| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414001940179 |
| Дугаар | 2024/ДШМ/059 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/059
*******, *******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор ын бичсэн эсэргүүцлээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2414001940179 дүгээр хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ....... оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, овогт ийн ,
Монгол Улсын иргэн, ..... оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгүүлсэн,
-Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар 30-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар 05-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсэн, тоот регистрийн дугаартай, овогт ийн ,
Монгол Улсын иргэн, ......... оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар 04-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар хянан харгалзсан,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр 27-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр 09-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан, тоот регистрийн дугаартай, овогт гийн ,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн “...2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 07 сарын 29-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Холбоогийн хөндий” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******д 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******ийг цагаатгаж,
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч овогт гийн ыг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч овогт ийн ийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч гийн ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ийн ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гийн эзэмшлийн улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 26 сантиметр урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СиДи 1 ширхгийг хэргийн хамт хадгалж,
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүхээс хэргийг дүгнэхдээ шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, "Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл", "мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл" зэрэг мөрдөн шалгах ажиллагаа зэргийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж 1-р хавтаст хэргийн 92-104 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******, *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэргийг нотлох баримтаар тооцоогүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин тавдугаар бүлэг “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-гаар шүүх хуралдаан явуулах процессыг хуульчилсан байх ба тус хуулийн 35.7 дугаар зүйл /шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоох/-ийн 2 дахь хэсэгт “талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй гэж тодорхой заасан байхад шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх дээрх ажиллагааг хийлгүйгээр шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт нотлох баримтыг тооцоогүй талаар дурдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Мөн Анхан шатны шүүхээс нотлох баримтыг тооцохгүй байх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан ямар нэгэн шийдвэр гараагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчил болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр 1 дэх заалтад “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарласны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг үндэслэж нотлох баримтаар мөрдөн шалгах зарим ажиллагаануудыг нотлох баримтаар тооцоогүй нь шүүхээр хэлэлцэгдсэн, мөн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив..гэжээ.
Хохирогч *******гийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Миний бие хавтаст хэрэгтэй танилцсан. Хавтаст хэрэгтэй танилцаж байх явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр хэргийг шийдсэн нь процессын алдаа гарсан гэж үзэж байна.
Миний зүгээс хавтаст хэрэгт авагдсан сидиг үзээгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад сиди шинжлэн судлуулах талаар даргалагчаас асуугаагүй. Шүүх хуралдаан дууссаны дараа уг сидиг харсан.
Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг бүрэн дэмжиж байгаа тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ..гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс гарсан шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх хуралдаан нь мэтгэлцээний үндсэн дээр явагддаг бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс нотлох баримтаар хангахгүй байх, нотлох баримтаар тооцохгүй байх талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд саналаа гаргасан бөгөөд энэ нь процессын алдаа гараагүй гэж үзэж байна.
Прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг урьдчилж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс урьдчилж шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй. Нотлох баримтад тооцох эсэх асуудлыг шүүх өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрлэнэ.
Талууд уг хүсэлтээ шүүх хуралдааны явцад танилцуулж энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд мөн тусгуулсан байгаа.
Мөн ******* айлын малыг нэр зүсээр нь мэдэх шаардлага байхгүй, хөндлөнгийн гэрч оролцуулахгүйгээр хэргийн газрын нөхөн үзлэг хийж, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол гарсан байдаг.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
Прокурорын эсэргүүцлийн гол үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу тухайлбал хэргийн газрын үзлэгийг хийхдээ хөндлөнгийн хоёр гэрч оролцуулаагүй байна гэж үзэж байна.
Хэргийн газрын үзлэг хийх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зааж өгсөн байгаа. Хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульд заасан байдаг. Журам зөрчиж авсан нотлох баримт хэргийн материалаас харагдаж байгаа.
Хоёрдугаарт анхан шатны шүүхээс нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гараагүй гэж байна. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар тооцохгүй байх талаар хэргийн оролцогч нарын аль нэг талаас хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гаргана гэж заасан байдаг. Хэргийн материалд авагдсан нотлох баримтыг тал бүрээс хянаж үзээд тооцохгүй байх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Иймд тухайн анхан шатын шүүх хуралдааны шатанд прокурор, өмгөөлөгч нарын зүгээс нотлох баримтаар тооцохгүй байх талаар хүсэлт гаргаагүй. Иймд энэ асуудлын талаар анхан шатны шүүхээс шийдвэр гаргахгүй.
Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн анхны мэдүүлгүүдийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон байдаг. Шүүгдэгч нарын гэрчээр байцаасан байцаалтыг яллагдагчаар байцаасан байцаалт мэтээр тулгаж хэрэг хүлээлгэж байцаасан байсан. Анхан шатны шүүхээс уг мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-д заасан мэдүүлэг авах журам, болон үүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд нийцүүлэн шийдвэрээ гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгдэгч *******ы хувьд анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгдөг бөгөөд *******ийг энэ хэрэгт оролцоогүй бөгөөд Улаанбаатар хотод очоод малаа борлуулсан мөнгөнөөсөө 300,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь дансны хуулгаар тогтоогддог.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т заасныг тайлбарласан. Энэ нь гэрчээр асуухдаа байцаалтыг зогсооно гээд заасан. Хуульд хэрвээ мэдүүлэг нь зөрүүтэй байх юм бол зөрүүг арилгах талаар тодорхой зааж өгсөн. Гэтэл прокурорын зүгээс шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* гэх хүн манай үхрүүдийг нас хүйсээр нь нэг бүрчлэн мэдэж байгаа. *******ийнхтой нэг хөндийд хоёр талд, нэг уулын ар, өвөрт нутаглаж эхэлснээс хойш манай үхэр алга болж дууссан. Манайх анх 40 үхэртэй байсан. Тэгээд хулгайд алдагдаад дууссан.
Миний хувьд *******т гомдолтой байна..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ... гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгч *******ийг цагаатгаж,
... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж...” тус тус шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь доорх нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Үүнд:
1 дүгээр хавтас хэргийн 63-64 дүгээр тал “..Би 2022 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас 2 тооны Монголын үхэр хулгайд алдсан...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар тал ”.. надад хэлэхдээ “гийн хоёр тооны үхрийг авсан” гэж хэлсэн. Би тэр үед нь д “танай 2 үхрийг авсан гэж ярилаа” гэж хэлсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр тал “... Би 2022 оны 07 дугаар сарын 27-29-ний хооронд Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас үхэр дотроосоо 2 тооны Монголын үхрээ хулгайд алдсан...Тухайн үед , гэх 2 хүнийг сэжиглэж байсан. Манай үхрийг тэр хоёроос өөр хүн хулгай хийж аваагүй...” гэх гэрч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 150-152 дугаар тал “... 2022 онд би сар, өдрөө сайн санахгүй байна, ах намайг гэртээ байхад дуудсан юм, намайг “2 үхэр төхөөрөхөд гаргалцаад өгөөч” гээд дуудахаар нь би сум дээр гэртээ байж байгаад Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт өөрийнхөө саарал өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоо унаад ганцаараа яваад очсон... Тухайн 7-8 тооны үхрээс ах 2 тооны үхрийг барьж аваад төхөөрсөн. Би бол тухайн 2 тооны үхрийг төхөөрөхөд хамжилцсан...” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 158-160 дугаар тал “...******* ах намайг утсаар ярьж дуудаад “Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн “Үсэргээ овоо”-н дээр “хүрээд ир” гэхээр нь би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Тоёота приус 20 маркийн улсын дугаартай машинтай ганцаараа очсон юм, цаашаа уруудаад намайг “Холбоо хөндий”-д “ороод ир” гэхээр нь би тухайн газарт яваад очтол ******* ах ганцаараа цэнхэр өнгийн юм дэлгэсэн, дээр нь үхрийн мах дэлгэсэн байсан. Тэгээд тухайн махыг би машиндаа ачаад сум ороод хотоос ирсэн нэг найз ыг аваад ******* ахтай бид гурав шууд Улаанбаатар орсон. Тухайн үед “Шонхор” зах орж ******* ахыг махтай нь буулгаад би ажил руугаа явсан юм....” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 166-169 дүгээр тал “... 2022 оны 07 дугаар сарын сүүлээр, өдрөө сайн санахгүй байна...той нийлээд хамжилцаж тухайн 2 үхрийг нядалсан... ыг “машинтайгаа хүрээд ирээч” гэж дуудсан...2 тооны үхрийн махыг нийлүүлээд 1,300,000 төгрөгөөр худалдсан ба би тухайн мөнгийг гэх хаан банкны өөрийн дансаар шилжүүлсэн авсан,.. т 300,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн. Миний машины лизингийн хугацаа хэтрээд мөнгөний хэрэг гарахаар нь би тухайн 2 тооны үхрийг нядлах болсон юм. ...” гэх шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг...
1-р хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” , гэрэл зураг зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн “..2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Холбоогийн хөндий” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******д 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай байхад анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр, гэмт хэрэгт хамтран оролцогчдын үүрэг оролцоог буруугаар тайлбарлан “..шүүгдэгч *******, ******* нар нь шүүгдэгч *******тай мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон баримт нотолгоо байхгүй, урьдчилан үгсэн тохиролцоогүй, ашиг олох, шунахай сэдэлт зорилго агуулаагүй...” тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох хууль зүйн үндэслэлгүй..” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно..гэжээ.
Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь гэмт хэрэгт оролцогчдын оролцооны дотоод холбоогоор тайлбарлагдах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хамгийн энгийн хэлбэр нь “...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй, хоёр буюу түүнээс дээш гүйцэтгэгч хамтарсан үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэргийн хор уршгийг бий болгосон..” байх явдал бөгөөд гэмт үйлдэл нь нэг хүний үйлдэж чадахгүй хэргийг хамтын хүчээр буюу гэмт үйлдэлд сэтгэл зүйн болон биеийн хүчээр дэмжлэг үзүүлэх, нэг хүний үйлдсэн хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн ул мөрийг баллаж, гэмт халдлагын зүйлийг зөөж тээвэрлэх, худалдан борлуулах, хэргийг илрүүлэхэд саад учруулдаг зэрэг обьектив талын илрэх шинжээрээ төсөөтэй гэмт хэргүүдээс ялгардаг онцлогтой.
Тодруулбал шүүгдэгч *******, *******, ******* нарын мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооноос дүгнэхэд шүүгдэгч нар нь хэрэг болох өдөр, шөнийн цагаар малын бэлчээрт уулзан гэмт хэрэг үйлдэх талаар ярьж тохиролцон, бусдын олон тооны малаас 2 тооны үхрийг таслан авч, тусгайлан бэлтгэсэн хутга мэс ашиглан төхөөрч, үхрийн арьс шир, гэдэс, толгойг газарт булан нуун далдалж, улмаар малын махыг автомашинаар зөөж тээвэрлэн, худалдан борлуулсны дараа үнийг хуваан авах зэргээр гэмт хэрэг хамтран оролцогчдын үүрэг, оролцоог хуваарилсан байх тул гэмт хэрэгт зохион байгуулагч болон гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэж үзнэ.
Хоёр: Гэвч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 52 дугаар талд 2024 оны 06 сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл байх ч энэ ажиллагааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасан Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ…гэснийг зөрчсөн,
Үзлэг хийсэн ярианы бичлэг бүхий CD-г хураан авч, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно”… гэснийг зөрчсөн,
Улмаар прокуророос 1 ширхэг СD-г хэргийн хамт шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эд мөрийн баримт гэж үзэн хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…шүүгдэгч ******* нь манайхтай нэг хөндийд нэг уулын ар, өвөрт олон жил хамт нутаглаж ирсэн. Тэрээр манай үхрүүдийн нас , зүсийг нэг бүрчлэн мэднэ. *******той хамт нутаглаж ирснээс хойш манай олон тооны үхэр алдагдсан”… гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч *******ийн хувийн байдлыг сайтар тогтоох, хохирогч *******тай нэг сум, багт, айл саахалт нутагладаг эсэх, ямар хугацаанд нутагласан. Хохирогчийн малыг зүсэлж мэдэх эсэхийг мөрдөн байцаалтаар шалган тогтоох шаардлагатай.
Гурав: Хуулийн бүх шаардлагад нийцсэн, хуульд үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үздэг тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульчлагдсан журмын дагуу явагдах учиртай бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болжээ.
2 дугаар хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан “…2024 оны 08 сарын 21-ний өдрийн ТЭ/162/2024/ШЗ/540 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд … дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан тухай тэмдэглэсэн. Гэтэл 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/540 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт шүүх хуралдааныг 2024 оны 08 сарын 22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан /дуу дүрсний бичлэг авагдсан/ гэжээ.
Улмаар 2024 оны 08 сарын 22-ны өдрийн ТЭ/162/2024/ШЗ/548 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүх хуралдааныг 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан тухай тэмдэглэл үйлдэж албажуулсан боловч мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй… зэргээр шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй, шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамж хэрэгт байхгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан...ноцтой зөрчилд тооцогдоно.
Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоохдоо шүүх хуралдааны талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт “…шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах..” талаар шүүх хуралдааны оролцогчдоос ямар нэгэн хүсэлт гаргаагүй, энэ тухай хэлэлцэн шийдвэр гаргаагүй атлаа шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “…1-р хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан ..Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 92-104 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******, *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг өмгөөлөгч *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хангаж, дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй тухай дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарахгүй…” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.
Дээрх нөхцөл байдал нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн ТЭ/162/2024/ШЦТ/199 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Түүнчлэн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “... 1-р хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэргийг нотлох баримтаар тооцоогүй гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа дээрх ажиллагаанд “...хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн..” гэжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3-д хэргийн газрын үзлэг хийх, 25.6-д мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд 2 оос доошгүй хөндлөнгийн гэрч байлцуулах талаар хуульчлаагүй тул шүүхийн хэлэлцүүлэгт энэ үндэслэлээр “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” зэргийг нотлох баримтаар тооцохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 190 дугаар албан бичгээр хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3-д заасныг зөрчсөн үндэслэл болохыг буруутган дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн, уг ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхээр дамжуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарт хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
В.ЦЭЦЭНБИЛЭГ