| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04043/И |
| Дугаар | 191/ШШ2025/07072 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/07072
2025 08 29 191/ШШ2025/07072
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: *******,*******,******* 803 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Ц*******ын О*******ыг /РД: *******/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ББСБ ХХК нь Ц.О*******тай 2022 оны 10 сарын 13-ны өдөр 04 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 3,096,258.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн эрүү Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан ч 2025 оны 02 сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчин хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч иргэн Ц.О******* оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа:
******* ББСБ ХХК нь Ц.О*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Ц.О******* нь 2024 оны 12 сарын 03-ны өдөр нас барсан нь тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Ц.О*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 18-ны өдрийн 34066 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Ц.О******* /РД: /-ын нас барсан эсэхтэй холбоотой лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн ба мөн газрын 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 9/10192 тоот албан бичиг, лавлагаанд Маахүү овогт Ц*******ын О******* /РД: *******/ нь 2024 оны 12 сарын 03-ны өдөр нас барсныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Ц.О*******ыг нас барсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц*******ын О*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх хэсэг болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН