2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/07010

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 26 191/ШШ2025/07010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, 45 тоот хаягт оршин суух, Д*******ын У*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, 103 тоот хаягт оршин суух, Дийн Бад /РД: / холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Бын хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У*******,

Хариуцагч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Дийн Б, Д*******ын У******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн охин Бын Сувдаа, 2018 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн охин Бын О, 2022 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн хүү Бын Б нарыг эх Д.У*******гийн асрамжинд, 2014 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн хүү Бын Дөлгөөнийг эцэг Д.Бын асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Баас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2011 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн охин Бын Сувдаа, 2018 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн охин Бын О, 2022 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн хүү Бын Б нарыг, нэхэмжлэгч Д.У*******гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2014 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн хүү Бын Дөлгөөнийг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Д.У*******, эцэг Д.Б нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.У*******, хариуцагч Д.Б нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.У*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,450 төгрөгийг болон хариуцагч Д.Бын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төрсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У*******д, нэхэмжлэгч Д.У*******гаас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бад олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Бын нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 205,183 төгрөгийг хариуцагч Д.Баас, нэхэмжлэгч Д.У*******гаас 62,508 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН