Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц /ШТҮД:/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн хэлтсийн шинжээч Б.М,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Ө нарын хооронд үүссэн Газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаал, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугар сарын 14-ний өдрийн дүгээр хурлаас гаргасан шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх Х аймгийн сумын нутагт орших Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Д булан нэртэй газарт орших 2.0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай гэрчилгээг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас Б ХХК-д олгожээ.

2.2. Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Газар ашиглах эрх цуцлуулах тухай дугаар албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн хавсралтад Б ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлийг дурдаж хүргүүлсэн байна.

2.3 Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр хурлаар Б ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эсэхийг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

2.4. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалаар Газрын хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гараагүй тул Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Б ХХК-д ашиглуулахаар олгосон 2.0 га газрын ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн шүүх хуралдаанд Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр хурлаас гаргасан шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсний дагуу хамтран хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийг татан оролцуулсан.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Манай компани Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар Х аймгийн сумын нутагт орших, Хийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт Д булан нэртэй газарт орших, 2 га талбай бүхий газрыг, аялал жуулчлалын зориулалтаар, 2 жилийн хугацаагаар, ашиглах эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээтэйгээр ашиглах эрхтэйгээр анх авсан.

3.2. Түүнээс хойш 2007, 2012 онуудад хуулийн дагуу 5 жилээр, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдаж, газрын төлбөрөө хуулийн дагуу 2023 оныг дуустал төлсөөр ирсэн бөгөөд газраа зориулалтын дагуу аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж, зундаа жуулчдын хүлээн авах 10 ширхэг гэрүүд барьж ашигладаг, эко нүхэн жорлон барьсан, мөн аялал жуулчлалын зориулалттай, 1 ширхэг дүнзэн байшин зэрэг нь байрладаг.

3.3. 2012 оноос манай газрын хойд болон урд талд бусдын хууль бус эзэмшил бий болж, байшингууд барьсан бөгөөд тэдэнд тус яамны зүгээс манай газартай давхцуулан газар ашиглах эрхийг өгсөн байсан бөгөөд тэрхүү асуудлаа шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд байнга тавьсаар ирсэн ч шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрсэн.

3.4. Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны зүгээс манай ашиглах эрхтэй газар дээр бусдын хууль бус эзэмшил үүссэн асуудалд тодорхой арга хэмжээ авч чадахгүй болсон тул өөр газраар манай газрыг сольж өгөх талаар бидэнтэй ярилцаад санал болгосон газар дээр нь мөн л бусдын эзэмшил үүссэн ашиглах боломжгүй газар байсан.

3.5. Үүний улмаас манай компани газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй, санал болгосон өөр газраар сольж олгох асуудал нь боломжгүй болж, дахин өөр газар санал болгоно, эсхүл газрыг маань чөлөөлж өгнө, яамнаас чиглэл авна гэх мэт шалтгаанаар 2022 онд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг маань хүлээж авахгүй, түр хүлээж бай гэж байсаар 2023 он гарсан.

3.6. Гэтэл Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас 2025 оны 08 сард манай газар ашиглах эрхийг тус яамны сайдаас цуцалсан байгаа боловч холбогдох шийдвэрийг тус хамгаалалтын захиргаанд ирүүлээгүй, манай компанитай холбоотой сонсгох ажиллагааг огт хийсэн баримт байхгүй байгаа талаар манайд мэдэгдсэн.

3.7. Манай компанийн хувьд дээрх бусдын хууль бусаар манай газар дээр байшин барьж ашиглаж байгаа үйлдлийн улмаас газраа бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй, одоо бодит байдал дээрээ манай компанийн мэдэлд 2 га бус 0,36 га талбай л байгаа бөгөөд холбогдох хяналт тавьж, зөрчлийг арилгах чиг үүрэгтэй, хамгаалалтын захиргаа нь үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор манай компани нь газраа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй өдий хүрсэн боловч газрын төлбөрөө 2 га газрынхаа хэмжээгээр тооцон 2024 оныг хүртэл хугацаанд төлж барагдуулсан байгаа билээ.

3.8. Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсныг хууль бус гэж үзэж байх бөгөөд ийнхүү цуцлах шийдвэрийг гаргахдаа манай хуулийн дагуу мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй, тайлбар, гомдол хүсэлтээ гаргах боломж нөхцлийг бүрдүүлж өгөөгүйд гомдолтой байх ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.9. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэл: ...Тусгай хамгаалалттай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тусгай зөвшөөрлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор тус тус заажээ. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам-ийн 2.9-т Зөвлөлийн хурлаар Зөвшөөрсөн, Эс зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргах бөгөөд Зөвшөөрсөн шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гаргах үндэслэлийг бүрдүүлж..., 2.14-т Газар ашиглах эрх цуцлах, дуусгавар болгох, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд дараах баримт бичгийн бүрдлийг хангуулна, 2.14.3-т Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон баримт, 2.21-т Зөвлөлөөс Зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шийдвэр гарна гэж тус тус заажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дугаар тушаалын үндэслэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас гаргасан шийдвэр, мөн Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг гэж тус тус үндэслэсэн байх боловч эдгээр баримтуудад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлуулах саналыг гаргаж, улмаар хариуцагч зөвлөлийн хурлаар энэ агуулгаар нь хэлэлцэж шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байна. Мөн Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналд ... хээрийн судалгааны ажлыг явуулан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулан... гэж холбогдох баримтыг ирүүлсэн гэх боловч огт баримтгүй байхад юуг үндэслэн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Үүнээс үзэхэд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хууль ёсны байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх, итгэл хамгаалах гэх мэт захиргааны байгууллага албан тушаалтны баримталбал зохих тусгай зарчим болон мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь нэхэмжлэгч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна гэжээ.

3.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дугаартай тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй учраас хүчингүй болголоо гэдэг газрын тухай хуулийн 40.1.1, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар батлагдсан тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр хурлын шийдвэрээр үндэслэсэн байна. Энэ зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр хурлын шийдвэрийн агуулга нь маргаан бүхий акт буюу сайдын тушаалын агуулгаас өөр байна. Зөрүүтэй шийдвэрийг үндэслээд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулиар захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна. Нэгдүгээрт сунгуулах хүсэлтийг хугацаандаа гаргаагүй гэдгийг тушаалд дурдсан боловч зөвлөлийн шийдвэрт нь бусдын газар дээр газар давхцсан, давхцуулж эзэмшээд байна эдгээр үндэслэлээр цуцалъя гэдэг шийдвэр гарсан байна. Хариуцагч талаас маргаан бүхий газар дээр бусдад газрыг олгосон эсэх талаар шүүхээс шаардсан. Ийм зүйл байхгүй талаар албан бичигт тайлбарласан байдаг. Хоёрдугаарт Б ХХК нь 2007 оноос хойш 2023 оны 09 дүгээр сар хүртэл тасралтгүй газраа ашиглаж ирсэн. Гэтэл тухайн үед хоосон байсан газарт гэнэт бусдын газар давхцуулаад газар эзэмшээд байгаа үндэслэлээр шийдсэн байна. Нэхэмжлэгч тал 2023 оныг дуустал газрын төлбөрөө бүрэн төлсөн талаар тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг шалгаж үзэлгүйгээр төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цуцлав гэсэн. Газар дээрээ зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж байсан дүнзэн байшин, гэрэл зургуудаас харагдаж байгаа. 10 гэр бариад, хашаалсан аялал жуулчлалын чиглэлээр ажилласан нь харагддаг. Бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгуулахаар зөвлөлөөс шийдвэр гарч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй байна гэдэг нь захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоохгүй төрийн захиргааны байгууллага биелүүлээгүй байна. Үйл ажиллагаандаа баримталвал зохих захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан бодит нөхцөл байдалд тохирсон зорилгодоо нийцсэн байх гэсэн тусгай зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл газрын төлбөрөө төлсөн, үйл ажиллагаагаа явуулдаг, бусдын газарт давхцуулж шинээр газар эзэмшүүлж байгаа нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, газрын зөрчлийг арилгах юм байна. Хавтаст хэрэгт авагдсанаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын дугаартай тушаалаар батлагдсан Улсын тусгай хамгаалалтын газрын газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам гэж байгаа. Энэ журмын 2.9, 2.14.3, 2.14, 2.21 заалтууд байна. Энэ журмын заалтуудын агуулга нь зөвлөл нь асуудлыг хурлаар авч шийдээд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн шийдвэрээс гаргана гэдэг. Зөвшөөрсөн шийдвэр гаргавал үндэслээд яамны сайд газрыг цуцлах шийдвэрийг гаргана. Хурлаар хэлэлцэхдээ захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон баримтыг бүрдүүлж, цуглуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ. Ингэж журмалсанаа зөрчөөд бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус юм. Дараагийн шийдвэр нь зөвлөлийн шийдвэрийг үндэслээд гарсан сайдын тушаал нь хуульд нийцэхгүй байна. Тусгай хамгаалалтын газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан байна. 27.12-т зааснаар Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно. Яам тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Нэг нь зөвлөлийн шийдвэр, нөгөөдөх нь сайдын тушаал байна. Нэгдүгээрт хууль бус байна. Хоёрдугаарт газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Хугацаа сунгуулах хүсэлтээ 2022 онд гаргасныг зөрчилтэй байгаа учраас хүлээж авахгүй, хүлээж бай гэдгээр хойшлуулсан. Газрын зөрчилтэй асуудлыг 2009 онд илрүүлээд үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж удаа дараа шаардсан. Хавтаст хэрэгт авагдсанаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч компани 2017 он хүртэл газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан байсан. Гэтэл энэ хооронд хугацаа сунгах асуудал тавиагүй. Газрын зөрчилтэй асуудлыг шийдвэрлэнэ гээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байсан. Тэр газар боломжгүй болохоор өөр газар санал болгож байсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сунгуулах хүсэлтээ тавиагүй гээд цуцалж байгаа нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байна. 2012 онд сунгах үед зөрчилтэй гээд сунгагдаагүй. 2 га газрыг ашиглуулахаар олгосон гээд 2 га газрын хэмжээгээр төлбөрөө аваад байдаг. Нэхэмжлэгчид хохиролтой, хуульд нийцээгүй байна ... маргааны гол асуудал нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1, газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй талаар нөхцөл байдал байгаа юу? гэдэгт газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй юу? Хууль зүйн хувьд зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл буюу газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийг үндэслээд сайд биш яам гаргана гэдгийг тодорхой заасан байдаг. Яамны шийдвэр гэдэг нь сайдын тушаал болон зөвлөлийн хурлын шийдвэр юм. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслээд шийдвэрийг сайд тушаалаараа баталж гаргаж байгаа ... Газар ашиглах эрхийн сунгах үүрэгтэй. Сунгуулья гэхээр бусдын газартай давхцсан асуудлыг бусдын эзэмшил үүссэн байна үүнээс гадна эзэмшдэггүй байж төлбөр төлж байна. Шүүх онцгойлон анхаарч үзнэ үү. Огт шалгаж тогтоолгүйгээр ийнхүү нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн газрын эрхийг дуусгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах нөхцөлийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчны сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар Б ХХК-д Х нуурын Д булангийн хязгаарлалтын бүсэд 2 га газар ашиглах эрхийг олгосон.

4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болох заалтууд болон Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

4.3. Б ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн сунгуулах тухай хүсэлт гаргаагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.4. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгох үед одоо давхацсан гэж яриад байгаа газрын олголтын асуудал байхгүй байсан. Тухайн үед үнэхээр давхцал үүссэн тохиолдолд дээд шатны байгууллагад гомдлоо гаргах, шүүхэд гомдол гаргах хангалттай боломжтой байсан. Гэтэл 2023 онд сайд цуцлах тухай тушаал гаргасны дараа манайх давхцалтай, хандаж байсан гэх мэтээр яриад байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн газрын төлбөрийн тухайд тухайн сум дүүргийн харьяалах газрын албаны тооцоо нийлсэн актаар газрын төлбөр төлсөн эсэхийг мэдэх боломжтой. Мөн газар ашиглах хугацааг сунгуулахад хүсэлт ирүүлээгүй, ямар нэгэн байдлаар хамгаалалтын захиргаанд хандаагүй юм байна. Хандаагүй болохоор газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг яаманд хүргүүлсэн. Гэрээгээ огт дүгнүүлээгүй гэж байна. Газар ашиглагч жил бүр гэрээгээ дүгнүүлж байж дараагийн газрын сунгалтаа хийдэг. Хамгаалалтын захиргаанаас сунгах санал, шинээр олгох санал ирүүлж энэ талаар зөвлөлийн хурлаар хэлэлцдэг. Нэхэмжлэгчээс газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтээ илгээсэн бол хүсэлтийг уламжлах байсан. Мөн хээрийн судалгааг газар дээр нь очиж хийж танилцаад яам руу саналаа явуулсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.5. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн дүгээр хурлын шийдвэр тэмдэглэлүүд баталгаажаагүй файл хэлбэрээр компьютерт байгаа болно.

4.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар зөвлөлийн ажиллах журмын 1.1-д Улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь тусгай хамгаалалттай нутагт ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, талбайн хэмжээ нэмэгдүүлэх, солбицол өөрчлөх болон шүүхийн шийдвэр биелүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан.

4.7. Дээрх журмын хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгах эсэх талаар хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сунгуулах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй тул эс зөвшөөрч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Анх нэхэмжлэгч Б ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-д холбогдуулан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* хурлаас гаргасан шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн болно.

2.1 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Б ХХК нь Байгаль орчны яамны улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* дугаар гэрчилгээг 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдөр авч, 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уг гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, Тусгай хамгаалалттай Газар нутгийн Удирдлагын газрын даргатай 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан байна.

2.2. Улмаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ******* хурлаар Хийн улсын тусгай хамгаалалттай газарт Жанхайн д буланд 2 га талбай ашиглагч Б ХХК-ийн газар ашиглах эрхийг гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болгохоор шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар Х нуурын байгалийн цогцолборт газрын Х нуурын д булангийн хязгаарлалтын бүсээс Б******* ХХК-д ашиглуулахаар олгосон газрын хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр тул Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 2.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй.

2.3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2012 оноос манай газрын хойд болон урд талд бусдын хууль бус эзэмшил бий болж байшингууд барьсан, тус яамны зүгээс газартай давхцуулан газар ашиглах эрхийг өгсөн байсан тэрхүү асуудлаа шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд байнга тавьсаар ирсэн ч шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Үүний улмаас манай компани газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй, санал болгосон өөр газраар сольж олгох асуудал нь боломжгүй болж, дахин өөр газар санал болгоно, эсхүл газрыг чөлөөлж өгнө, яамнаас чиглэл авна гэх мэт шалтгаанаар 2022 онд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээж авахгүй байсаар 2023 он гарсан. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй ... хариуцагч Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь ямар үндэслэлээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй гэж,

Хариуцагч нараас ... Б ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах тухай хүсэлт гаргаагүй. Хийн тусгай хамгаалалтын газрын архивт сунгуулах хүсэлт бүртгэгдээгүй. Зөвлөлийн Б ХХК-ний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар газар ашиглах эрхийг сунгах, газар ашиглах эрхийг олгох, дуусгавар болгох, цуцлах, бүрэн эрх нь тусгай хамгаалалттай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын сайдад эрх хэмжээ нь байдаг. Хүчингүй болгуулах ч гэсэн сайдад эрх хэмжээ нь байна. Ямар нэгэн байдлаар хамгаалалтын захиргаанд хандаагүй гэж тус тус тайлбарлан маргасан.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхолыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж тус тус заасан.

2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

2.6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (нэхэмжлэгчийн эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд үйлчилж байсан) 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээгээр ашиглуулж болно, 34 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна, 35 дугаар зүйлийн 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсний дагуу хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ гэж зааснаар газар ашиглагч нь Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ирсэн бол гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шаардлагатай баримтын хамт гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй байна.

2.7. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй, 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гээд 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор мөн тус тус заажээ.  

2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б ХХК-д олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх бөгөөд уг хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх төдийгүй үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй юм.

2.9. Харин нэхэмжлэгчээс ... 2012 оноос манай газрын хойд болон урд талд бусдын хууль бус эзэмшил бий болж байшингууд барьсан, тус яамны зүгээс газартай давхцуулан газар ашиглах эрхийг өгсөн байсан тэрхүү асуудлаа шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд байнга тавьсаар ирсэн ч шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрсэн. Үүний улмаас манай компани газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй, санал болгосон өөр газраар сольж олгох асуудал нь боломжгүй болж, дахин өөр газар санал болгоно, эсхүл газрыг чөлөөлж өгнө, яамнаас чиглэл авна гэх мэт шалтгаанаар 2022 онд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Газрын төлбөрөө төлсөөр ирсэн гэж тайлбарласан.

2.10. Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдлоос өөрөөр Х аймгийн сумын д булан нэртэй газарт олгосон газрын асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд гомдол, хүсэлт гаргасан үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар ... Хийн байгалийн цогцолборт газрын д булангийн хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны ******* дугаар тушаалаар ашиглахаар олгосон газрын хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлсэн эсэхийг хамгаалалтын захиргааны архиваас шүүхэд газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт ирээгүй байна гэх албан бичиг, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр ... Тус компаниас 2020 оноос хойш хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрх сэргээх болон бусдын газартай давхцсан, болоод хууль бусаар газар ашиглаж байгаа асуудлаар хандсан мэдээлэлгүй байна гэх албан бичиг зэргээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

2.. Хэдийгээр нэхэмжлэгч Газрын давхцлын асуудал байсан. Газрын төлбөрөө төлсөөр ирсэн гэж тайлбарлах боловч төрийн захиргааны байгууллагад уг асуудлаар хандсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Тухайн үед үнэхээр давхцал үүссэн тохиолдолд дээд шатны байгууллагад гомдлоо гаргах, шүүхэд гомдол гаргах хангалттай боломжтой байсан. Гэтэл 2023 онд сайд цуцлах тухай тушаал гаргасны дараа манайх давхцалтай, хандаж байсан гэх мэтээр яриад байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн төдийгүй уг асуудал нь газрын хугацааг сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргаагүй үйл баримтыг зөвтгөх үндэслэл болохгүй.

2.12. Түүнчлэн, нэхэмжлэгчээс ... Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь ямар үндэслэлээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй гэж тайлбарлан, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* хурлаас гаргасан шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.

2.13. Уг Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр хурлаар Б ХХК-ийн Хийн улсын тусгай хамгаалалттай газрын Жанхайн д буланд газар ашиглах эрхийг хүчингүй болгох эсэх асуудал хэлэлцэгдэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Хамгаалалтын захиргаанд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн. Гишүүдээс гарсан саналгүй. Гишүүд гараа өргөж санал өгч, Хийн улсын тусгай хамгаалалттай газарт Жанхайн д буланд 2 га талбай ашиглагч Б ХХК-ийн газар ашиглах эрхийг гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.14. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 18 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан.

2.15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөл байгуулах, ажиллах журмыг баталсан байна. Уг тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 1.1-д Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, солбилзол өөрчлөх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалал, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагад газар ашиглах эрх олгох, аялал жуулчлалын дэд бүтэц бий болгоход зориулан газар ашиглах эрх олгох, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хэрхэн биелүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана, 2.9-д Зөвлөлийн хурлаар зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргах бөгөөд зөвшөөрсөн шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарах үндэслэлийг бүрдүүлж, Эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан тохиолдолд үндэслэлийг заавал тодорхой дурьдаж, ирүүлсэн материалыг эх хувиар хүсэлт гаргагчид буцаан хүргүүлнэ, 2.21-д Зөвлөлөөс зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн тушаалын төсөл бэлтгэн, Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, хуулийн хэлтсээс санал авч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шийдвэр гарна гэж тус тус заажээ.

2.16. Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөс зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд тушаалын төслийг бэлтгэн, Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, хуулийн хэлтсээс тус тус саналыг нь авч хуульд нийцүүлэн эцсийн шийдвэрийг эрх хэмжээнийхээ хүрээнд сайд тушаал гарган баталгаажуулахаар байна.

2.17. Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр хурлаар Б ХХК-ийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаалаар зөвхөн газрын хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, уг үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.18. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэх бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримт шүүхэд ирүүлээгүй тул уг ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх боловч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

2.19. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/******* дугаартай Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* хурлаас гаргасан шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан Б ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-д тус тус холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/******* дугаар тушаал, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* хурлаас гаргасан шийдвэрийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА