| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00158/И |
| Дугаар | 313/ШШ2025/00488 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 313/ШШ2025/00488
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.******* даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, *******
Хариуцагч: *******ийн *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, Түмэн худалдааны төв, *******, 2 давхар
О.*******гийн нэр төрийг гутаасан мэдээлэл тараасандаа олон нийтийн хэрэгслээр залруулга хийлгэх, дахин О.*******гийн нэр төрд халдсан мэдээлэл тараахгүй байхыг Р.*******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О.******* би иргэний шүүхэд Р.*******т холбогдуулж нэхэмжлэл гаргасан байсан. Одоо өөр орон нутагт шилжин ажиллахаар болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй холбоотой гаргах хариу тайлбар байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн хүсэлт гаргасан учраас нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг дэмжиж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр эвлэрүүлэн зуучлалын дэмжлэг авах хүсэлт гаргасан. Үйлчлүүлэгчтэй эвлэрсэн байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан гэдгийг дурдаж тайлбарласан байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Р.*******т холбогдуулан нэр төр гутаасан мэдээлэл тараасандаа олон нийтийн хэрэгслээр залруулга хийлгэх, дахин нэр төрд халдсан мэдээлэл тараахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний ...Одоо өөр орон нутагт шилжин ажиллахаар болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасныг баримтлан шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.ВОЛОДЯ
Э.ОЮУН-ЭРДЭНЭ