгт “ шүүгдэгч ******* нь   анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн”  гэж тус тус бичсэн байх ба  дээрх шийтгэх тогтоолд Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаар магадлалаар “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар  тэнсэж,  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж” өөрчлөлт оруулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байгааг анхааралгүйгээр  шийтгэх тогтоолд “Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар хорих ялаар, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож байсан” гэж дүгнэн эрх зүйн байдлыг нь дордуулжээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, мөн дээрх хуулийн заалт нь жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах талаар үүрэг болгож хуульчлаагүй тул шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв...” гэж дүгнэснийг буруутгаж байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 -т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/204 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ий *******ыг  нэг  жилийн  хугацаагаар  хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ий *******ыг  зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

“Шүүгдэгч *******ий *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  нэг жилийн  хугацаагаар   зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  зургаан  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан / 01  жил  06 сар / сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил зургаан   сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг жил зургаан / 01  жил  06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-т тус тус зааснаар шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр  оршин суугаа газраа өөрчлөх, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, зорчих эрхийг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ....... тоотоос  Нэгдсэн  болон харьяалах өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, хүнс, худалдааны төвүүд зэрэг чиглэлээр  зорчих үүргийг хүлээлгэж,   хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг  сануулсугай ” гэж,

6 дахь заалтад “Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас хоёр зуун мянган төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“ шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас нь хасаж тооцон, түүнийг суллаж, хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

В.ЦЭЦЭНБИЛЭГ