| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04725/И |
| Дугаар | 191/ШШ2025/07872 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/07872
2025 09 23 191/ШШ2025/07872
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, 6 тоот хаягт байрлах ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, 4-404 тоот хаягт байрлах ХХК /РД: /,
Хариуцагч: ,*******,, тоот хаягт оршин суух Тын О /РД: / нарт холбогдох
26,021,027 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК нь 2025 оны 02 сарын 27-ны өдөр ХХК-тай дугаартай ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр ХХК нь гэрээний хавсралт №1-т /сордог, гүйдэг 14 ширхэг шилэн хаалга хийх/ заасан шилэн хийцийн ажлыг 2025 оны 03 сарын 14-ний өдрөөс 2025 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх хуанлийн 12 хоногийн хугацаанд бүрэн гүйцэтгэж ******* ХХК-д хүлээлгэн өгөх, ******* ХХК нь ажлын хөлсний нийт үнэд 35,354,640 төгрөгийг ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК нь 2025 оны 03 сарын 11-ний өдөр шилэн хийцийн ажлын урьдчилгаа төлбөрт нийт төлбөрийн 70 хувь болох 24,748,283 төгрөгийг ХХК-ийн гүйцэтгэх захирал Тын Оын Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн.
******* ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зохих төлбөрийг шилжүүлсэн ч ХХК нь ажлаа хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч үр дүнд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн.
Улмаар манай компаниас 2025 оны 04 сарын 28-ны өдөр ХХК-д 25/116 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж, ажлыг яаралтай хийж гүйэтгэхийг шаардсан ч ямарваа нэгэн үр дүн гараагүй болно.
Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 05 сарын 01-ний өдөр 25/119 дугаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүлэх тухай албан бичгийг хариуцагчид хүргүүлж, гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж, урьдчилгаа төлбөрт төлсөн 24,748,283 төгрөгийг алдангийн хамт шаардсан бөгөөд хариуцагчийн зүгээс тодорхой хариу ирүүлэхгүй, холбоо сураггүй алга болсон.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т Гүйцэтгэгч гэрээт ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд ийнхүү хоцроосон хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө. гэж тусгасан.
******* ХХК-ийн зүгээс 2025 оны 05 сарын 01-ний өдрөөр тасалбар болгож, гэрээг цуцалсан бөгөөд 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх нийт 36 хоногийн алданги /0.1 хувь-т оногдох нэг өдрийн алдаанги 35,354 төгрөг/ 1,272,744 төгрөг болсон.
Тус компанийн дээрх үйлдэл бидэнд цаг хугацаа, эд хөрөнгийн багагүй хохирол учруулж байх бөгөөд урьдчилгаа төлбөр болон алдангийг буцаан авахаар шаардсан тодорой үор дүнд хүрээгүй тул шүүхэд хандаж байна.
Иймд ХХК, Т.О нараас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 24,748,283 төгрөг, алданги 1,272,744 төгрөг, нийт 26,021,027 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Т.О нар 2025 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ-ндээ:
1.1 Энэхүү гэрээгээр төлбөр төлөгч ХХК нь төлбөр авагч ******* ХХК-д төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 ******* ХХК болон ХХК нар нь 2025 оны 02-р сарын 27-ны өдөр ГЭ- 25/34 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болохыг ТЭМДЭГЛЭН;
1.3 Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 24,748,283 төгрөгийг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Оын Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн болохыг ТЭМДЭГЛЭН;
1.4 ******* ХХК нь энэхүү гэрээний 1.2-т заасан урьдчилгаа төлбөр болох 24,748,283 төгрөгийг, алданги 1,272,744 төгрөгийн хамт ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд эвлэрэх санал гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ХХК-аас хүлээн зөвшөөрсөн болохыг ТЭМДЭГЛЭН;
1.5 ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 24,748,283 төгрөгийг, алданги 1,272,744 төгрөгийн хамт ******* ХХК-д төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн болохыг ТЭМДЭГЛЭН;
1.6 Энэхүү гэрээ байгуулагдсан өдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Оын Хаан банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэхэд ******* ХХК- аас татгалзах зүйлгүй болохыг ТЭМДЭГЛЭН;
Талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр дараах тохиролцоонд хүрэв.
Хоёр. Талуудын тохиролцоо
2.1 ХХК-ийн ******* ХХК-д төлөх нийт төлбөр дүн 26,021,027 төгрөг /уръдчилгаа төлбөр 24,748,283, алданги 1,272,744 төгрөг/ байна.
2.2 Төлбөр төлөгч ХХК нь энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрийг дараах хугацаанд төлбөр авагч ******* ХХК-д төлж барагдуулна. Үүнд:
а.
| № | Төлбөр төлөх огноо | Төлбөр төлөх дүн | Үлдэгдэл |
| 1 | 10/22/2025 | 8,673,675.67 | 17,347,351.3 |
| 2 | 11/22/2025 | 8,673,675.67 | 8,673,675.66 |
| 3 | 12/22/2025 | 8,673,675.67 | 0 |
2.3 Төлбөр төлөгч ХХК нь энэхүү гэрээний 2.1-т заасан төлбөрийг ******* ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд энэхүү гэрээнд заасан хугацаанд төлнө.
2.4 Энэхүү гэрээ байгуулагдсан өдөр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Оын Хаан банк дахь тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэх тухай хүсэлтийг ******* ХХК-ийн зүгээс шүүхэд өгнө.
2.5 Энэхүү гэрээний 2.2-т заасныг зөрчсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж нгүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ.
2.6 Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж шүүхээр баталгаажуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК, Т.О нарт холбогдуулан 26,021,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т ... зохигч эвлэрсэн ... тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна, 74.6-т ... Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Хариуцагч ХХК, Т.О нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8,673,675.75 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны өдөр 8,673,675.67 төгрөг, 2025 оны 12 сарын 22-ны өдөр 8,673,675.75 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 36358 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох гэж заасны дагуу хариуцагч Тын Оын /РД: АЙ97051317/ арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 26,021,027 төгрөгийн хэмжээгээр зогсоосон байна.
Дээрхи арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэтэл хүчин төгөлдөр байхаар хуульчилсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр уг захирамжийн үйлчлэл дуусгавар болж байгаа тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ХХК, Т.О нар нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8,673,675.75 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны өдөр 8,673,675.67 төгрөг, 2025 оны 12 сарын 22-ны өдөр 8,673,675.75 төгрөг, нийт 26,021,027 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,100 төгрөгийн тал хувь буюу 144,050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ХХК, Т.О нараас нийт 144,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,100 төгрөгийн үлдэх хэсэг буюу 144,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн 36358 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох гэж заасны дагуу хариуцагч Тын Оын /РД: АЙ97051317/ арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 26,021,027 төгрөгийн хэмжээгээр зогсоосон ба уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч ХХК, Т.О нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.САРАНГҮН