Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Улсын яллагч: Л.Мажигсүрэн,

            Шүүгдэгч Ш.Бнарыг оролцуулан тус шүүх шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөх овогт Шаравжамцын Бд холбогдох эрүүгийн 1809013570298 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Бнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хамт ажилладаг Ж.Мянганбаатартай цэргийн баяр тэмдэглэх үедээ түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлсөн. Хохирогчтой эвлэрсэн, хүн гэмтээсэндээ харамсаж байна” гэв.

Хохирогч Ж.Мянганбаатарын мэдүүлэг /хх-9-10/, гэрч М.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-19/, гэрч М.Хадбаатарынг мэдүүлэг /хх-16-17/, гэрч Н.Цогтбаатарын мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Т.Энхбаярын мэдүүлэг /хх-24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 он 03 дугаар сарын 23-ны өдрийн 3777 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27/, шүүгдэгч Ш.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-32-34/, хохирогч Ж.Мянганбаатараас Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх-40, 41/ зэрэг болно.

НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ш.Бнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хамт ажилладаг Ж.Мянганбаатартай цэргийн баяр тэмдэглэх үедээ түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч Ж.Мянганбаатарын: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллага цэргийн баяр тэмдэглэж эрчүүдээ хүлээж авсан. Би 18 цаг өнгөрч байхад очиход манайхан подвольд хүмүүсээ хүлээн авч байсан. Тэр өдөр би архи уусан байсан. Тэгээд орой картаа авах гээд залгахад Оюунтунгалагийн утас нь холбогдохгүй байсан, тэгээд шууд таксинд сууж дүүргийн эмнэлэг дээр ирсэн, подвольд байгаа байх гэж бодоод ороход Оюунтунгалаг сууж байхаар нь утсаа авахгүй яадаг байнаа гээд Оюунтунгалаг руу хэл амаараа доромжилсон. Тэгэхэд Б намайг хойшоо түлхсэн тэгэхэд хойшоо болж байгаад юманд тээглээд хойшоо Б бид 2 давхаралдаад унасан. Тэгэхдээ би хойшоогоо хана руу савж унасан, тэрнээс хойш зарим зүйлээ санахгүй байна.хэсэг ухаан алдсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

Гэрч М.Оюунтунгалагийн: “...Б ах чи больдоо гээд Мянганбаатарын урдаас нь заамдаж авсан, тэгэхэд Мянганбаатар мөн урдаас нь заамдаж авсан. Тэгээд тэр 2 зууралдаж байгаад юманд тээглээд дээр дээрээсээ давхаралдаж унасан. Тэгэхдээ Мянганбаатар толгойгоороо хойшоо савж газарт юмуу, хана мөргөсөн байх, ...бид 2 Б ахыг татаж босгосон, дараа нь Мянганбаатарыг татаж босгох гэхэд Мянганбаатар босохгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч М.Хадбаатарын: “...Б босч ирээд Мянганбаатарыг 2 гар дээрээс нь барьж авахад эсэргүүцэж байгаад гараа салгаж аваад Бын нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон. Б чи намайг цохьчихлоо гэж хэлээд

зууралдаж аваад хана руу 2 уулаа газарт унасан. Эхлээд Мянганбаатар хойшоо болоод толгойгоороо савж унасан, дээрээс нь Б давхаралдаад унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Н.Цогтбаатарын: “...Б Мянганбаатарыг барьж аваад аргадсан. Эргэж орж ирээд Мянганбаатар дахиад Оюунтунгалаг руу дайрсан, дахин Б хорьсон, тэгэхэд Мянганбаатар Бын нүүр рүү гараараа 2 удаа цохьсон. Тэр үед Б Мянганбаатарыг тэвэрч аваад хойшоо болгосон, тэгэхэд Мянганбаатар хойшоо шалан дээр унасан дээрээс нь Б унасан.тэр 2 давхралдаад унасан тэгээд тэнд байсан хүмүүс тэр 2-ыг татаж босгосон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Оюун-Эрдэнийн: “...Б Мянганбаатарыг тэвэрч авсан, тэгээд хойшоо ухарч байгаад дээр дээрээсээ давхаралдаад унасан. Эхлээд Мянганбаатар унаад дээрээс нь Б унасан, тэгээд Быг татаж босгоод Мянганбаатарыг босгох гэтэл босохгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Т.Энхбаярын: “...Мянганбаатар 2 удаа Бын нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд Б Мянганбаатартай барьцалдаад авсан. Б Мянганбаатарыг тэвэрч авсан хойшоо ухарч байгаад дээр дээрээсээ давхаралдаад унасан бөгөөд эхлээд Мянганбаатар унаад дээрээс нь Б унасан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 он 03 дугаар сарын 23-ны- өдрийн 3777 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Мянганбаатарын биед дагз ясны шугаман хугарал, дагзны хуйх, уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Ш.Б-ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.Мянганбаатар нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст “…одоо бид 2 сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн гомдол санал байхгүй…” /хх-40/, “…Б-с эмчилгээний зардалд …нийт 1.200.000 төгрөг авч гомдол саналгүй боллоо…” /хх-41/ гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан байх ба шүүгдэгч Ш.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Б Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял оногдуулах…” гэсэн саналыг,

Шүүгдэгчээс: “…Амьдралын байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,”, 1.2 дахь хэсэг “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ш.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 сарын хгацаагаар хасч,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Ш.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг

 

хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Ш.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ИДЭР